Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга ”Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээнд оролцов

2015-10-05
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.10.04/ Хүнс хөдөө аж ахуйн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээнд оролцов. 


Улсын Их Хурлын дарга "Дөрвөн өлзий" ХХК-ийн бүтээгдэхүүнийг үзэж сонирхон, үйл ажиллагааных нь талаар тодруулж, ярилцсан юм. Тус компани 2014 онд Засгийн газраас хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжих 1400 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна. Ингэснээр хүүхдийн нухашны үйлдвэрийн шугам шинээр ажиллуулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Польш технологийг Монголд нэвтрүүлсэн "Видан" хүнсний үйлдвэр нь 5 төрлийн импортын жимсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд өдөрт 8-10 тонн жимс, ногоо боловсруулж, 20000-25000 шил бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Өнөөдрийн байдлаар дотоодын зах зээлд 40 шахам нэр төрлийн бүтээгдэхүүн, тэр дундаа хүүхдийн жимсний нухаш нийлүүлж байгаа болохоо Улсын Их Хурлын даргад танилцуулаад, цаашид экспортод гаргах зах зээлийн судалгаа хийж байгаа гэлээ. 

Үүний дараа Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 4.4 тэрбум төгрөгийн зээл авсан "Түмэн шувуут" ХХК-ийн үйл ажиллагаатай Улсын Их Хурлын дарга танилцан, бүтээгдэхүүн болон зээлийн санхүүжилтийн үр дүнгийн талаар ярилцсан юм. "Түмэн шувуут" ХХК 1 ш өндөгийг зах зээлд 250 төгрөгөөр нийлүүлж байгаа бөгөөд бүтээгдэхүүний савалгаа, үйлчилгээндээ анхаарч ажиллаж байгаа юм байна. Нийт зах зээлийн 65 хувийг дотоодын үйлдвэрлэгчид хангаж байгаа бол үлдсэн 35 хувийг нь ОХУ-ын импортын өндөг эзэлдэг байна. Үндэсний компаниуд үйл ажиллагаагаа өргөжүүлснээр ойрын 2-3 жилийн хугацаанд дотоодын өндөгний хэрэгцээг 100 хувь хангах боломжтой хэмээн тооцжээ. Тус компани зээлийн хөрөнгөөр орчин үеийн тоног төхөөрөмж, технологи бүхий тэжээлийн үйлдвэр ашиглалтад оруулаад байгаа юм байна. 4 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий тэжээлийн үйлдвэрийнхээ бүтээгдэхүүний 98 хувийг өөрийн аж ахуйдаа ашигладаг байна. Тэжээлийн үйлдвэрийн түүхий эдийн 45 хувь буюу эрдэнэ шиш, шар буурцагны шахмал, амин дэмүүдийг импортоор оруулж ирдэг бол үлдсэн 55 хувийг дотоодоос хангадаг байна. Цаашид импортын түүхий эдийг дотоодоос хангах талаар судалгаа хийж, туршилтууд явагдаж байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм. Ийнхүү тэжээлийн үйлдвэр ашиглалтад орсноор импортын тэжээл авснаас 18-20 хувийн хямд бөгөөд энэ нь зах зээлд нийлүүлэгдэх нэгж бүтээгдэхүүний өртөгт ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэлээ. 

Нэгдсэн арга хэмжээнд мах махан бүтээгдэхүүний "Хүнс комплекс" ХХК оролцож байгаа юм. Тус компани нь Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамрагдан, 5 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Үүгээрээ үйлдвэрлэлээ өргөтгөж, технологийн шугам, хөлдөөх камераа шинэчилсэн байна. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд 400 сая төгрөгийн зээл авснаараа 400 тоннын багтаамжтай зоорь байгуулжээ. Өнөөдрийн байдлаар 20 нэр төрлийн хиам, 20 гаруй нэр төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж, экспортод гаргаж байгаа юм байна. Эдийн засгийн хүндрэл мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд мэдрэгдэж байгаа эсэхийг Улсын Их Хурлын дарга тодруулахад худалдан авалтын хэмжээ 2014, 2015 онуудад тогтвортой байгаа гэв. 

"Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээнд оролцох үеэрээ Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүнс, хөдөө аж ахуйн салбарын хувьд тодорхой хэмжээний дэвшил гарсан байгааг онцолж байсан юм. Тэрээр "Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэгчид шинэ түвшинд гарсныг "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэнгээс харж болно. Савалгаа сайжирч, нэр төрөл олширсон байна. Өмнө нь байгаагүй шинэ бүтээгдэхүүнүүдийг хийдэг болж. ХХААЯ-аас лангууны үнийг нь төлөөд зохион байгуулж буй энэ арга хэмжээ ялангуяа сурталчилгаа хийж чаддаггүй жижиг үйлдвэрлэгч, компаниудад боломж олгож байна. Энэ бол үйлдвэрлэгчид, аж ахуй эрхлэгчдээ төрөөс дэмжиж буй нэг хэлбэр. Органик бүтээгдэхүүн маш их байна. Зах зээлээсээ хол байгаа үйлдвэрлэгчид хамтраад, хоршоолол байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байгаагаа танилцууллаа, зээл дэмжлэг хэрэгтэй гэдгээ хэлж байна. Би өнөөдөр зөгийн балны аж ахуй эрхлэгчидтэй уулзлаа. Үндэсний үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээнээсээ 2 дахин их зөгийн бал үйлдвэрлэдэг болжээ. Үүнийгээ экспортлох гарц олох шаардлагатай юм байна. Мөн импортын зөгийн бал дээр татварын зохицуулалт хийж эрх Засгийн газарт бий. Импортын бүтээгдэхүүнд 20 хүртэл хувийн татвар тавих зохицуулалтынхаа хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих нь зүйтэй" гэлээ. 


Улсын Их Хурлын дарга энэ үеэр хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, ярилцан, шинэ технологи, бүтээгдэхүүнийг үзэж сонирхсон юм. Нэгдсэн арга хэмжээнд хүнсний чиглэлийн 178 аж ахуйн нэгж, иргэд, шинэ ургацын ногоогоор 18 аймаг, нийслэлийн 5 дүүргийн ногоочдын бүлэг, аж ахуйн нэгж, хоршоо, ТББ, төсөл, хөтөлбөрөөс 600 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн оролцжээ. ХХААЯ-аас 7 хоногийн турш зохион байгуулсан тус арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний "Монгол хүнс-органик хүнс 2015", шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний "Алтан намар" зэрэг салбар арга хэмжээнүүд зохион байгуулагдсан аж. "Намрын ногоон өдрүүд" арга хэмжээ 10 дугаар сарын 05-ны өдөр шилдгүүдээ тодруулснаар өндөрлөнө. 
 
Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон албаны бусад хүмүүс ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 
 


 

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    4 цаг 16 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    7 цаг 45 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    7 цаг 55 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    7 цаг 59 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    8 цаг 5 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    9 цаг 23 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    9 цаг 27 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    10 цаг 43 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    11 цаг 1 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    11 цаг 9 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    11 цаг 43 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    11 цаг 51 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    12 цаг 4 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    12 цаг 27 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    12 цаг 43 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    12 цаг 54 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    13 цаг 10 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    13 цаг 32 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    13 цаг 51 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    13 цаг 52 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК