Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Бямбацогт: ҮХЦ “Арай ч дээ” гэмээр шийдвэрүүдийг гаргаж байна

2015-10-05
0
ЖИРГЭХ

ЕРӨНХИЙ САЙДАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛНЭ

 

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцээс сүүлийн үед гаргаж буй шийдвэрүүдийн талаар хэлэлцэж бүлгийн зүгээс дүгнэлт гаргасан байна. Мөн орон нутагт хийгдэж буй томилгоонуудыг хууль бус гэж үзэн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэхээр болжээ. Бүлгээр хэлэлцсэн асуудлуудын талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нар мэдээлэл өглөө.

 

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт ярихдаа “Үндсэн хуулийн цэцийн сүүлийн үед гаргаж байгаа дүгнэлт захиалгатай, тодорхой улс төрийн зорилготой, арай ч дээ гэж хэлмээр дүгнэлтүүд гардаг болсон байна. Өнгөрсөн хавар Р.Гончигдорж гишүүний нэхэмжлэлээр цэц дүгнэлт гаргасан. УИХ-ын гишүүд гуравны хоёроор шийддэг асуудлыг бүгдийг нь хүчингүй болгосон. Үүн дотор өрийн таазыг нэмэгдүүлэх асуудал. Өрийн таазыг 3/2-оор нэмэгдүүлэхэд сөрөг хүчний оролцоотойгоор шийддэг байсан бол өнөөдөр дур мэдээд өөрсдөө шийдэх эрхийг нээж өгсөн. Сайдыг УИХ томилдог мөртлөө томилсон сайддаа хариуцлага тооцох асуудлыг хаасан шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргасан байгаа. Хариуцлагагүй нэг сайдыг огцруулах биш Засгийн газрын танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь хөндөх Цэцийн дүгнэлт гарсан. Гэтэл өнөөдөр бидэнд ирсэн материалаас харахад сонгуульд нэр дэвшихдээ төрийн эрх мэдэл, албан тушаалын давуу талаа ашиглах, ард түмэнтэйгээ жирийн иргэнтэйгээ ижил сонгуульд оролцох биш эрх барьж байгаа намд, төрийн албан тушаалтнуудад давуу тал олгох дүгнэлтийг цэц гаргасан байна” гэлээ.

 

Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа Орон нутгуудийн эрх мэдлийг хууль бусаар авч байгаа асуудлыг ярьсан. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх ёстой гэдэг удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийг ярилцсан. Дундговь аймагт хууль бус ИХ-ын шийдвэрээр Засаг даргыг нь өөрчилсөн. Үүнийг хуульд нийцүүлэхийг шаардаж байгаа. Говьсүмбэрт албан ёсны дөрвөн тойрог дээр дөрвөн сонгууль болсон. Дахин сонгуулийн дүн гараад дөрвөн сар болж байгаа хэдий ч эрх барьж байгаа хүмүүс нь АН-ын хүмүүс байгаа. Эдгээр хүмүүсийн эрхийг баталгаажуулахгүй байгаа. Дархан-Уул аймаг дээр хууль бус хурал болсон. Захиргааны хэргийн шүүхээр баталгаажуулсан. Тэр шийдвэрүүдийг бүгдийг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дарга нь хуралдаан дээр орж ирээд тийм тийм хүмүүсийн эрх хүчингү шүү гэж хэлсэн байгаа юм. Бид өнөөдөр улс төрийн хүрээнд урвадаг, шарвадаг байдал хэрээс хэтрээд монголын төрийн нэн тэргүүнд анхаарлаа хандуулах асуудлын нэг боллоо. Цаашид ийм байдлаар явж болохгүй юм байна. Аль намаас ИТХ-ын дарга, засаг дарга байх нь чухал биш, бүх зүйлийг хуулийн хүрээнд хийгээч ээ. Төрийн ажлыг төрийнх нь шугамаар, хуулийнх нь хүрээнд явуулдаг байя. Одоо улс төрийн өнцгөөр хандаж, улс орон дотор таагүй уур амьсгал бүрдүүлээд байгаа орон нутгууд руу талцал хагарал үүсгэж өөгшүүлээд байгааг зогсоогооч ээ гэдэг шаардлага хүргүүлнэ” гэлээ.

 

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

 

-Цэцийн дүгнэлтийг яах вэ. Дараагийн сонгууль болох гэж байхад сонгуулийн маргаан дахиад гарлаа. Яаж засч залруулах вэ?

 

-С.Бямбацогт: Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан дүгнэлтээр төрийн албан тушаалтан албан тушаалаа хашиж байгаад давуу эрхтэйгээр сонгуульд оролцож, ялалт байгуулах давуу эрх олголоо. МАН эрх барьж байхдаа өмнөх парламентын үед давуу талаа ашиглаад сонгуульд оролцоё гэж бодоогүй, өөрсдийнхөө эрхээс татгалзаад бусадтайгаа ижил тэгш гараанаас өрсөлдье гэж УИХ-ын сонгуулийн хуулийг баталсан. Гэтэл өнөөдөр АН-ынхан олонхи байгаа үедээ, эрх барьж байгаа үедээ бусдыг нь явганаар сонгуульд өрсөлдөх захиалга өгсөн. Захиалгыг нь Цэц биелүүллээ. Үүнийг УИХ хүлээж авахгүй байх ёстой. УИХ-аас Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгуульд нэр дэвшигч болгон ижил тэгш гараанаас, ижил нөхцөлөөс сонгуульд оролцох ийм зарчмыг барьсан байх ёстой. Хоёрдугаар асуудлын тухайд, парламент бүрэн эрхийнхээ хүрээнд сүүлчийн намрын чуулганаа хийж байхад Цэц сонгуульд ялалт байгуулсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татахаар маргаан үүсгэсэн нь утгагүй. Эрх баригч нарын захиалгатайгаар ийм маргаан үүсгэлээ гэж хардахаас аргагүй нөхцөл байдал үүсч байна.

 

-Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээгээд авчихвал ямар албан тушаалтнууд ажлаа хүлээлцэхгүйгээр сонгуульд өрсөлдөнө гэсэн үг вэ?

 

-Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, төрийн өмчит компанийн захирлууд албан тушаалаа хашиж байгаад сонгуульд өрсөлдөх болно.

 

-Бүлэг 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн хуулийн төсөл, 2016 оны Мөнгөний бодлогыг хэлэлцсэн үү?

 

-2015 оны төсвийн тодотгол, 2016 оны Мөнгөний бодлого бидний гарт ирээгүй байна. 2016 оны төсвийн хуулийн төсөл дөнгөж сая бидний гарт ирлээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдахдаа төсвийн хуулийн ном бариад хэлэлцсэн. Юуг оруулах вэ, юуг хасах вэ гээд. Тэгэхэд өнөөдөр бүлэг хуралдахад дөнгөж сая 2016 оны төсвийн хуулийн номыг өглөө. Одоог болтол 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны Мөнгөний бодлого ирээгүй байна. Гэхдээ бид Мөнгөний бодлогоор Б.Чойжилсүрэн гишүнээр ахлуулсан ажлын хэсэг,  төсвөөр Д.Оюунхорол гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулаад ажилдаа орохоор боллоо.

Т.Энхэлээ

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (112.72.11.134)
    ene mani hulgahc olgarhudad yagad huuli vilchlehgvi bnaa
    2015 оны 10 сарын 05 | Хариулах
  • zochin (202.179.29.202)
    ochirbat-g zailuulj hiideg gazart nii ҮХЦ-g tseverleh heregtei shuu!!!
    2015 оны 10 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.29.135)
    улс төрчид хуулиа зөрчиж луйвардаад хэвлэл мэдээлэл нь үнэнийг худал худалыг үнэн болгоод хэдэн бизнэсмэн нэртэй нөхөдүүд ард түмнээ боолчилоод монгол хөгжөөд байна луйварчид хөлжөөд байна уу хэхэ
    2015 оны 10 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    4 цаг 14 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    7 цаг 44 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    7 цаг 53 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    7 цаг 58 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    8 цаг 3 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    9 цаг 21 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    9 цаг 25 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    10 цаг 41 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    10 цаг 59 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    11 цаг 7 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    11 цаг 41 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    11 цаг 49 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    12 цаг 2 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    12 цаг 25 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    12 цаг 41 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    12 цаг 52 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    13 цаг 9 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    13 цаг 30 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    13 цаг 50 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    13 цаг 50 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК