Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Энэ оны төсвийн алдагдлыг дахин тооцож зарлагаа танах шаардлагатай байгаа юм. Гэхдээ төсвийн тодотголыг ирэх оны төсөвтэй хамт намрын чуулганаар халэлиэхээр төлөвлөсөн тухай УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн юм. Иймд энэ оны төсвийн тодотголыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулах хүртэл хугаиаанд авах зарим арга хэмжээний тухай ч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Мөн ирэх оны төсвийн төслийг Сангийн яамнаас оруулах юм байна.