УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 81.5 хув нь дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгийн тодотгосноор Барилгын тухай хуулийг шинэчлэн боловсруулсантай холбогдуулж зарчмын томоохон өөрчлөлтийг тусгасан байна. Тухайлбал, одоогийн хуулиар барилга барих тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгодог. Үүнийг 5-10 жилийн хугацаатай олгох, мөн хугацааг 5-10 жилээр сунгана. Хугацааг ийн одоогийнхоос уртасгасан нь барилгын компаниуд тусгай зөвшөөрлөө авах гэж олон сар жилээр хөөцөлддөг гээд шат дамжлага олныг давдаг байна. Дэлхийн банкны судалгаагаар Монгол энэ үзүүлэлтээр улс орнуудаас 121 дүгээрт байрт орсон. Мөн тусгай зөвшөөрөл хүсэхэд хамгийн багадаа 500 гаруй өдөр болдог, 120 гаруй гарын үсэг цуглуулдаг гээд үат дамжлага ихтэй байдаг аж. Энэ нь бизнес эрхлэгчдэд хүндрэл учруулдаг. Тиймээс бизнесийг дэмжих хүрээнд тусгай зөвшөөрөл олгох хугацааг уртаар тавьж өгчээ.
Мөн барилга хоорондын зай, гуравдагч этгээдийн эрх ашгийг хамгаалах зэрэг заалт тодорхой байдлаар туссан аж.