УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж үг хэлж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Хууль тогтоох байгууллагын толгой дээр АТГ гараад суучихсаныг шүүмжиллээ. Тэрбээр АТГ хууль, шүүхийн байгууллагын эрх мэдлийг авсан байна. Үүнийг засч залруулахаар АТГ-аас Мөрдөх албыг салгах хуулийн төслийг зарим гишүүд боловсруулж оруулж ирэхэд эсрэг дайралт хийдэг. Гишүүд хуулийн төсөл боловсруулахад твиттерээр зохион байгуулалттай дайралт хийж байгаа. Ийм байж болох уу гэсэн юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Т.Энхэлээ