Монгол улсын эдийн засгийн өрсөлдөх чадвар, хөгжлийг дэмжих, бүс нутгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Эрдэнэс Монгол” ХХК Азийн хөгжлийн банктай хамтарч "Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр КАРЕК-ийн “Хөрөнгө оруулалтын чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Чуулганд 26 улсын 350 орчим төлөөлөгч оролцож "Зөв хөрөнгө оруулалтыг хэрхэн олж тогтоох, хэрэгжүүлэх" туршлагаа хуваалцаж, КАРЕК-ийн гишүүн орнууд өөрийн улс орны бизнест херөнгө оруулах боломж, хөрөнгө оруулалт татах тэргүүлэх салбаруудаа танилцуулж, шинэ бизнес, шинэ хөрөнгө оруулалтын боломжийн талаар хэлэлцсэн юм.
Тус чуулга уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК) бол энэ бүс нутагт эдийн засгийн хамтын ажиллагаа болон бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн хөгжлийг дэмжих, ялангуяа, ядуурлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг хөтөлбөр юм. Азийн хөгжлийн банк сүүлийн 25 жилийн хугацаанд манай улсын хөгжлийн гол түнш байж, олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллаж ирсэн. Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх, тус хөтөлбөрийн гишүүн орнууд, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах сонирхолтой байна. Монгол улс эдийн засгаа бэхжүүлэхийн төлөө үндэсний хэмжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.
Сэтгэгдэл (1)