УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганыг өнөөдөр нээнэ. Чуулганы нээлтийн дараа УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдаж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Мөн Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм. Энэ долоо хоногт дээрх хоёр асуудлыг холбогдох байнгын хороод болон чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдэх аж.
Т.Энхэлээ