Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хороог өөрчлөх ёстой гэв

2015-9-24
0
ЖИРГЭХ

        Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /2015.09.24/ “Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж ажиллахад баг, хороодын үүрэг” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны хуралдааны “Б” танхимд зохион байгууллаа.

 

      Хэлэлцүүлэгт Өргөдлийн байнгын хорооны гишүүд, нийслэлийн болон Орхон аймгийн баг, хороодын Засаг дарга нар болох 100 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү үг хэлэхдээ Улсын Их Хурлын чуулган завсарлах хугацаанд Улсын Их Хурлын гишүүд, Улсын Их Хурлын байнгын хороодын ажлын албад иргэд, сонгогчиддоо хууль сурталчлан таниулах ажил хийдэг уламжлалтай. Энэ удаа хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах талаар Өргөдлийн байнгын хорооноос хийж буй ажлын талаар мэдээлэл хийж, засаг захиргааны анхан шатны нэгж болох баг, хороодын түвшинд асуудлыг шийдвэрлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилтийг сайжруулахад иргэдийн оролцоог хангах талаар санал бодлоо хуваалцах зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гэлээ.

 Тэрбээр хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах талаар Өргөдлийн байнгын хорооноос хийж буй ажлын талаар мэдээлэхдээ:

 

-Хууль тогтоох, түүний хэрэгжилтэд хяналт тавих ажилд иргэдийн оролцоог хангах нийгмийн болон парламентат ёсны хөгжлийн бодит шаардлагаар олон улсын жишгийн дагуу 2012 онд анх байгуулагдсан Өргөдлийн байнгын хороо нь өнгөрсөн хугацаанд жилдээ 3000-4000 өргөдөл иргэдээс хүлээн авч шийдвэрлэж ирсний 95 орчим хувийг хувийн буюу ахуйн шинжтэй хүсэлтүүд эзэлдэг байсан. Харин 2015 он гарсаар 30 гаруй мянган иргэн 2000 орчим өргөдөл гаргасны 25 хувь нь нийтийн эрх ашгийг төлөөлсөн өргөдөл болж чанарын хувьд өөрчлөлт гарсан хэмээн онцлоод “Энэ нь иргэд Өргөдлийн байнгын хорооны чиг үүргийг ойлгох ойлголт сайжирснаас гадна хамтран эрх ашгаа хамгаалах, хууль тогтоох үйл ажиллагаанд зөв хэлбэрээр оролцох хандлага нэмэгдсэнийг харуулж байна” гэсэн юм.

 

Байнгын хорооны дарга мөн “Өргөдлийн байнгын хорооны үндсэн зорилт нь иргэдийн санал, хүсэлтийн дагуу амьдрал дээр хэрэгжихгүй байгаа хуулийн хэрэгжилтийг шаардаж, шаардлагатай бол боловсронгуй болгох ажил зохион байгуулж, хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бодитоор хангах явдал” болохыг тэмдэглээд “2015 он гарсаар боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, нийгмийн халамж, хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох, төрийн албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцжуулах, гэр хорооллыг дахин төлөвлөх зэрэг салбарыг хамарсан тулгамдсан асуудлуудыг иргэдийн өргөдлөөр хэлэлцэж, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр Засгийн газар, эрх бүхий байгууллагуудад чиглэл, санал хүргүүлэх тогтоол, тэмдэглэл гаргаж шийдвэрлэсэн. Тухайлбал, төрийн албан хаагчдыг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн асуудлаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 29-нд нээлттэй сонсгол зохион байгуулж, Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон. Байнгын хорооноос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг Засгийн газраас тогтмол шаардан ажиллаж байгаа бөгөөд 2015 оны 1-9 сарын байдлаар Ерөнхий сайдад явуулсан тогтоолын хэрэгжилтийн талаар 5, хариутай албан бичгийн 4 бичгийнх нь хариуг ирүүлээгүй, агентлагуудаас 7, нийслэлийн Засаг даргаас 2, аймгуудын Засаг дарга нараас 16 албан бичгийн хариу ирүүлээгүй байгаа”-г дурдлаа.

Түүнчлэн “Мөнгөн тусламж, эмчилгээний зардал, сургалтын төлбөр, ажилд оруулах зэрэг асуудлыг УИХ-ын гишүүн шийдвэрлэх боломжгүй, хууль тогтоох эрх хэмжээнд нь хамааралгүй учраас эдгээр асуудлаар ирүүлсэн өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн цаг хугацаа алдаж, олон шат дамжлага дамжин иргэдэд хүндрэл учруулж, өргөдөл доод шатандаа бүрэн гүйцэд шийдвэрлэгдэхгүй байгаагаас УИХ-д шууд хандах, эргээд л дамжин цохогдох байдалд хүрч байна. Тиймээс цаашид иргэдийн хувийн асуудлаарх өргөдлүүдийг засаг захиргааны анхан шатны нэгж болох баг, хороодоос эхлэн шат шатандаа бүрэн судалж, зохих ёсоор шийдвэрлэх, энэ талаар иргэдийг үнэн зөв мэдээллээр ханган ажиллах шаардлагатай байна” гэсэн юм.

 

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан ““Шинэ хороо” хөдөлгөөн” сэдвийн хүрээнд оролцогчидтой санал бодлоо хуваалцахдаа хорооны хөгжлийн асуудлыг нийгэм-эдийн засаг болон улс төрийн бодлого талаас нь хөндөж:

 

-Хэдийгээр өнөөдөр төр, засгаас анхаарал тавьж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн цэцэрлэг, сургууль, зам харгуй тавьж, дэд бүтцийг хөгжүүлж байгаа нь сайн хэрэг боловч нийслэлийн маань 152 хороонд амьдарч ажиллаж байгаа иргэдийн идэвхийг бадраах, иргэний санаачилгыг өдөөх, амьдарч буй хороондоо жинхэнэ эзэн нь байж, хорооныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцох, санаа тавих, харж хамгаалах ажлуудыг зайлшгүй хийх нь зүй ёсны шаардлага гэж би үзэж байна. Хороо гэдэг бол засаг захиргааны анхан шатны нэгж юм. Иргэд, олон түмэнд төрийн бодлого, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрүүдийг таниулдаг, албан хаагч нар нь хорооныхоо иргэдтэй шууд харилцдаг монгол төрийн нүүр царай гэж түүнийг шууд утгаар нь ойлгож болно. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын нийт өрхийн тэн хагас нь гэр хороололд төвийн ус, дулаан хангамж, хатуу хучилттай замд холбогдоогүй байгаа нь шийдвэрлэвэл зохих нэн тэргүүний асуудал болоод байна. Нийслэл маань өнөөдөр үндсэндээ хотын төв ба хотын хөдөө гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байна. ХХI зуунд “Хот доторх ХӨДӨӨ” байгуулж иргэдээ доромжлох эрх бидэнд байхгүй. Энэ бол орчин цагийн хэлмэгдүүлэл, доромжлол болж байна.

 

Гурван мянга хүрэхгүй оршин суугчтай нэг суманд эмнэлэг, сургууль, зам харилцаа, засаг захиргааны бие даасан нэгж зэрэг эдийн засгийн төв болох бүх боломж байдаг. Дээрээс нь “Шинэ сум” төсөл нэрийн дор тэрбум тэрбумаар нь мөнгө цацдаг байдалтай байхад 15 000 гаруй оршин суугчтай хороог 100-150 сая төгрөгөөр хөгжүүлнэ гэж төсөвлөдөг засаг, төртэй байж арай ч болохгүй. Хороогоо өөрчилж чадвал Монголоо өөрчилж чадна. Жишээ нь, Солонгос улс 70-аад оноос “Шинэ тосгон” хөдөлгөөн өрнүүлж иргэдийнхээ амьжиргааг сайжруулж, улс орноо өөрчилж чадсан. Тэгвэл үүнээс үлгэр жишээ авч иргэд санаачлан “Шинэ хороо” хөдөлгөөн өрнүүлж болно шүү дээ.

Хорооны хэсгийн ахлагч нар буюу хорооны гол ажлыг нугалдаг хүмүүсийн цалин хангамж муу, амьдрал ахуй баталгаагүй зэрэг нь төр, засгийн үйлчилгээг ард иргэдэд хүртээмжтэй хүргэхэд нөлөөлж байна. Тэднийг төсвийн ерөнхийлөн захирагч болгож, хороог эдийн засгийн хувьд бие даалган хөгжүүлэхийн тулд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд нэн даруй өөрчлөлт оруулах хэрэгтэй байна.

 

Сүүлийн жилүүдэд Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гаар дамжуулан улсын төсвөөс жил бүр багагүй мөнгө хороодын хөгжилд зориулан хуваарилж байгаа. ОНХС бол хороод, иргэдэд зориулсан хөгжлийн сан юм. Тэд мөнгөө юунд зарцуулахаа шийддэг, өөрсдөө бүтээн байгуулалтанд гар бие оролцдог бас хийж бүтээснээ хянаж хамгаалдаг байх ёстой. Төсөвгүй хорооноос хөгжил, хариуцлага нэхэх нь зөв үү? Улсын маань нийт иргэдийн 50 гаруй хувь нь оршин сууж байгаа хорооны асуудлыг шийдэхгүйгээр Монголын асуудал шийдэгдэхгүй. Эрх мэдлийг иргэдэд, орон нутагт, доод шатанд нь жинхэнэ утгаар нь өгөх цаг нэгэнт болсон. Хороонд улс төрждөгийг болиулж, улс төрөөс хол байлгая. Хороо - хөгжлийн хорио болоод байна. Тиймээс “Шинэ хороо” хөтөлбөрийг санал болгож, Засгийн газарт чиглэл өгсөн тогтоолыг манай байнгын хорооноос гаргана.

 

Миний сонгогдсон нийслэлийн Баянзүрх дүүрэг буюу 50 жилийн өмнөх Найрамдлын район 7 900 өрх, 35 000 оршин суугчтай байжээ. Одоо 50 жилийн ойгоо хийж байгаа энэ дүүрэг өнөөдөр 79 000 өрх, 330 000 гаруй оршин суугчтай болоод байна. Оршин суугчдын тоо нэмэгдэхийн зэрэгцээ шийдэх асуудал нь 10 дахин томорсон байтал шийдэл нь хэд дахин багасжээ. Том асуудлыг жижигхэн бодлогоор шийдэхгүй. Хороог хөгжүүлэх арга зам, бодлогоо эргэн харах хэрэгтэй байна гээд "Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж оршин суугчдын тоо нь аль хэдийн нэг сая давсан. Иргэн бүр эрүүл, аюулгүй, тохитой орчинд ажиллаж амьдрах хүсэл мөрөөдөлтэй. Энэ мөрөөдлөө биелүүлж хороогоо хөгжүүлж, тохь тухтай сайхан амьдрахын төлөө хамтдаа “Шинэ хороо” хөдөлгөөн өрнүүлж санаачилгатай амьдарцгаая" хэмээн уриаллаа.

 

Энэ удаагийн хэлэлцүүлэгт мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн асуудал хариуцсан референт Х.Наранцацрал “Иргэний танхим ба баг, хороодын удирдлагууд”, ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны референт Д.Бямбадулам, шинжээч И.Давааноров нар “Иргэдээс төрийн байгууллагуудад гаргасан өргөдөл шийдвэрлэлтийн үр нөлөөг сайжруулах нь” сэдвээр илтгэл тавин хэлэлцүүлж оролцогчдын асуултанд хариулсны дээр Нийслэлийн ЗДТГ-ын Иргэдийг хүлээн авах төвийн дарга О.Мөнх-Оргил иргэдээс өргөдөл гомдол хүлээн авч, шийдвэрлэж буй байдлаа танилцууллаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    6 цаг 23 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    8 цаг 33 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    14 цаг 37 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    14 цаг 45 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    14 цаг 54 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    15 цаг 5 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК