Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол, Хятадын БХ-ын сайд нар хамтарсан хэлэлцээ хийлээ

2015-10-08
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюанийн манай улсад хийх айлчлал өнөөдрөөс эхэллээ. Чан Ваньцюанийг дагалдаж Бээжингийн цэргийн тойргийн Улс төрийн комиссарын орлогч дарга, дэслэгч генерал Гао Дунлу, Шинжааны цэргийн тойргийн Улс төрийн комиссар, хошууч генерал Ли Вэй, Цэргийн төв зөвлөлийн Тамгын газрын орлогч дарга, хошууч генерал  Ван Аньлун, Батлан хамгаалах яамны Гадаад харилцааны Ерөнхий газрын орлогч дарга, хошууч генерал Зи Гуовэй нарын төлөөлөгчид ажиллаж байна.

Хурандаа генерал Чан Ваньцюань өнөөдөр Монголын Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нар Батлан хамгаалах яаманд уулзаж, албан ёсны хэлэлцээ хийж, "Туслалжийн хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа. Хоёр улсын Батлан хамгаалахын сайд нарын уулзалт, хэлэлцээрт Монголын талаас БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батсайхан, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, БХЯ-ны  ГХАГ-ын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар нарын төлөөлөгчид оролцов. Уулзалтын эхэнд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны нийтлэг эрх ашиг сонирхол, ард түмнүүдийн найрсаг харилцаа, итгэлцэлд тулгуурлан эрчимтэй урагшлан хөгжиж байгаад би Батлан хамгаалахын сайдын хувьд сэтгэл хангалуун байдаг.   Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь Монгол-Хятадын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх учиртай гэж бодож байна. Тиймээс ч та бидний энэ удаагийн уулзалт, хэлэлцээ энэхүү харилцааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тодорхой түлхэц үзүүлнэ гэж үзэж байна" хэмээн онцолсон. 2013 онд манай улсад хоёр орны Зэвсэгт хүчний хамтарсан “Талын манлайлагч” гамшгийн уршгийг арилгах, авран хамгаалах ажиллагааны сургалт дадлагыг амжилттай зохион байгуулсан. Та бүхний айлчлалтай залгуулаад манай хоёр орны цэргийн терроризмын эсрэг тэмцэх чиглэлээрхамтарсан сургуулийг манай Энхийг дэмжих ажиллагааны сургалтын нэгдсэн төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Бид цаашид хоёр улсын нутаг дэвсгэрт хамтран зохион байгуулж байгаа сургалт дадлагыг тогтмолжуулах, хүрээг нь өргөжүүлэх хүсэлтэй байгаа тухай ярилаа. Харин БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань Талын Монголд айлчилж байгаадаа таатай байна. Хоёр орны батлан хамгаалах салбар хоорондын хамтын ажиллагаа өндөр төвшинд хөгжиж байгаад сэтгэл өндөр буйгаа хэлээд БНХАУ-ын Батлан хамгаалах яамны зүгээс хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах салбарт үзүүлэх буцалтгүй тусламжаа нэмсэн тухай уулзалтын үеэр онцолж байсан юм. Мөн энэ үеэр Ц.Цолмон сайд Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургалт дадлагад энэ жил анх удаагаа Хятадын Ардын Чөлөөлөх Армийн салааны бие бүрэлдэхүүнийг илгээн оролцуулсанд талархал илэрхийлээд цаашид энэ оролцоогоо хадгалж, энхийг дэмжих туршлага солилцох зорилготой хоёр талын болон олон улсын хамтарсан сургууль дадлагыг өргөжүүлж тогтмолжуулна хэмээн найдаж байна гэв.  Цаашид Энхийг дэмжих ажиллагааны сонгон шалгаруулалт, сонгуульт албан тушаалд өрсөлдөж байгаа цэргийн алба хаагчдаа харилцан дэмжих, НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй бүс нутаг, газар орны талаар мэдээлэл солилцох, шаардлагатай үед хүн хүч, техникээр харилцан туслах нь хоёр талын ашиг сонирхолд нийцнэ хэмээн бодож байна. Энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх саналтай байгааг хоёр тал онцолжээ.

 

 2013 онд “Цэрэг, техникийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсан нь батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд гаргасан үйл явдал болсон билээ. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд цэргийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, хамтарсан сургалт, дадлагыг зохион байгуулах, зэвсэглэл, техник, сэлбэг хэрэгслийн чанар байдлыг сайжруулах зэрэг олон асуудлын талаар талууд идэвхтэй хамтран ажиллах боломжийг нээж өгсөн тухай ярьсан. Монгол, Хятадын батлан хамгаалах салбарын харилцаа нь хоёр орны нийтлэг ашиг сонирхол, ард түмнүүдийн найрсаг харилцаа, итгэлцэлд тулгуурлан эрчимтэй урагшлан хөгжиж байна. Хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа бүх түвшний харилцан айлчлал хийх, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, цэргийн боловсон хүчин сургах, энхийг сахиулах, байгалийн гамшгийг арилгах чиглэлээр хамтарсан сургууль явуулах зэрэг хэлбэрээр амжилттай хөгжиж байгаа билээ.

 

Ийнхүү хоёр талын уулзалт, хэлэлцээ нь батлан хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагаа, цэрэг техникийн хамтын ажиллагаа, буцалтгүй тусламж дэмжлэг, боловсон хүчний сургалт, энхийг дэмжих ажиллагаа, батлан хамгаалах аж үйлдвэр, соёл спортын цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр өргөн хүрээнд боллоо. Энэ удаагийн айлчлал нь 15 жилийн дараа БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаагаар онцлог юм.

 

БНХАУ-ын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдад бараалхаж, БХИС-д зочлохоор төлөвлөжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    3 цаг 6 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    6 цаг 36 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    6 цаг 45 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    6 цаг 50 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    6 цаг 55 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    8 цаг 13 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    8 цаг 17 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    9 цаг 33 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    9 цаг 51 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    9 цаг 59 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    10 цаг 33 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    10 цаг 41 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    10 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    11 цаг 17 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    11 цаг 33 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    11 цаг 44 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    12 цаг 1 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    12 цаг 22 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    12 цаг 42 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    12 цаг 42 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК