Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Үндсэн хуульт ёс ба ерөнхийлөгчийн бүрэн эрх” олон улсын онол-практикийн бага хурлыг нээв

2015-9-23
0
ЖИРГЭХ

        Монгол Улсад Ерөнхийлөгчийн институц байгуулагдсаны 25 жилийн ойд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан хамтран зохион байгуулсан "Үндсэн хуульт ёс ба ерөнхийлөгчийн бүрэн эрх" олон улсын онол-практикийн бага хурал өнөөдөр Төрийн ордны "Б" танхимд эхэллээ. 

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан онол-практикийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ:

 

Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид,

Хүндэт зочид, хатагтай, ноёд оо,

Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар Улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах, ард түмнийхээ эв нэгдлийн илэрхийлэх, Төрийн тэргүүн  - Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт буй болсноос хойш 25 жил өнгөрчээ. 

 

 Монголын нэн шинэ түүхийн нэгэн зууны дөрвөний нэгийг туулсан  Монгол Улсын Ерөнхийлөгч гэсэн институт эдүгээ төр, эрх зүйн шинжлэх ухааны нэгэн өвөрмөц судлагдахуун болсон байна.

 

Өнөөдөр “Үндсэн хуульт ёс ба Ерөнхийлөгчийн бүрэн эрх” хэмээх энэхүү онол-практикийн бага хуралд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат, үе үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, мөн манай оронд ардчилал тогтож өрнөж ирсэн түүхэн цаг хугацаанд бидэнтэй хамтран ажиллаж ирсэн олон улсын байгууллагын хүндэт төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байна.

 

Урилгыг хүлээн авч Морилон ирсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

 

Монголчууд бид хуулийн засаг дор дэлхийн дайдад шударга ёсыг тогтоож явсан бахархалтай, бас  гашуун, сургамжтай буурал түүхтэй ард түмэн.  Өнгөрсөн 20 дугаар зуун бол монголчуудын хувьд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоох, баталгаажуулах урт тэмцлийн зуун байлаа.

 

1911 онд Хэмжээгүй эрхт хаант засаг, 1921 онд Хэмжээт эрхт Хаант засаг байгуулж, 1924-1990 он хүртэл Ардын хэмээх тодотголтой нийгэм журам байгуулах нам төвтэй улс төрийн тогтолцоотой явж ирсэн. 1990 онд анх удаа төрийн тэргүүн - Ерөнхийлөгчийн институт бий болж, төдөлгүй шинэ Үндсэн хуулиар баталгаажсан түүхтэй.

1990 оны Ардчилсан хувьсгалаар Монгол Улс ардчилал, хүний эрхийг дээдэлсэн улс болох замыг сонгон Шинэ Үндсэн хуулиар Ардчилсан төрийн байгууламжийг сонгохдоо төрийн эрх мэдлийг хуваарилах онолд суурилсан, өөрийн орны түүхэн онцлогийг харгалзан дэлхийн жишигт нийцсэн бүтэц, түүний дотор Ерөнхийлөгчийн институтыг бий  болгосон.

 

Ерөнхийлөгчийн институт бий болсноор тусгаар тогтносон Монгол Улсынхаа ард түмний язгуур эрх ашгийг дээдлэн, аз жаргалтай амьдралын баталгааг хангах явдал. Үүний анхдагч нөхцөл бол гадаад, дотоод тайван, амгалан байдал. Чухамхүү үүнд үе үеийн Ерөнхийлөгч, түүний багийнхан анхаарч ирсэн байдаг. Ерөнхийлөгчийн институт бол УИХ, Засгийн газартай харьцуулбал өнгөрсөн 25 жилийн хугацаанд хамгийн тогтвортой, тасралтгүй, гацаагүй ажиллаж ирсэн институт юм.

 

Улсын Ерөнхийлөгч гэдэг айлаар бол “өрхийн тэргүүн”, ажлаар бол “Монгол” гэдэг Багийн ахлагч. Ерөнхийлөгч бол улс орныхоо Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр, хилийн халдашгүй дархан байдлыг Зэвсэгт хүчнээрээ хамгаалуулахаас эхлээд, олон улсад төрийн тэргүүний хувьд  идэвхитэй дипломат үйл ажиллагаагаар улс орон, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллах ёстой, бүх ард түмнээс сонгогддог онцгой субьект юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагаанд түүхэн ахиц, дэвшил авчирсан олон чухал үйл явдлууд дүүрэн он жилүүд өнгөрчээ. Тухайлбал, хоёр хөрш оронтойгоо эн тэнцүү найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны эрхзүйн суурь баримт бичгүүдийг байгуулж, хилийн демаркаци хийж, хилийн багана, зурвасуудыг шинэчилэн албажуулж, хилийн маргаангүй, энхийн хил болгож чадлаа. Гурван талын механизм байгуулах санал гаргаж, түүнийг биежүүлэх үйл явц өрнөж байна.

 

Гурав дахь хөршийн бодлого явуулж, олон оронтой өргөн холбоо, хамтын ажиллагааны олон механизм, сувагтай боллоо. Монгол Улс Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага гээд олон улсын байгууллагуудын бүрэн эрхт гишүүн боллоо. Мөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч болж, үйл ажиллагаанд нь оролцож байна. Монгол Улсыг Цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаж, НҮБ, түүний Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүнээр баталгаажууллаа.

 

Монгол цэрэг “дэлхийн цэрэг” болж НҮБ-ын далбаан дор дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах үйл ажиллагаанд идвэхитэй оролцож байна. Монгол Улс Ази, Номхон далайн болон Зүүн хойд Азид идвэхитэй гадаад бодлого явуулж байна.

 

Энэ жил Монголчууд бид ардчилал, бүрэн эрх, эрх чөлөөгөө баталгаажуулсны 25 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Монголын Анхны чөлөөт, ардчилсан сонгуулийн 25 жилийн ойг бид олон улсын хэмжээнд өргөн тэмдэглэлээ.       

 

Өнгөрсөн хугацаанд бидний олсон ололт, хүрсэн амжилтыг дэлхий дахин ч үнэлж зөвшөөрч байна. Түүний илрэл нь сая Монгол Улсад Европын Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2015 оны намрын чуулган боллоо. Ирэх жил АСЕМ буюу Ази-Европын дээд түвшиний уулзалт Монгол Улсад зохион байгуулагдана.

 

Өнгөрсөн 25 жилд Монголчууд эдийн засаг, улстөрийн, нийгмийн гурамсан шилжилтийг тайван замаар, сонгуулийн замаар хийсэн. Ингэхэд Ерөнхийлөгчийн институт чухал үүрэг гүйцэтэгсэн гэж хэлж болно. Энэхүү шилжилттэй зэрэгцэн дэлхий дахинаа даяарших явц өрнөсөн. Мэдээллийн технологийн дэвшил, эн түрүүнд цахим орчин болон түүнийг дагасан инновацийн олон дэвшил, худалдаа, арилжааны либеральчлал явагдлаа. Эдүгээ газар зүйн хол ойр, орон зай, эзлэхүүн, цаг хугацаа, хурд, жин, багтаамжийн ойлголтууд өөрчлөгдөхийн хэрээр манай улс орны дотоод амьдралд ч гүн гүнзгий, өргөн далайцтай  өөрчлөлт гарч байна.

 

Өнгөрсөн 25 жилд Монгол Улсын хүн амын дундаж наслалт 61-ээс 69 болж 7 жилээр уртассан бол малын тоо 2 дахин нэмэгдэж 50 саяыг давлаа. Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 18 дахин, гадаад улсад зорчсон Монгол иргэдийн тоо 35 дахин өссөн. Өөрөөр хэлбэл 1989 онд 47 мянган хүн гадаад зорчдог байсан бол одоо 1 сая 670 мянга гаруй хүн гадаад янз бүрийн ажлаар зорчиж байна.

 

Энэ бүхэн бидний өнөөдрийн гол сэдэв, Монгол Улсын Үндсэн хуульт төрийн тогтолцооны үр шим гэдгийг цохон тэмдэглэж байна. Үүнд 25 жилийн ойгоо тэмдэглэж байгаа,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн институци эерэг нөлөө үзүүлсэн, өөрийн эрхлэх асуудлын хүрээнд бодитой хувь нэмрээ оруулсаар ирсэн гэдэгтэй маргах хүн ховор биз ээ.

 

Энэ мөчид Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгчид, тэдгээрийн багт багтан хамтран ажиллаж байсан бүх хүмүүс, бас үйл ажиллагааг нь дэмжиж, сэтгэлийн урам хайрлаж, бас сэрэмжлүүлж, санал бодлоо хэлж ирсэн эх оронч иргэддээ талархал илэрхийлье.

 

Цаашид анхаарах гурван зүйл хэлье.

 

НЭГ. Засаглалын үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй байна. Засаглалын өрсөлдөх чадамжийг сайжруулах хэрэгтэй гэдэг нь өмнө судалгаагаар харагдаж байсан бол одоо энгийн нүдэнд ч харагдаж байна. Энэ нь асуудал хүндэрч байна гэсэн үг. Гүн ухаантан Максвел “Өвчнийг эрт оношлох хэцүү, хэрэв тийнхүү эрт оношилж чадвал илаарших магадлал тэр хэмжээгээр өндөр. Хүн бүр оношлох боломжтой болсон тохиолдолд уг өвчнийг анагаах хэцүү” гэж хэлсэн байдаг. Одоо бүгд анхаарч, бодох, сэрэх, цэгцлэх цаг болж байна.

 

ХОЁР. Хөрөнгө оруулалт, бизнесийн эрх зүйн орчноо тогтвортой, найдвартай, баталгаатай, ойлгомжтой болгох. Бизнес, хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй, таамаглахад хэцүү, дээрээс нь гадаадын болон үндэсний бизнес эрхлэгчдийн нэр төр, бизнест халдах явдал хавтгайрснаас болж Хөрөнгө оруулалт дайжсан нь бидний урагшлах замд хамгийн том  хар нүх лүгээ харагдаж байна.

 

Итгэл олох хэцүү, харин итгэл алдах нь ямар хялбар, эмзэг болохыг бид үзлээ. Ялангуяа мэдээллийн эринд. Нэг үхрийн эвэр хугарахад мянган үхрийн эвэр доргидог гэдэг яасан үнэн үг вэ? Монголын ард түмний сор болсон нэгэн эрхэм Дамбадорж Ардын хувьсгалын дараахан “Бидний монголчууд тусгаар тогтнон хүмүүжих явдал болбоос гадаад ертөнцөөс зожгирох бус, харин нээлттэй байх явдал” гэж үзэж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, монголчуудыг гадаадад сургах бодлого явуулж эхэлсэн байдаг юм.

 

Байнгын ажиллагаатай парламенттай болсны 25 жилийн ойд зориулсан УИХ-ын Хүндэтгэлийн чуулган дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улс байнгын төвийг сахих тухай бодлогоо даяар олонд зарлан тунхаглалаа. Өнгөрсөн 25 жилд Монгол Улсын явуулж ирсэн гадаад бодлого, үйл ажиллагаа чухамдаа төвийн сахих, олон найз нөхөдтэй байх, бүх улс оронтой адил тэгш харьцах бодлого явуулж ирсэн бөгөөд үүнийг албажуулж, ТӨВИЙН САХИХ хэмээн зарласан.

 

Энэ бол даяаршлын эрин дэх энхийг эрхэмлэсэн, хөгжлийг дээдэлсэн  шинэ маягийн Төвийг сахих бодлого гэж хэлж болно. Энэхүү шинэ бодлогыг гадаад талдаа баталгаажуулах нөр их ажлын зэрэгцээ дотоод бодлого, хөрөнгө оруулалт, бизнес, хөгжлийн бодлогодоо тусгах, шингээх, хэрэгжүүлэх ажлыг хийх  шинэ зорилт Бидэнд тулгарч байна.  Хийж, хэрэгжүүлж чадвал манай өвгөдийн Швейцарь лугаа болох зуун жилийн өмнөх мөрөөдөл биелэх болно.

 

ГУРАВ. Дэд бүтэцийн хөгжил рүүгээ илүү анхаарах шаардлагатай байна. Энэ нь төмөр зам, агаарын тээвэр, авто зам мэдээлллийн зам байх юм. Энэ тал дээр Монгол, Орос, Хятадын гурван талт механизмын хүрээнд хийх ажил их чухал гэж бодож байна.

 

Нэмж хэлэхэд, Засаглалын бүтэц заавал онолын загвартай, эсвэл бусад орных шиг байх албагүй. Ардчилсан сонгуулиар байгуулагдаж, солигдож байдаг,  тухайн орондоо тохирсон онцлогтой байх хэрэгтэй.

 

Иймд, өнөөдөр бид онол, практикаас гадна цаашид дэлхийн үйл явцын өрнөл, даяаршил, нийгмийн өнгө төрх, тулгарч буй сорилт, тавигдаж буй зорилтуудтай уялдсан бүтээлч санал, санаачилгатай хурал байгаасай гэж хүсэж байна. Та бүхэнд дахин талархал илэрхийлье.

 

Монгол Улсад Ерөнхийлөгчийн институт байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан “Үндсэн хуульт ёс ба Ерөнхийлөгчийн бүрэн эрх” олон улсын онол практикийн бага хурлыг нээж, Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.

 

Анхаарал тавьсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (185.64.197.96)
    Enhbayriig hiisen ajiliig harluulj elbegdorjiin hiisen ajil ih gej magtah geed yadchihsan um.Bugd l adilhan ajillah estoigetel elebgdorjiin chin ued manai buh um hooson boljeee donir gyai
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (185.64.197.96)
    ä
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • Зочин (185.64.197.96)
    Uls ni dampuurchihsan bhad uy geed hudal magtaal hiigeed bnaa
    2015 оны 09 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    5 цаг 19 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    8 цаг 49 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    8 цаг 58 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    9 цаг 3 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    9 цаг 8 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    10 цаг 26 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    10 цаг 30 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    11 цаг 46 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    12 цаг 4 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    12 цаг 12 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    12 цаг 46 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    12 цаг 54 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    13 цаг 7 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    13 цаг 30 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    13 цаг 46 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    13 цаг 57 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    14 цаг 14 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    14 цаг 35 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    14 цаг 55 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    14 цаг 55 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК