Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолд оролцов

2015-10-07
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Төрийн тахилгат Богдхан уулын тэнгэрийг тайх ёслол болов. Тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, А.Ганбаатар, Ч.Өнөрбаяр, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга зэрэг албаны хүмүүс, Төв аймгийн  удирдлагууд, Зүүн хүрээ хийдийн лам хуврагууд, иргэдийн төлөөлөл оролцов.

Ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хишигтэн олонд хандаж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн энэ өлзийт сайн өдрийг хүлээн байж, төрийн их тахилгын ёслолд хүрэлцэн ирсэн Та бүхнийхээ түмэн амгаланг айлтган мэндчилье.

 

Зарлиг, заншилтай энэхүү ёслолд Та бид урьдын журмыг даган төрт ёс, түүхэн уламжлалыг хүндэтгэн түмэн олноороо хүрэлцэн ирлээ.

 

Та бид Богдхан уулын тэнгэрийг тайх Монгол төрийн эрхэм дээд ёслолыг улс орон маань ардчилал, хөгжлийн шинэ замыг сонгосноос хойш дөрөв дэх удаагаа үйлдэн гүйцэтгэхээр сэтгэл оюундаа бишрэл хүндэтгэл тээж хуран цуглаад байна.

 

Эх болсон байгаль дэлхийдээ, ээлт хайрхан Богдхан ууландаа хүндэтгэл үзүүлэн, улсын нийслэлийнхээ тэнгэрийг баясгах тахилгын ёслолыг хамтаараа эрхэмлэн гүйцэтгэе.

 

Монгол эх орны минь түмэн цувраа уулсын нэг Богдхан хайрханы эзэн савдаг, элин халих  жигүүртний сүр жавхлан Хангарьд, Өмнийг харагч өндөр Дүнжингаравын мөнхийн сахиул - түмэн сүүдэрт, мянган наст алиа Цагаан өвгөн нар аа,

 

Одон мичдийн явдал-тохиол, наран, сарны эргэл оршлыг андал үгүй танигчийн зурлагад 99 тэнгэрийн орноо хэрэн явагч буман зүйлийн сайн эрчсийн бөөгнөрөл болох нь дамжиггүй хэмээн сонгосон сарын сайныг саатан хүлээж, өдрийн сайныг өнжин уриад намрын дунд сарын 25-ны билигт өдрөө уужим эх газрын эдийг баригч, огторгуйн дайдаар оршин явагч, хамгийг эрхшээгч Та бүгдийг тайлга тахилгын орондоо урин ирүүлж, магтан залаад, амттан, үнэртний дээдээр зочлон дайлъя аа. Хишиг өглөг, өргөл барьцаа нийтээр бадраая аа. Тансаг үнэртний дээдийг дөрвөн хангайн салхи бүхний үзүүрт хүргэн, алдрын магтаал, адис жанлавын дууг хамтатгая аа.  Хүлээн авч, хүлцэлдээ багтаана уу.

 

Бурханы агуу их чанарыг сахин хамгаалагч, ад зэтгэрийг дарагч, догшин дүрт Очирваанийн увидсыг илэрхийлэгч Цэцээ гүн, Түшээ гүн хоёр оргилын өмнө сөгдөн мөргөе өө.  Авралдаа багтаана уу.

 

Улсын нийслэлийн өмөг түшиг Богдхан уулын Их, Бага тэнгэрийн ам, Залаат, Зайсан, Хүрхрээ, Хүрэлтогоот, Чулуут, Бумбат, Төрхурх, Түргэн, Зиндмана тэргүүт олон ам, оргилууд аа,

 

Уул, усны молхи жаахан үр сад биднийгээ ханхийх ханиадгүй, тонхийх томуугүй, ган гачиг, зуд турхан, гамшиг зовлон бүхнээс ангид байлгахыг айлтгаж буйг минь таалалдаа авна уу.

 

Хүний сайн, нутгийн сайхан нь сонгон чуулсан мэт энэхүү Монгол сайхан нутаг өлгийг сонгон суурьшсан өвөг дээдсийнхээ сонгодог ухаан, алтан дурсгалыг үеийн үед хүндэтгэн зохилдуулж, үрийн үрдээ бахархан өвлүүлж үлдээхээ андгайлж буйг минь уул усны эзэн савдгууд, лусын дагинас Та бүхэн сонсох болтугай.

 

Наран саран наадаж, тэнгэр газар эелэлдэж, төр шашин хосолж, хүн байгаль уусан нэгдэж, эрхэт тэнгэрийн дор иргэн, төр хоёр эрх тэгш болохыг сануулсан энэхүү тахилга ёслолын ажиллагаа сайхан болж байнаа.

 

Энэ бол хөрст дэлхийдээ оршиж, хөх тэнгэртээ сүслэж ирсэн босоо заяат Монгол түмний сайхан уламжлал билээ. Байгаль эхээ хайрлах бодлого ухааны илэрхийлэл мөн. Нүүдэлч түмний сэтгэмжийн нэн содон заншил соёл юм.

 

Энэхүү агуу соёл, ёс заншлыг, өвөг дээдэс минь үүсгэн бүтээж, үеийн үедээ өвлүүлэн уламжлуулсаар иржээ. Манай ард түмэн дээлтэй өвгөдийнхөө өвлүүлсэн, дэлхийд содон энэ уламжлалт ёсыг түүхийн алсрал, цагийн догшролд алдахгүй авч ирсэн юм аа.

 

Хүмүүн төрөлхтөн бид зэрэгцээ орших олон ертөнцийн мөн чанарыг таньж чадалгүй, нээж амжаагүй ирсэн болохоор байгаль дэлхий, уул, усныхаа дотоод шивнээ хийгээд оршин тогтнолынх нь учир утгыг мөн л сэтгэлийн мэдрэмж, шашны зан үйлээр дамжуулан хүлээн авахаас өөр замгүй байдаг.

 

Чухамхүү иймээс л нүүдэлчин монголчуудын аж төрөхүйн хэв шинж, ёс зүйн хэм хэмжээ нь байгаль дэлхийгээ амь шигээ шүтдэг, байгаль дэлхийдээ эцэг, эх, үр хүүхдийнхээ халуун амьтай адил гайхалтай хүндэтгэлтэй харилцдаг бөгөөд энэ нь байгаль, хүн хоёрын нарийн нандин, тансаг сайхан харилцааны илэрхийлэл болой.

 

Хуран цугласан асан дүүс ээ,

 

Богдхан уулыг аль 1778 онд дархан цаазат газар болгон зарлигдсан хэмээн үзэх нь бий. Харин домгийн үнэнээр бол 12 дугаар зуунд буюу Тэмүжин-Чингисийг бүр хүүхэд байхад Хэрэйдийн Тоорил ван Богд уул, Туулын шугуйг дархалж, тахиж байсныг гэрчлэх хадны зургууд олноор байдгийг манай судлаачид нэгэнт тогтоожээ. Тэр үед эндээс зомгол ч авдаггүй байсан гэдэг.

 

Богдхан хэмээх энэхүү сүрлэг ууланд 300 гаруй төрлийн 520-иод ургамал, 120 жигүүртэн, 40 гаруй зүйлийн хөхтөн амьтан байдаг агаад, амьтан, ургамлаар ийм баян атлаа харьцангуй бага хэмжээний газар нутагтай болохоор дэлхийд хосгүйд тооцогддог болой. Тиймээс ч Богд хайрханыг 1997 онд ЮНЕСКО-гийн Хүн ба Шим мандлын асуудал эрхэлсэн хорооноос Дэлхийн шим мандлын сүлжээнд бүртгэн авсан.

 

Ер алив зан үйлийн чиг нь цагаан байваас үйлдэл нь зөв байдаг, аливаа үгийн утга нь зөв байваас үйл нь цагаан гардгийг бүү мартагтун. Басхүү сануулахад, аливаа соёлт хүмүүний үйлдэл, хөдлөлийн илэрхийлэл нь олны дунд байхдаа ч, орь ганцаар суухдаа ч нэг л байх учиртай. Зүйрлэвээс, хүмүүн бид хайрхан ууландаа байхдаа ч, хажуу хормойд нь оршихдоо ч түүнд зөв хандах хэрэгтэй. Байгаль орчноо хамгаалах талаар хийх ажил бидэнд их байна.

 

Аливаа газрын уул хангай, тал говь, тэнгэрийг тайх үйл нь газар лусын эздээ баясган хүндлэл, дээдлэл үзүүлэх билэгдлийн зэрэгцээ, хүн зоны сэтгэлийн гүн дэх итгэл бишрэл, сэрэл мэдрэмжийг дэвжээх далд увидастай байдаг билээ. Өнөөдрийн энэхүү тахилгын ёслол ч гэсэн нийслэлчүүд болоод Төв нутгийн иргэдийн эх оронч үзлийн онгодыг хөглөн төрөлх газар шороогоо хайрлан хамгаалах сэдэл, үйлдлийн эрч хүчийг нэмэгдүүлж, байгаль орчноо гэх сэтгэл зүтгэлийг улам хөгжөөн бадраахад оршино хэмээн бодож байна.

 

Дахин онцлоход, уулын тэнгэр тайх ёслол нь ирээдүй хойчоо байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн байгаа орчиндоо нандин хайраар хандах монгол өвгөдийн маань дэг сургуулийн нэгэн өдрийн мэт боловч мянган зууны хичээл юм шүү.

 

Монголчууд бид уул, усны эзэн лус савдгийг аргадан тахиж нөхөрлөвөөс нас дэлгэр, идээ ундаа элбэг дэлбэг, ажил үйлс арвин, амжилттай сайн байдаг гэж үздэг.

 

Нийслэлчүүд, болон манай Төв сайхан нутгийнхан Та бүхэн өнгөрсөн жилүүдэд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр хот, нутгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 8-10 хувиар өсгөж улс орныхоо хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр оруулжээ.

 

Богдхан уулынхаа буян хишиг, сүр хүчинд залбиран амьдрах, Улаанбаатарчууд, төв аймгийнханы ажил үйлс улам өөдрөг, бүтээлч, өнгө жавхаатай байгаа нь Монгол төр түмний нэгэн их бахархал юм.

Хүмүүний бүтээлч үйлс дэмжигдэж амьдарч ажиллах орчин сайжрана гэдэг газар газрын иргэдийн хүсэл, баясал билээ. Энд эзэн хүний хичээл зүтгэлээс гадна байгаль дэлхийн ивээл бас бий. Хүн байгалийн амин холбоо, шүтэн барилдлага амьдралын нэг эх үндэс гэдгийг ухаант дээдэс минь учирлан сургаж ирсний учир энэ буюу.

 

Эрхэм хүндэт иргэдээ,

 

Тэнгэрээс бууж, газраас өргөгдсөн лугаа сүр бараа сайхан, нөмөр нөөлөг ихт Богдхан уулын маань төрийн их тайлага тахилга сайхан болж байна.

 

Уул уулын хан - үзэмж төгөлдөр Богд хайрхан минь Монгол түмнээ үеийн үед ивээж дүнхийн ханхайн орших болтугай.

 

Богдхан хайрханы өндөр дээд энэ оргилоос нийт ард иргэддээ хотол олноороо үргэлжид  амар амгалан, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Мөнх тэнгэрийн хүч, уул усны эзэд монгол хүн бүрийг тэтгэж, хийморь лундааг нь улам бадраах болтугай!

 

Хурай Хурай Хурай” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • би (202.179.11.58)
    Хормойноос нь эхлэн хэдэн талаас нь ухаж төнхөж бузарлаж дуусгаж байгаагаа цайруулсан арга хэмжээ авч байгаа юм шиг л санагдсан. хэл ам, хийж бүтээхийн зөрөө гэж.....
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (182.160.35.214)
    тийм үү хихи хи хи хи
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Сайхан сайхан зүйл их хэлжээ
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Монгол хүн байгаль эх дэлхийтэйгээ хүйн холбоотой шүү аргадаж шүтэж мөргөж байх нь зүйлтэй
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    Уул усаа аргаддаг нь эртхий монгол ёс шүү дээ
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    энэ сэтгэгдэл бичэн хүмүүс өөрийн ухаан бна уу
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    энэ сэтгэгдэл бичэн хүмүүс өөрийн ухаан бна уу
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.89.210)
    энэ сэтгэгдэл бичэн хүмүүс өөрийн ухаан бна уу
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (185.64.197.28)
    Ene hun odon medali taraah,enuuget terugeer heseh,enhbayriig yald unagaax zeregt l ih hugatsa zartsulj bgad buuh ni
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • ЁСТОЙ ХОГ (77.247.181.163)
    Тоодгор Элбэгээс өөр баярласан хүн энд нэгч алга даа. Хийх ажилгүй дэлхийгээр доншуулагч, монголын ард түмнийг бузар мухар сүсгээр мунхруулагч.
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • ЁСТОЙ ХОГ БОЛ ЭНЭ (122.201.31.9)
    МУХАР СҮЖИГ ХАНХЛУУЛСАН, ИРАНЫ МАНИХЭЙ, ЗОРАСТР ШАШИНЫ ҮЛДЭГДЭЛИЙГ БӨӨ МӨРГӨЛТАЙ ХОЛЖ, ШАРЫН ШАШНЫ ГЭЛЭГПАГИЙН УРСГАЛААР НИЙЛҮҮЛЭН НУХСАН ЧУХАМ ЮУ БОЛСНЫГ НЬ ЯЛГАЖ МЭДЭХИЙН АРГАГҮЙ ХОЛИОН БАНТАН ХУТГАЖ, МОНГОЛ ХЭЛНИЙ АЙРАГНИЙ ХҮҮХДҮҮД СЭРЖИМ ӨРГӨХДӨӨ ХЭЛДЭГ ЦЭЦЭН ҮГ ЦУГЛУУЛЖ ХЭЛЧХЭЭД МАРГААШ НЭГДСЭН ЧУУЛГАН ДЭЭР ЯАЖ ДӨВЧИН БУУХЫГ ХАРЦГААЯ. ТӨРИЙН ТЭРГҮҮН ИНГЭЖ ТЕОКРАТ ЗАН ГАРГАЖ, ШАШИН ШАШИНЫ ХОЛЬЦ ХАНХЛУУЛЖ, ИРАНЫ ХОМЕЙН, АФГАНЫ ТАЛИБ, АРАБЫН ИСЛАМЫН УЛСЫН ТЭРГҮҮН МУЛЛАА ШИГ СОЛИОРЧ БАЙГАА НЬ ҮНЭН БОЛОВСРОЛЫН ХЭЛТЭРХИЙГҮЙ ДЭМИЙ ЧАЛЧИГЧ УЛААН ШОУЧИН ГЭДГЭЭ Л СЭХЭЭТЭНҮҮД ӨМНӨ БАТАЛЖ БАЙНА. МОНГОЛЫН АЗГҮЙ ОЛОН ТҮМЭН ЭСВЭЛ ЦАРАЙ УГСАА МУУТАЙ ХЭНЭГГҮЙ ЮМ ГАРГАХ, ЭСВЭЛ ХҮЙТЭН ХӨРЗГӨР, БАЛИАР НӨХӨР ГАРГАХ, ЭСВЭЛ УЛААН АВИЛГАЛЧ, ШУНАЛЫН ТУЛАМ ҮГҮЙ БОЛ ХҮМҮҮСИЙГ ҮЗЭН ЯДАЖ ХОРССОН АТИГАР НУГЖГАР ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ МАНГАС ГАРГАЖ БАЛАРХИЙМАА
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (112.72.13.50)
    Хэлсэн үг нь тэнгэрээс бөө нартбуулгасан юм шиг л уран цэцэн, уянгалаг сайхан болж шүү. Даараагүй л байх даа. Дан дээлтэй тахих гээд гарсан бололтой. Болормаа тэргүүн хатагтай нэг иймэрхүү л юм бодож их хайрхандаа идээ будааныхаа дээжийг өргөсөн байх даа.
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (112.72.13.185)
    өнөөдөр дан цамцтай явах өдөр мөнүү өөр зураг тавьсан байна. Оройд нь гарсан бодитой зураг байна уу тавьчихаач
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • boogii (103.229.122.155)
    zzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzzz
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    3 цаг 7 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    6 цаг 36 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    6 цаг 46 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    6 цаг 50 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    6 цаг 56 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    8 цаг 14 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    8 цаг 18 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    9 цаг 34 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    9 цаг 52 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    10 цаг 0 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    10 цаг 34 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    10 цаг 42 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    10 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    11 цаг 18 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    11 цаг 34 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    11 цаг 45 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    12 цаг 1 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    12 цаг 23 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    12 цаг 42 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    12 цаг 43 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК