Францын цагдаа нар Канадын порно жүжигчинг ижил хүйстэн амрагийнхаа амийг хороосон хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байна.

Францын цагдаа нар Канадын порно жүжигчинг ижил хүйстэн амрагийнхаа амийг хороосон хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байна. Лука Рокка Магнота хэмээх 29 настай жүжигчин 33 настай Хятад оюутан Жун Линтай амрагууд байжээ. Цагдаа нарыг олоход Жун Лины цогцсыг мөчилсөн байжээ. Жүжигчин тодорхой шалтгаангүйгээр өнгөрсөн долоо хоногийн амралтаын өдрүүдэд Монтрелаас Парис руу ниссэн байна. Хэдийгээр шүүхийн шийдвэр бүрэн гараагүй байгаа ч цогцсын зарим хэсэг Жун Линых мөн гэдгийг тогтоосон аж. Францын цагдаа нар эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлсээр байна.