Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН: Хариуцлагагүй байдлыг өөгшүүлсэн Цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй

2015-10-01
0
ЖИРГЭХ

       УИХ дахь МАН-ын бүлэг 2015 оны намрын чуулганы анхны хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр дүгнэлт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Ерөнхий сайдын мэдээллийг хэлэлцэж, бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа, Н.Номтойбаяр нар мэдээлэл хийлээ.

   

Сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн өргөн барихыг хязгаарласан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хариуцлагагүй байдлыг өөгшүүлсэн учир Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж МАН-ын бүлэг үзлээ. Учир нь УИХ-ын нэг гишүүн нь Засгийн газрын нэг гишүүнийг огцруулах санаачлага гаргах эрх нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн утгатай дүгнэлтийг Цэц гаргаад байгаа юм.

 

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Бүлгийн гишүүд ярилцаад Цэц хуульд агуулгаар нь хориг тавьж байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Хоригийг тухайн хуулийн зүйл, заалт нэг бүрчлэн тавих ёстой гэж үзсэн. Цэцийн дүгнэлтээр хариуцлагагүй, муу ажиллаж байгаа сайдыг огцруулж болохгүй болно. Харин түүний өмнөөс танхимын сайн ажиллаж байгаа сайд нар, Ерөнхий сайд хариуцлага хүлээдэг жишиг тогтоох гэж байгаа нь буруу. Хэрвээ Цэцийн дүгнэлтийн дагуу нэг сайдад хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин байхгүй болонгуут Засгийн газрыг бүхэлд нь огцруулах жишиг тогтоно. Цаашид ийм байдлаар явбал төрийн тогтворгүй байдал улам даамжирна. Нэг сайдын халхавчин дор бусад сайд нар танхимаараа хариуцлага тооцуулах нь буруу гэж үзэж байна. Нөгөө талаар УИХ сайдыг томилдог мөртлөө эргээд хариуцлага тооцож чадахгүй болох нь. УИХ-аас зөвхөн сайд бус Монголбанкны ерөнхийлөгч, СЕХ-ны дарга, АТГ-ын дарга гэх мэт төрийн өндөр албан тушаалтнуудыг томилдог. Хэрвээ Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал эдгээр албан тушаалтанд УИХ эргээд хариуцлага тооцох тогтолцоо алга болно" гэлээ.

 

МАН-ын бүлэг Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхийг шийдсэний дараа ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж саналаа нэгтгэхээр болсон байна.

 

Мөн намрын чуулганаар төсвийн тодотгол болон 2016 оны төсвийн төслийг хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан МАН-ын бүлгээс ажлын хэсэг байгууллаа.

 

Н.Номтойбаяр: Цалин, тэтгэврийг нэмэх зарчим баримтална

 

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр цалин, тэтгэврийн асуудлаар мэдээл хийлээ. Тэрээр хэлэхдээ "УИХ дахь МАН-ын бүлгээс 2015 оны улсын төсвийг батлах үеэр цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор 90 тэрбум төгрөг суулгасан. Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногт Засгийн газар энэхүү 90 тэрбумыг 2016 оны төсөвт шилжүүлэх чиглэлийг сайд нарт өгсөн. Хямралтай үед цалин тэтгэврийг бууруулах бус нэмэх зарчим баримтлах ёстой. 2009 оны эдийн засгийн хямралын үед цалин тэтгэврийг нэмж иргэдийн худалдан авах чадварыг хэвээр хадгалж байсан. МАН-ын бүлгийн хувьд цалин, тэтгэврийг хямралтай үед нэмэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ байр сууриа төсвийн тодотголын үеэр илэрхийлнэ. Тодорхой тооцоо судалгаа ч бий" гэв.

 

 Д.Хаянхярваа: Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурна

       

Ерөнхий сайдыг огцруулах Г.Уянга гишүүний санаачилсан тогтоолын төсөлд гарын үсэг зурсан эсэх талаарх сэтгүүлчийн асуултад УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа хариуллаа. Тэрээр "Дархан-Уул аймгийн удирдлагуудыг ИТХ нь огцруулсан асуудлаар захиргааны хэргийн шүүхээс үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх захирамж гарсан. Ерөнхий сайд ИТХ-ын хууль бус тогтоолыг үндэслэж аймгийн Засаг даргыг батламжлах шийдвэр гаргасан. Шүүгчийн захирамж гарсан учраас хууль бус шийдвэрээ эргэн харах байх гэж найдаж байгаа. Алдаагаа засах боломж Ерөнхий сайдад бий. Гэхдээ би Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурна" гэлээ. 

 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

 

-Танай бүлгээс Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьвал хэлэлцэгдэх боломж байх уу. Бурмаа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа шүү дээ?

 

-Сонгуулийн хуулийг боловсруулах ажлын хэсэг Р.Бурмаа гишүүнээр ахлуулан 2013 онд байгуулагдсан. Зарчмын байр суурь их хол зөрүүтэй байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийн нэгдсэн хууль байя. УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг хамтад нь хийе. Сонгуулийн саналын хуудсыг хар машинаар тоолно. Ялагдсан хүмүүсийн зөрүү ойрхон байвал хяналтын тооллого хийдэг байя гэсэн. Үүн дээр бид санал нэгдээгүй. Хууль санаачлах эрх нь 76 гишүүнд нээлттэй байгаа учраас энэ боломжоо ашиглаад УИХ-ын сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар бэлдсэн. Бэлтгэхдээ Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй 22 намыг оролцуулж хэлэлцүүлэг хийсэн. 22 намаас 20 нь Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжээд эцсийн боловсруулалтыг ойрын үед ирүүлэх байх. Улс төрийн 20 нам санал нэгдсэн хуулийн төслийг ойрын үед УИХ-д өргөн мэдүүлнэ. Р.Бурмаа гишүүнтэй хуулийн төсөл өргөн мэдүүлэхэд хамтад нь хэлэлцээд явах болможтой.

 

-Улс төрийн болон захиргааны албан тушаалтнуудын цалинг таная гэж хэмнэлт ярьж байна. Харин та бүхэл цалинг нэмэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна?

 

-С.Бямбацогт: 2012 оноос хойш төрийн данхагар бүтцээ болъё гэдэг асуудлыг бид ярьсан. 2012 онд байсан төрийн албан хаагчдын тоо өнөөдөр 50 мянгаар нэмэгдсэн. Түүнийг дагаад цалин, шатахуун, томилолт, цахилгаан, хурал зөвлөгөөний зардал нэмэгдсэн. Энэ зардлыг 2012 оны төвшинд байлгаач гэдэг асуудлыг байнга тавьж ирсэн. Харамсалтай нь тэр төвшинд байлгахгүй байгаа. Эндээс хэмнэлт эхлэх ёсой. Төрийн үйлчилгээний албанд ажиллаж байгаа сургууль цэцэрлэгийн багш, ажилчид, эмнэлгийн эмч, сувилагч, ажилчдын цалинг нэмэхгүйгээр хямралыг давна гэж үзэж байгаа бол буруу. Өөрсдөө тансаг хэрэглээнээсээ, татгалзахгүй хэрнээ ядарсан иргэдийнхээ халаас руу орох нь буруу. Ийм зарчмын байр суурийг цаашдаа баримтална.

 

-Засгийн газар тогтвортой ажиллах ёстой гэж үзэж байна уу, эсвэл хариуцлага тооцох ёстой гэж үзэж байна уу?

 

-Хариуцлагагүй байдлаа засах чадвар байна уу. Зургаан сайдаа саяхан томилсон. Бид тодорхой шаардлагууд тавьсан байгаа. Түүнд хэрхэн хандах нь уу гэдгийг харж, Удирдах зөвлөлөөрөө ярьж байж асуудлыг шийднэ.

 

-Ерөнхий сайд 30 хувийн таналт яриад байгаа. Та бүхэн цалингаа тануулахыг хүлээж авах уу?

 

-Н.Номтойбаяр: Тэр нь ерөөсөө асуудал биш. Цалин, тэтгэврийг шат дараатай бууруулах алхам эхэлж байгаад гол асуудал. Цалингийн асуудлыг шийддэг гурван талт үндэсний зөвшилцөл байдаг. Хуулийнхаа дагуу хоёр жилд нэг удаа Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмдэг. Хамгийн сүүлд энэ үндэсний зөвшилцөл 2013 оны есдүгээр сарын 15-нд хуралдсан. Хоёр жилийн хугацаа дуусан гэсэн үг. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж нэмдэг хэмжүүр байдаг. Энэ утгаараа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30-35 хувиар нэмсэн байх хуулийн хугацаа дуусчихаад байгаа.


Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • zochin (112.72.13.67)
    niileed ulsaa hymralaas gargay gej ymar sanaachlaga gargasan be.hudlaa l shoudah yum daa, ed nar.
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • иргэн (103.229.121.81)
    зөв шүү МАН
    2015 оны 10 сарын 02 | Хариулах
  • Зочин (122.201.31.161)
    УУРХХАЙН ЭЗЭД УУТАЙ БАЙНА УЧИР УРГАЖ ДЭЭ
    2015 оны 10 сарын 01 | Хариулах
  • хахахахах (202.5.196.170)
    хэхэхэ цэцийн дээр хөх тэнгэр бий дээ балин хамарт минь
    2015 оны 10 сарын 01 | Хариулах
  • Зочин (27.123.214.107)
    MAN iinhan hudlaa uls turjihuu bolimoor umdaa, nemii geed mungugui, unuu margaashaa yahaa medehgyi baihad yah grj ingej songuuliinhaa surtalchilgaag hiidiin.
    2015 оны 10 сарын 01 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    4 цаг 15 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    7 цаг 45 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    7 цаг 54 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    7 цаг 59 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    8 цаг 4 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    9 цаг 22 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    9 цаг 26 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    10 цаг 42 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    11 цаг 0 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    11 цаг 8 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    11 цаг 42 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    11 цаг 50 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    12 цаг 3 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    12 цаг 26 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    12 цаг 42 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    12 цаг 53 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    13 цаг 10 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    13 цаг 31 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    13 цаг 51 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    13 цаг 51 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК