Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
10:00 цагаас Тэнгис кино театрын VIP кино үзвэрийн танхимд "Мандал Женерал Даатгал" компанийн зүгээс Монгол улсад анх удаа "Жаргалан" сайн дурын хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг танилцуулна.
10 цагаас Чингисийн талбайд Олон Улсын болон Монголын “Ахмадын өдөр”-ийг тохиолдуулан НЗДТГ, Геронтлогийн үндэсний төвтэй хамтран “Хотжилтын орчинд настны оролцоо ба тогтвортой байдал” уриан дор өдөрлөг зохион байгуулна. Өдөрлөгөөр нийслэлийн ахмад настнуудыг нарийн мэргэжлийн баг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, халамжийн үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
10.00 цагт "Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөгөөн" Туушин зочид буудлын Соёмбо хурлын танхимд болно. Энэ үеэр Монголын эвлэрүүлэн зуучлах тогтолцооны тулгамдсан асуудлын талаар болон Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал, түүний хөгжлийн цаашдын чиг хандлагын талаар хэлэлцэнэ.
13.00 цагаас Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны цогцолборыг түшиглэн байгуулсан бичил цэцэрлэгт хүрээлэн болон Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн Алтанзул цэцэг шүлгийг сийлбэрлэсэн хөшөөний нээлт болно.