Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

60 мянга дахь иргэнээ өлгийдөн авсан Өмнөговьчууд эмнэлэгийн байгууллагадаа сэтгэл хангалуун байна

2015-9-18
0
ЖИРГЭХ

      

 

  “I Love Mongolia”-т нэгдсэн манай сурвалжлах баг Өмнөговь аймагт ажиллах явцдаа тус аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй танилцаж, холбогдох мэдээллүүдийг авлаа.  Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлгийн тухайд улсынхаа 3 сая дахь иргэнийг өлгийдөж авсан төдийгүй, аймгийнхаа 60 дахь иргэнээ эсэн мэнд өлгийдөн аваад байгаа аж.


Аймгийн засаг даргын тамгын газрын эрүүл мэнд, спортын мэргэжилтэн М.Цэндсүрэн:  Шинэ төрөх эмнэлэгтээ Монгол Улсын 3 сая дахь иргэн, нутгийнхаа 60 мянга дахь иргэнийг өлгийдөн авсан.


-Өмнөговь аймгийн хүн ам сүүлийн үед хурдацтай нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотой иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх тал дээр ямар ажлууд хийж байна?
-Өмнөговь аймагт уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа. Энэ хүрээнд суурин хүн ам, хөдөлгөөнт хүн ам нэмэгдэж байна. Суурин хүн ам 60 мянгад, Оюутолгойд ажилладаг хөдөлгөөнд хүн ам 100 мянга гаруй болсон байгаа. Үүнийг дагаад эмнэлгийн тусламжийн ачаалал нэмэгдэж байгаа. Тиймээс ачааллыг багасгах, хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах тал дээр арга хэмжээ авч ажиллаж байгаа.


Ханбогд, Цогтцэций суманд шинээр байгуулаад ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын тогтоолоор хоёр сум дундын эмнэлгийн бүсийн оношлогоо эмчилгээний төв болгон өргөтгөөд ажиллаж байна. Өмнөговь аймагт 77 улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага ажиллаж байгаа. Үүнд 750 гаруй эмч ажиллаж байна. Энэ эмнэлгийн тусламжийн чанар хэмжээг дээшлүүлэх шинэ технологийг нэвтрүүлэх тал дээр эрүүл мэндийн шинэчлэлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.


-Эмнэлгийн техник, тоног төхөөрөмжөөр хэр хангагдаж чадаж байна?
-Аймгийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт Өмнөговь аймгийн иргэд маань Өмнөговьдоо эмнэлэг, эрүүл мэндийнхээ тусламжийг авдаг байя гэсэн зорилт дэвшүүлээд энэ хүрээнд технологийн шинэчлэлийг хийж байгаа. Тухайлбал, орон нутгийн төсвөөс 8.1  тэрбум төгрөг, улсын төсвөөс 13.1 тэрбум төгрөг хөрөнгө оруулалтыг тоног төхөөрөмжид оруулсан.  Ерөнхийдөө Улаанбаатар луу явах иргэдийн тоо өнгөрсөн жилээс 38 хувиар буурсан. Энэ бол иргэд маань орон нутагтаа эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчилгээнд хамрагдаж чадаж байгааг харууж байна.


-Танай орон нутгийн хувьд иргэдийн ямар өвчнөөр зонхилон өвдөж байна?
-Өмнөговь аймагт  амьсгалын замын өвчин зонхилдог. Говийн хуурайшилтай агаар, уул уурхайн тоосжилттой холбоотой. Мөн зүрхний судасны өвчлөл их.


-Эмнэлгийн байгууллагад тулгамдаж байгаа асуудал бий юу?
-Эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр тоног төхөөрөмжийг нэлээн суурилуулсан. Мөн эмнэлгүүдийг цахимжуулах ажилд анхаарч байна. Мөн тоног төхөөрөмжөөс гадна эмч мэргэжилтнүүдийг мэдлэг боловсролыг сайжруулах зайлшгүй шаардлага гарч байгаа.  Бидний хувьд гадаадад эмч нарын мэргэжлийг дээшлүүлэх сургалтанд хамрагдаж байна.


Нарын мэргэжлийн боловсон хүчин зүрхний өнгөт эхо, аймгийн эрүүл мэндийн газараа тодорхой чиглэлийн эмч нар авч ажлуулах шаардлага тулгарч байгаа. Цаашлаад сувилагч нарыг нэмэгдүүлэх шаардлага байгаа.


-Эмнэлгийн барилга дээр тулгамдаж буй асуудал бий юу?
-Орон нутгийн эмнэлэгт 600 сая төгрөгний бүрэн их засварыг хийсэн. Бүсийн оношлогооны төвийн дэргэд 50 ортой төрөх эмнэлэг шинээр ашиглалтанд орсон. Тухайн эмнэлэгт Монгол Улсын 3 сая дахь иргэн төрж, мөн энэ дөрөвдүгээр сард манай Өмнөговь аймгийн 60 мянга дахь иргэн төрсөн. Ханбогд, Цогтцэций суманд төрөх эмнэлэг баригдсан байгаа. Бид бүх сумынхаа эмнэлгүүдийг түшиглэж Оюутолгойтой хамтарч эмч, багш  нарын байрыг барьсан.

 

Эрүүл мэндийн газрын орчны эрүүл мэндийг хариуцсан мэргэжилтэн Ц.Одгэрэл: Уурхай хөгжсөн сумдаас металл илрэх тохиолдол бий.


-Говь нутгийн хүн ам хэр зэрэг баталгаатай хүнс хэрэглэж байгаа вэ?. Усны чанарыг сайжруулах тал дээр ямар ажлууд хийж байна?
-Манай аймгийн хэмжээнд нэгдсэн шугамаар эх үүсвэрээсээ ус авдаг учир усны аюул харьцангуй гайгүй.  Аймгийн хэмжээнд гурван гүний худаг ашиглаж байгаа. Энэ гурав стандартын шаардлага хангасан эрүүл ахуйн бүсэд бий.


Даланзадгад сумын хэмжээнд усны аюулгүй байдал гайгүй. Харин уурхай хөгжсөн сумдуудад усны аюулгүй байдлын шинжилгээ хийхэд янз бүрийн металл илрэх тохиолдлууд байгаа. Энэ дээр эрүүл мэндийн газар холбогдох газруудтай хамтарч ажиллаж судалгаа хийдэг. Нийгмийн эрүүл мэндийн газрын судалгаагаар уурхайтай долоон суманд хүнцэл илрээгүй. Харин фотор, цайр дутагдсан гэх судалгаа гарсан.


-Эдгээр шинж тэмдгүүд илрэхээр ямар хор нөлөөтэй вэ?
-Фотор дутагдахаар бага насны хүүхдүүдийн шүд цайрч, үүрэх, цоорох өвчнийг ихэсгэдэг. Мөн хүмүүсийн ил гардаг хэсэг цайрын дутагдлаас болж хуурайшдаг.


Усан сангууд маань шүүлтүүр тавьж, эрдэсжүүлж байна гээд байдаг. Харин бид ямар элементээр нь эрдэсжүүлэх вэ гэдэг дээр өнөөдрийн сургалтыг хийж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд яг энэ тал дээр хамтарч ажилладаг.


Өмнө нь бид долоон суманд усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулсан.  Долоон сум маань усны аюулүй байдлын төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлж байгаа.


-Уурхайн бүсүүдэд юу нөлөөлж буйгаас усны аюулгүй байдал алдагддаг вэ?
-Уурхайтай сумдад тоосжилт их байдаг. Тэгэхээр ус тоосжилтоор бохирддог. Мөн ус ховордож хүнд металл илэрдэг. Гэхдээ ноцтой хэлбэрт хүрээгүй байгаа.


Д.Ундрах /24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Чингүнжавын гудамжийг тохижууллаа
Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    9 цаг 24 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    9 цаг 31 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    19 цаг 17 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    19 цаг 30 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    19 цаг 39 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    20 цаг 1 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    20 цаг 1 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    20 цаг 1 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    20 цаг 1 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК