Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байр, суурь: Өршөөлийн хуулийн талаар хэн, юу гэж хэлэв?

2015-10-08
0
ЖИРГЭХ

        Өнөөдөр УИХ-ын чуулганаар Өршөөлийн хуулийг хэлэлцэх гэж байна. Өршөөлийн хуулийн зарим зүйл заалтад Ерөнхийлөгч хориг тавьж түүнийг нь УИХ хүлээн авсан. Ингээд уг хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар болоход Өршөөлийн хуулийн ажлын хэсэг болон байнгын хорооны гишүүд өмнөх хэлбэрээр нь буюу авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөсөн заалтуудыг нь хэвээр үлдээхээр зүтгэж байгаа юм. Хэрвээ ингэвэл тус хуульд Ерөнхийлөгч хориг тавьсаны хэрэггүй болох юм. Уг хуульд авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх заалтуудыг нь хэвээр үлдээхээр зүтгэж буй нь цөөн хэдэн гишүүний үйлдэл гэж иргэд, олон нийт харж байгаа. Энэ талаар зарим гишүүдийн байр, суурийг сонслоо.


УИХ-ын гишүүн Л.Цог: Би хоригийг хүлээж авсан утгаараа авлига албан тушаалын хэрэгтнүүдийг өршөөхгүй гэсэн байр суурин дээр хатуу зогсоно. Авлига авсан, өгсөн, албан тушаалаа ашигласан хэрэг  дээр Монголын төр хатуу байх ёстой, өршөөгдөх асуудал байж болохгүй. Өршөөх гэж яригдаж байгаа залилангийн хэрэг  их ноцтой. Хохирол ихтэй, эргээд залилан хийхгүй гэсэн баталгаа байхгүй. Үүнийг бол өршөөж болохгүй гэсэн байр суурьтай байна. Энэ бол бүлгийн биш миний хувь гишүүний байр суурь.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа:  Авлига албан тушаалын хэргийг өршөөхийг дэмжихгүй байгаа. Хэвлэлээр Хууль зүйн байнгын хорооны АН-ын зарим гишүүн авлигачдыг өршөөх гэж байна гэсэн мэдээлэл яваад байгаа. Авлигачдыг өршөөх гээд байгаа юм биш. Энэ хуулийг батлаад явахад эргээд Үндсэн хууль болоод хүний эрхийг хөндсөн бусад хууль тогтоомжтой зөрчилдөх хэрэг гарах вий гэж болгоомжилж байгаа юм. Хууль эрх зүйн талаасаа хэрхэн шийдвэрлэвэл зөв бэ гэдгийг зайлшгүй бодолцох хэрэгтэй. Зарим иргэд дутуу мэдээлэлтэй байгаа учраас авлигачдыг дэмжиж байна гэж Хууль зүйн байнгын хороонд байгаа АН-ын зарим гишүүдийг цоллоод байх шиг байна.


УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Авлига албан тушаалтнуудыг өршөөхийг дэмжихгүй. Өршөөж болохгүй. Хэрэв өршөөвөл Монголын төрд итгэх нийгмийн итгэл суларна. Монгол Улсын парламентын засаглалд аюул учирна. Монголын төр өөрсдөө авлигыг бий болгосон. Авлигачдыг өршөөнө гэдэг нь авлигатай тэмцэх, шударга ёсны тэмцэлд Монголын төр бууж өгч хүчин мөхөсдөж байна гэсэн үг. Ямар ч тохиолдолд авлига албан тушаалын хэргийг өршөөж болохгүй гэсэн Ерөнхийлөгчийн хоригийг бид дэмжиж байгаа. Залилангийн хэргийн цаана хэдэн зуун тэрбумын асуудал яригдаж байгаа. Хэдэн мянган хохирогч, олон мянган хүний амьдрал ахуй яах вэ гэсэн асуудал бий. Залилангийн хэргийг өршөөчихөөр тэр зуун тэрбумын хохирлыг барагдуулах асуудал байхгүй болчих нь.


УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Эхнээсээ ойлгомжтой. Авлига, албан тушаал, залилангийн хэргүүдийг өршөөх гээд байна. Мөнгө л байвал мөнгө цагаан нүд улаан болчихсон нийгэм. Хичнээн тэрбум төгрөгний хохиролтой хэргүүд байна. Тэр хэргүүдээс юу ч олж авч чадахгүй тэгээд л өршөөнө. Хичнээн мянган хохирогчтэй хэргүүд алга болох гээд байна. Нийгэм нийтээрээ төрд орж байж мөнгөтэй болно, ажил амьдралаа дээшлүүлнэ гэсэн үзэл сэтгэлгээ хандлагатай болж байна. Авлига албан тушаалын хэргийг өршөөхийг эсэргүүцэж байгаа.


УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Ажлын хэсэг ямар байдалтай ярьж байгааг би мэдэхгүй байна. Байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед байр сууриа илэрхийлнэ. Нэг залилсан хүн дахиад л залилан хийнэ. Авлига авсан хүн дахиад л авлига авна. Ард иргэдийг хохироосон, мэхэлсэн залилсан, авлига авсан хэргүүдийг өршөөж болохгүй. Өршөөлийн хуулийн хоригийг хүлээж авсан шиг авах хэрэгтэй гэсэн байр суурь бие даагчдын зөвлөлөөс илэрхийлж байгаа.


УИХ-ын гишүүн А.Тлейхан: Авлига албан тушаалын хэргийг өршөөхгүй гэдэг санал өгнө. Маш олон санал явуулсан. Сүүлдээ будилаан болоод юунд санал өгөөд байгаагаа ойлгохгүй юм болсон шүү дээ. Бусдаар бол бид завсарлага аваад авлигын хэргийг өршөөх гээд байгаа зүйл байхгүй.


УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Албан тушаалаа урвуулан ашиглаж ард иргэдийн мөнгөнөөс идэж уусан хүмүүсийг өршөөж болохгүй. Тэр дундаа мөнгө угаах, авлигалын хэргийг бүр өршөөж болохгүй юм. Үүнээс болж манай улс ядуурч байна. Хулгай, дээрэм гарч олон хүүхэд хулгай дээрэм хийж байна. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дээр олонх гишүүд хүлээж авсан. Гэтэл харамсалтай нь өчигдөр байнгын хороон дээр МАН-ын удирдлагууд хүртэл Ерөнхийлөгчийн хоригоос эсрэг байр, суурийг илэрхийлж ярьсанаасаа тэс өөр үйлдлийг гаргалаа. Тэгээд өнөөдөр түүндээ ороогдоод завсарлага авч байх шиг байна.


Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (122.201.21.139)
    ТЭР ИХ ХОХИРЛЫГ НЬ ХЭН БАТЛААД БАЙГАА ЮМ БЭ ТА НАР УУ ЭСВЭЛ АТГ УУ ЭЦСИЙН ХОХИРЛЫГ ШҮҮХ Л ТОГТООМООР ЮМ БАРАА СУРАГГҮЙ ТОМ ТООГООР Л ХОХИРОЛ ТООЦООД Л ТЭР МӨНГӨ НЬ ТЭГЭЭД НЭГ ХҮН БИТГИЙ ХЭЛ НИЖГЭЭД ХҮНД Ч БАЙХААРГҮЙ ЮМ ЯРЬЖ БАЙГААД ГАНСҮХ ШИГ ТАСЛАХ УУ
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • аргаа барсан хөгшин (112.72.13.67)
    зүгээр мөрөөрөө амьдарч байгаа биднийгээ өршөөж сайн сайхан элбэг хангалуун амьдарч байгаа өөрсөд шигээ амьдруулж өгөөч
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.26.194.111)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Irgen: j (182.250.246.5)
    Abligaliin huuliig ter chigeer n batlah ym bol delhii dahind tun ichgeertei haragdah bolohiig medehgui , trr chigeer n batlah gej zutgej bgaa humuus bol tuiliin uhalaargui humuus bolj taarch bna !!!! Abligal avsan , ugsun zalit etgeeduud bolon , ulsiin mungiig ih hemjeegeer idej huvidaa ashiglasan humuusees ter avsan mungiig n zaaval tuluulj ulseh oron bolon , ard tumniig hohirokgui bolgoh heregtei !!! Iim turliin asuudald holbogdson huniig dahin turiin alban tushaald tomilohgui baih hatuu zarchimiig barimtlah heregtei !! Ih hurliin gushuud asuudaliig heterhii buurunhii yrij bna ,,!!! Arga hemjee avah heregtei .... l gehees uur todorhoi sanal helehgui bgaa n ard tumend bugd , ba ihenh n iheehen nootoi haragdah bolno !!Ih hemjeenii hohirok uchruulchihaad ,... ydaj hagasiig n ch gesen erguulen tuluh setgel bhgui baigaa tul unch hurungiig n huraah heregtei !!! tedniig yund n uruvduud bgaa ym !!! jiriin irgen neree bichvel osoltoi tul bichihgui !!
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Түвдэндорж казах болчихсон байна ккк
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • irgen (202.70.43.18)
    Tuvdendorjiin zurgaa soliocn setguulchee
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    3 цаг 7 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    6 цаг 36 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    6 цаг 46 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    6 цаг 50 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    6 цаг 56 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    8 цаг 14 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    8 цаг 18 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    9 цаг 34 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    9 цаг 52 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    10 цаг 0 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    10 цаг 34 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    10 цаг 42 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    10 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    11 цаг 18 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    11 цаг 34 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    11 цаг 45 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    12 цаг 1 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    12 цаг 23 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    12 цаг 42 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    12 цаг 43 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК