Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН Байнгын хорооны даргаа томилж чадахгүй болтлоо арчаагаа алдав

2015-10-09
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн Ц.Нямдорж өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Байнгын хорооны даргаа сонгож чадахгүй. Түүнээсээ болж Өршөөлийн хуульд тавьсан хоригийг эцэслэн шийдэхгүй байгаа УИХ дампуурч байна даа. Ер нь төрийн механизмын нэг салаа мөчир нь хүнд хэлбэрээр гуйваад ирэхээр араас нь ингэдэг юм” гэж хэлэв.

Хэдийгээр сөрөг хүчний гишүүн ч энэ нь АН-д хандаж хэлсэн түүний үнэн үг байлаа.

 

АН-ын фракцийн эрх ашиг, дотоод зөрчил нь бүр сүүлдээ Байнгын хорооны даргыг томилох асуудлыг гацаадаг болов. Тэд өмнө нь арай том амбиц буюу Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал дээр алалцдаг байлаа. Гэтэл өнөөдөр Байнгын хорооны даргын албан тушаалыг хүртэл булаацалдаж төрийн ажлыг цалгардуулдаг болж.

 

Байнгын хорооны даргыг чөлөөлж, томилох асуудлыг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн. Ингээд төсвийн байнгын хорооны даргаар Ч.Улааныг томилсоны дараагаар Хууль зүйн байнгын хорооны даргад Ш.Түвдэндоржийг дэмжих эсэхийг хэлэлцэх гэтэл АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар бүлэг дээр уг асуудлаар нэгдсэн байр суурьт хүрээгүй гэж хэлээд 5 хоногийн завсарлага авав. Тэгэхээр АН-ын бүлэг уг асуудлаар дотооддоо ширүүн "зодоон"-той байгаа бололтой.

 

Уг нь тус бүлэг уржигдар шөнө дөл болтол хуралдаж Хууль зүйн байнгын хорооны даргын асуудлыг хэлэлцсэн юм. Ингэж хуралдахдаа Байнгын хорооны хуралдааны үеэр Хууль зүйн байнгын хорооны даргад нэрээ дэвшүүлж өрсөлдөөд олонхийн саналыг авсан Ш.Түвдэндорждоо хариуцлага тооцож бүлгийн дэд даргаас нь чөлөөлснөөс өөрөөр гийгүүлж гавьсан зүйлгүй тарцгаасан байна.  

 

Ш.Түвдэндоржид хариуцлага тооцох болсон үндэслэл нь инээдтэй. Тус намын бүлэг ээлжит хуралдаанаараа Хуульзүйн байнгын хорооны даргаар Д.Ганбатыг улираан томилохоор санал нэгдсэн. Харин АН-ын бүлгээсээ улираан сонгогдох эрх авсан Д.Ганбат гишүүн Хуульзүйн байнгын хорооны гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадаагүй юм. Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Д.Ганбатыг улираан томилох асуудлыг хэлэлцэхэд АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн.  Даргаа сонгох асуудлыг хэлэлцэх үед тус байнгын хорооны гишүүн Ц.Нямдоржоос эхлээд олон гишүүн Д.Ганбат гишүүнд итгэл хүлээлгэж чадахгүй гэж байв.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Д.Ганбат гишүүнд итгэл үзүүлж санал өгч чадахгүй. Хуульчдын бослогыг толгойлж байгаа хүнд ямар нүүрээрээ санал өгөх юм.  Хууль номынхоо хүрээнд хуралдуулж чадсан уу, сайн хууль баталсан уу гэвэл авлигыг өөгшүүлдэг байнгын хороо болсон. Төрийн ажлыг самраад гурван сар болж байна. Ийм зүйлийг Хууль зүйн байнгын хорооны дарга нүднийхээ хажуугаар өнгөрөөж байгаа нь ямар ч тохиолдолд хуульд үнэнч байх, хууль бус зүйлийг хаагаад суух тэр эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Хууль зөрчөөд байна, наад орж ирсэн асуудал чинь болохгүй байна гэдэг зүйлийг өөрт нь хэсэг гишүүд хэлсэн, хэлээд үг аваагүй учраас аргаа бараад хавар бослого гаргаж, Хууль зүйн байнгын хорооны гишүүнээс чөлөөлөгдье гэдэг хүсэлт гаргасан. Хүсэлтийг хүлээж авахгүй байгаа. Монгол төрийн түүхэнд гараагүй бослого. Энэ Хууль зүйн байнгын хороо цадигтай, хууль бус юмыг босгоороо давуулдаггүй байсан бол УИХ ингэж түмний өмнө нэр нүүрээ алдахгүй байсан” гэсэн юм.

 

Гэвч санал хураалтаар Д.Ганбат гишүүн унаж,  Ш.Түвдэндорж олонхийн дэмжлэг авсан юм. Гэнэтийн уг үйл явдал АН-ынхыг ээлжит бус хурал зарлан,  ширүүхэн хуралдахад хүргэсэн.  Хуралдаанаар бүлгийнхээ шийдвэрийг эсрэг Хуульзүйн байнгын хорооны даргад нэр дэвшин олонхийн санал авсан Ш.Түвдэндоржид хариуцлага тооцсон нь тэр. Өөрсдийгөө хамгийн нээлттэй нам гэгддэг АН-ын гишүүдэд өөрийнхөө нэрийг байнгын хорооны даргад нэр дэвшүүлж өрсөлдүүлж болдоггүй хүнд үе иржээ.

 

Нөгөөтэйгүүр Хууль зүйн байнгын хороог зөвхөн Д.Ганбатад өгнө гэж зүтгэхийн цаад учир нь юу вэ. Зарим гишүүдийн хэлсэнчлэн авлигыг өөгшүүлж, хуулийг лоббидох гэж Д.Ганбатыг зүтгүүлж байгаа юм биш биз гэх хардлага ч байна.

 

Хамгийн гол учир нь Д.Ганбат З.Энхболдын "Шонхор" фракцийн хүн, Ш.Түвдэндорж "Алтангадас" фракцийнхдаа л асуудал нь байна. Тэгэхээр нөгөө л фракцийн эрх, ашиг энд үйлчилж байна гэсэн үг. Мөн АН-ын дарга З.Энхболд  бүх эрх мэдлийг өөрийнхөө фракцад авахаар байна зүтгэж эхэлсний тод илрэл энэ болов. Тэрбээр “АН фракцгүй болсон” гэж хэлснээсээ үйлдлээрээ ингэж буцлаа. Байнгын хороон даргын албан тушаалыг хүртэл бусдадаа өгөхгүй гэж зүтгэж байна шүү дээ. Түүнийхээр бол зөвхөн “Шонхор” фракцийнхан л албан тушаалд очих ёстой болж байна. Хэрвээ хүссэнээр нь болохгүй бол гацаана, зогсооно, хав дарна, түлхэнэ.

 

Уг нь өнөөдөр энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийг хэлэлцэх гэх мэт амин чухал ажлууд өөрсдийг нь хүлээж байхад юун байнгын хорооны дарга гэж баймаар юм.

 

 Тус намын фракц, бүлэглэлийн эрх ашиг төрийг хямрааж байна. Уг нь хууль зүйн байнгын хорооны  даргаа сонгочивхол Өршөөлийн хууль дахь нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхээс эхлээд хүлээгдэж буй олон асуудал байдаг.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (15)

  • Зочин (112.72.13.7)
    ENE BUZR GANBAT CHINE GONCHIGDORJTOI NIILJ AVILGALCHIDIIG URSHEEH HOR NAIRUULJ BGAA GENUU BI HUDLAA OILGD BGA YUM BOLUU.
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.26.194.52)
    АН-ын Алтангадасыг муулаад л байдаг байсан. Үнэндээ энэ нам дотор хамгийн боловсролтой сэхээтнээс бүрдсэн хэсэг нь тэд юм биш үү. Энэ доорх нэрийг харсан чинь үнэхээр ой гутлаа
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • БЭЛТРЭГ ТУН ГЭЦҮҮ (103.26.194.52)
    ЗУРХАЙД ИТГЭЛ СУЛ Ч ГАЛ МОРИН ЖИЛ ТӨРСӨН ХҮН ЧӨТГӨР ШУЛМАСЫН ҮЙЛТЭЙ БАЙДАГ ГЭНЭ ЛЭЭ. ТЭД ХАМГИЙН ИХ ХОРЛОНТОЙ, ДАРАНГУЙЛАГЧ, ХУТГУУР, ХҮН ЗОВООСОН АМЬТАН БОЛДОГ, ТЭР ХОРОНДОО ҮХДЭГ, ХАНЬ ҮР ХҮҮХЭДДЭЭ МАШ ИХ ГАЙ ДАГУУЛДАГ ГЭЖ ДОРНЫН ЗУРХАЙ ХЭЛДЭГ. ДОРНЫ АРД ТҮМЭН 64 ЖИЛД НЭГ БОЛДОГ ГАЛ МОРИН ЖИЛ ХҮҮХЭД ГАРГАДАГГҮЙ УЛАМЖИЛТАЙ БОЛ ОРОСУУД ЛОЩАДИННАЯ ГОРЯЧКА ГЭЖ МУУ ЗҮГИЙН СҮНС ГЭЖ ҮЗДЭГ. ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД БОЛ 66 ОНЫ ГАЛ МОРИН ЖИЛ ТӨРСӨН АД ЗЭТГЭР. ТИЙМ ХҮН ӨНДӨРЛӨГТ ГАРВАЛ ОЛОН ХҮНИЙ АМЬ АМЬДРАЛЫГ СҮЙРҮҮЛНЭ. ОДООГИЙН ЭНЭ ЭЛБЭГДОРЖООС ДОЛООН ДОР.ТЭР ҮЕД БИДНИЙ АД ҮЗЭЭД БАЙГАА АВИЛГАЛЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ НИРВАН БОЛЖ ХАРАГДАНА. ТЭХЛЭЭР АН-ХААН БЭЛТРЭГИЙГ БАГА ДЭЭР НЬ СУЙЛЖ ХАД САВАХГҮЙ БОЛ ХОТТОЙ ХОНИЙГ ЧИНЬ СЭГЛЭНЭ. БУРХАН ЧОНО 1000 ХОНИНООС НЭГ ИД ГЭСЭН БОЛ ЧОНО 1000 ХОНИНООС НЭГИЙГ ҮЛДЭЭ ГЭЖ ОЙЛГОСОН БАЙДАГ. ИНГЭЭД ИДЭХГҮЙ МӨРТЛӨӨ ӨШТЭЙ ЮМ ШИГ БҮГДРҮҮ НЬ ДАЙРЧ СЭГЛЭДЭГ. ҮЗХ -ОО ХУРАЛДУУЛ БЭЛТРЭГИЙН БАГА ДЭЭР НЬ БАГАЛЗУУРД.
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • ҮРГЭЛЖЛЭЛ (103.26.194.52)
    ТЭР ТИЙМ ИХ ХОРЛОНТОЙ УЧРААС ЦУГЛУУЛСАН БАГИЙГ НЬ ХАРЦГАА ХАМГИЙН АДГИЙН ШААРУУД. ЖЕНКО, ЭРДЭНЭЧИМЭГ,ЭРДЭНЭ, БАТЗАНДАН,АРВИН, БУРМАА,ГАНХУЯГ,Г.БАЯРСАЙХАН, ГАНБАТ ГЭЭД. ЭНЭ ДОТОР ГАНЦ ХЭВИЙН ЭРҮҮЛ, БОЛОВСОН, БОЛОВСРОЛТОЙ, УХААЛАГ ХҮН БАЙНА УУ. МАНАЙ АН ИЙМ ДОРОЙТСОН ҮЕ БАЙГААГҮЙ. ГУДМАНД ХАР МЯНГАН УХААЛАГ,ЖУДАГТАЙ, БОЛОВСРОЛТОЙ, ЭРДЭМТЭЙ ГИШҮҮД ХЭДЭН АРВАН МЯНГААРАА БАЙХАД ИЙМ АРЧААГҮЙ БУЗРУУДАА ДЭЭРМИЙН БҮЛЭГ БАЙГУУЛААД ЗҮТГЭЭД БҮХ АЛБЫГ АВАХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙДАГ. ЗИ БОЛ АН-ЫН ДАРГЫН СУУДАЛ АВАХ ГЭЖ 7 ЖИЛ ЗҮТГЭЭД ЧАДААГҮЙ. НОМООР АВЧ ЧАДААЧГҮЙ ХУУЛЬ БУС.ЭБИЙТЭЙ ХАВСАРЧ ӨӨРИЙНХӨӨ ЗАНГАДААР ХУУРАМЧ АУДИТ ХИЙЛГЭН ГАНСҮХ НАРЫГ БАРИВЧЛУУЛЖ, АН-ЫН ДАРГЫН ОХИНЫГ БАРИВЧЛУУЛАХ ТУШААЛД ХУРЦААР ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ БАЙЖ ЭЦГЭЭС НЬ НАМЫН ДАРГЫГ ДЭЭРЭМДЭЖ АВСАН. ДАНДАА ИЙМ МУУХАЙ ЗҮЙЛ ХИЙДЭГ.
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • иргэн (103.229.121.150)
    АН Төрийн дээр сандайлаад удаж байна шүү. УИХ-ын гишүүн байнгын хорооны даргад нэр дэвшсэний төлөө бөөн хэрүүл. Ардчилалгүй АН. Ер нь нам төрийн ажилд ингэтэл хутгалдах болсныг эргэн хармаар байна. Намын бүлгээр хэлэлцэх шийдэх асуудлыг хязгаарлаж тогтоох ёстой. АН шинэ үеийн нам төвтэй төрийн автор боллоо доо.
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.26.195.229)
    МОНГОЛЫН ЭМГЭНЭЛ. АН
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (112.72.13.79)
    Энэ намыхан арай дэндэж байна дөө.
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (150.129.141.82)
    АН гэдэг Төрийн ордонд байгаа цөөхөн хүн биш. АН гэдэг олон мянган гишүүн. Энэ хүмүүс бүгдээрээ ямар нэгэн дарга болоогүй, даргын суудал аваагүй. Тэглээ гээд уурлаж бухимдаагүй. Мөрөөрөө амьдраад л явж байгаа. Бүгд жирийн иргэн баярлах үедээ баярлаад, гомдох үедээ гомдоод явж байгаа. Гэтэл АН-аас нэр дэвшиж сонгуульд ялалт байгуулаад, зарим нь жагсаалтаар УИХ-д орж ирж суучихаад зохисгүй авир гаргаж байгаагаас жирийн гишүүд үнэхээр ичиж, бас жигшиж байгаа.
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.170.71.91)
    АН ямарч нүүргүй болсон 2016 онд сонгохгүй ээ sda
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.31.38)
    БОЛЬЁ ОО
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (49.0.160.202)
    шонхорыг мориор соливол яасан юмбээ
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.20.109)
    Тагжигар энхболдыг татан зайлуулаачээ наадах чинь энхбаярын уяатай нохой болсон байна. Наад нөхөр чинь ан намаар тоглоод одоо улс эх орноор минь тоглож дуусгах нь. Одоо түүнийг төрөөс тун түргэн зайлуулаачээ
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Зочин (49.0.204.125)
    Э.Бат-Үүл гэх энэ эрхмийг Монгол оронд ардчилсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулах, ардчилал, эрх чөлөөний үнэт зүйлсийг түгээн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн гэдгийг ард түмэн мэднэ. Би ч бас энэ хүний Монголын ардчиллын төлөөх их үйлст олон зүйл хийж бүтээж бүтээж явсныг нь үгүйсгэх гэсэнгүй ээ. Харин Улаанбаатар хотын захирагч болсноосоо хойш яаж зоргоороо аашлан, татвар төлөгч бидний мөнгөөр хэрхэн туйлж буй талаар баримттай, өгүүлэхээр шийдлээ. Тэрбээр өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлээгүй шалтгаан нь ердөө л Монгол улсын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар гэх их айлын эзэн” суух гэсэн алсын хараа” байсан нь лавтай. УИХ-ын ганц тойргоос бүхэл бүтэн улсын Нийслэл илүү ашигтай байна гэдгийг Баатар” хүний хашир толгой мэдэлгүй л яахав. Тухайн үед хотын дарга болоод, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байхад нийслэлчүүд үнэхээр ам сайтай байлаа. Гэвч тэрбээр өнгөрсөн хугацаанд өөрийн хэн гэдгээ харуулж орхилоо. Уншигч та нэг бодоод үзээрэй, Улаанбаатар хот ма
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
    • zochin
      pizda batuul
      2015 оны 10 сарын 09
  • Зочин (45.49.214.15)
    zaluu xumuus zondoo bi shuu dee, arxag aalzanii tornii ezed bolson baychuudiin nam bolox, man- maxn 2 oodoos sorog xuchin bolox an namd orood tuushtai yabchix zorigtoi aabiin xuu nar dutmag bna l daa, unendee man gedeg aimshigt mangasuud bna shuu dee, ed nariig esreg temtsej shudarga esiig yarij unaj baisanaas xamtaraad ideed uugaad yabsan ni amidrald ashigtai gex l yum bna shuu dee
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Долоон үеийн удган (202.179.20.120)
    Энхболдыг зайлуулваас Монголын төр цэвэршинэ
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • лхагвасүрэн (202.21.117.34)
    Тэртээ тэргүй АН сөнөж байна даа юм үзээгүй юмнууд ингэдэг л байхгүй юу улс үндэстнээ бодохгүй амиа бодсон нөхдүүд хариуцлага гэж мэдэхгүй хүн биш юмнууудаа
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
    • золоо
      АН гэдэг Төрийн ордонд байгаа цөөхөн хүн биш. АН гэдэг олон мянган гишүүн. Энэ хүмүүс бүгдээрээ ямар нэгэн дарга болоогүй, даргын суудал аваагүй. Тэглээ гээд уурлаж бухимдаагүй. Мөрөөрөө амьдраад л явж байгаа. Бүгд жирийн иргэн баярлах үедээ баярлаад, гомдох үедээ гомдоод явж байгаа. Гэтэл АН-аас нэр дэвшиж сонгуульд ялалт байгуулаад, зарим нь жагсаалтаар УИХ-д орж ирж суучихаад зохисгүй авир гаргаж байгаагаас жирийн гишүүд үнэхээр ичиж, бас жигшиж байгаа.
      2015 оны 10 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    3 цаг 6 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    6 цаг 36 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    6 цаг 45 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    6 цаг 50 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    6 цаг 55 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    8 цаг 13 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    8 цаг 17 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    9 цаг 33 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    9 цаг 51 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    9 цаг 59 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    10 цаг 33 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    10 цаг 41 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    10 цаг 54 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    11 цаг 17 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    11 цаг 33 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    11 цаг 44 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    12 цаг 1 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    12 цаг 22 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    12 цаг 42 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    12 цаг 42 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК