Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2015-10-07
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2015.10.07.Лхагва гараг/ 09.00 цаг 54 минутад гишүүдийн 57,9 хувийн ирцтэй эхлэв. Хуралдаанаар эхлээд Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан. Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг 1993 онд баталж, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд шинэчлэн найруулсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар зохицуулж байна. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн байдалд дотоод, гадаадын байгууллагаас өгсөн үнэлгээ, зөвлөмжийн дагуу Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсрууллаа. Хуулийн төслийг боловсруулахдаа мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилт, төрөөс баримтлах зарчмыг шинээр тодорхойлсны зэрэгцээ хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж мал эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааг нийтийн эрүүл мэндийг хамгаалах, мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, олон улсын худалдаанд үүсч байгаа хориг саадыг арилгахад чиглүүлэх зорилго тавин ажилласан. Мал, амьтны халдварт өвчин гарсан тохиолдолд түүнийг эрт илрүүлэх явдал хамгаас чухал байдаг тул халдварт өвчингүй тайван байдлыг баталгаажуулах тандалт шинжилгээ хийх, өвчний сэжиг илэрсэн үед шуурхай арга хэмжээ хэрэгжүүлэх, оношийг баталгаажуулан нийтэд мэдээлэх, хорио цээр, хязгаарлалтын бүс тогтоох, уг бүсэд цогц арга хэмжээ хэрэгжүүлэх асуудлыг хуулийн төсөлд шинэчлэн тусгаж, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд оролцогчдын үүрэг, хариуцлагын зааг ялгаар илүү тодорхой болгож өгсөн гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж санал хэлсэн. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Малын индексийн тухай гээд нэлээд олон хууль өмнө нь гарсан. Хууль олон болоод ирэхээр сөрөг үр дагавар гардаг. Иймээс одоо мөрдөж буй хуулиндаа нэмэлт оруулж, чамбайруулаад явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Монгол Улс бол нүүдлийн мал аж ахуйн орон. Хотонд нь зээр ороод ирдэг, зээр, хонь, ямаан сүрэг нийлээд явдаг хагас зэрлэг мал аж ахуйг дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэхгүй. Монгол малын эрүүл мэндийн асуудлыг ярих гэж байгаа бол монгол аж ахуйдаа тохирсон, монголын хөрсөнд буусан малын эрүүл мэндийн системийн тухай ярих хэрэгтэй. Малаас хүнд халдварладаг маш олон тооны өвчин байгаа. Эцсийн дүндээ эрүүл монгол хүний асуудлын тухай яригдах ёстой. Хувийн хэвшил дээр тулгуурласан анхан шатны мал эмнэлгүүдийг хүчтэй болгох хэрэгтэй. Хуучин системийн үед мал эмнэлгүүдийн бааз суурь төрд түшиглэж, төр санхүүжүүлж явж ирсэн. Иймд хуучны системээс сайн зүйлийг нь буцааж авах чиглэл барих, Дэлхийн эрүүл мэндийн тавьсан стандартаас авах зүйлийг нь авсан шиг авах хэрэгтэй. Ингэхдээ нүүдлийн мал аж ахуйн хагас зэрлэг орон гэдгээ хэзээ ч мартаж болохгүй гэсэн юм.

 

Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, 2007 онд батлагдсан Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийг шинэчлэхээр 10-аад жилийн дараа оруулж ирж байна. Энэ бол олон улсын экспертүүд, үндэсний судлаачдын саналыг авч нэлээд олон жил боловсруулж хэд хэдэн Засгийн газар дамжиж оруулж ирж байгаа хуулийн төсөл. Гишүүдийн гаргаж байгаа санал, шүүмжлэлийг ажлын хэсэг хүлээж авах хэрэгтэй. Мал эмнэлгийн тогтолцоог олон улсын жишигт ойртуулах зайлшгүй шаардлагатай гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

 

Гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 76,8 хувийн саналаар дэмжлээ.

 

Үүний дараа 2015 оны намрын ургац хураалтын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээллийг сонсов. 2015 онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д будай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянгаг га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн байна. Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч гурил үйлдвэрлэлд 186.3 мянган тонн буудай нийлүүлэх төлөв гарчээ. Төмс, хүнсний ногооны хураалт 8 дугаар сарын 25-наас, үр тариа, тэжээлийн таримлын хураалт 9 дүгээр сарын 08-наас жигдэрч эхэлсэн гэв. 10 дугаар сарын 02-ны байдлаар улаанбуудайн хураалт 37.6 хувьтай, төмсний хураалт 75.6 хувьтай, хүнсний ногооны хураалт 74.7 хувьтай явагдаж байгаа аж. Нийтдээ 108.3 мянган га-гаас 92.0 мянган тонн буудай, 9.2 мянган га-гаас 112.5 мянган тонн төмс, 4.8 мянган га-гаас 52.8 мянган тонн хүнсний ногоо, 10.8 мянган га-гаас 16.5 мянган тонн тэжээл, 8.2 мянган га-гаас 4.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Ургац хураалтын талбайн ажлыг 10 дугаар сардаа багтаан дуусгах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа юм байна.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж санал хэлсэн. Гишүүдийн зүгээс нэг цонхны бодлогоор импортын улаан буудай оруулж ирэх асуудал болон газар тариалангийн хөрс, бэлчээрт цаг агаарын огцом өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгаа асуудлыг хөндсөн юм. Гишүүдийн асуултад салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт өглөө.

Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд, Байнгын хороо намрын ургац хураалтын явцын талаар Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээллийг сонсоод хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт үүрэг өгөх ёстой. Энэ жил манай тариаланчдын хувьд байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл гэж хэлж болохоор байдал үүссэн байгаа учраас энэ асуудалд ач холбогдол өгч байнгын хороогоор хэлэлцэж байна. Байнгын хорооны зүгээс ажлын хэсэг гарч газар дээр нь очиж ажилласан. Өнөөдрийн мэдээллийн үеэр гишүүдийн ярьсан асуудал, ялангуяа үрийн буудайг оруулж ирж байгаа болон атар газартай холбоотой асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Цаг агаарын нөхцөл байдал хүнд байна. Төрийн захиргааны байгууллагуудын зүгээс зохион байгуулалттай арга хэмжээ авах, тариаланчидтай газар дээр нь очиж ажиллах ажлыг зохион байгуулах нь зүйтэй. Мөн үтрэм дээр бууж байгаа тэжээлийн буудайг борлуулах сүлжээн дээр төр, засгийн байгууллага онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Тариалангийн тухай хуулийн төслийг яаралтай өргөн барих шаардлагатай байна. Хуулийн төсөл өргөн баригдаагүй учраас Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг хэлэлцэх асуудал хүлээгдэж байгаа. Тариалангийн тухай хуулийн төсөл болон Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлоготой холбогдуулан байнгын хорооноос ойрын үед хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Яамны зүгээс Байнгын хорооны гишүүдэд ургац хураалтын явц байдлын талаарх мэдээллийг долоо хоног бүр өгч байх нь зүйтэй гэсэн санал хэлэв.

 

Түүнчлэн байнгын хорооны хуралдаанаар “Органик хүнсний тухай” хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Оюуныг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    3 цаг 2 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    3 цаг 11 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    3 цаг 20 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    3 цаг 31 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    18 цаг 2 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    18 цаг 9 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Өчигдөр 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК