
“Хайрхан
аялагч клуб”-ын 17 гишүүнтэй баг Их Богд, Сутай Хайрхан болон Мөнх
хайрханы хоёр оргилд авирахаар өнөөдөр аян замдаа гарлаа.

“Хайрхан аялагч клуб”-ын 17 гишүүнтэй баг Их Богд, Сутай Хайрхан болон Мөнх хайрханы хоёр оргилд авирахаар өнөөдөр аян замдаа гарлаа. Тэднийг клубын гишүүд нь үдэж өгчээ. Дөрвөн их оргилд гарах тус аялал 20 хоног үргэлжлэх юм. “Хайрхан аялагч клуб"-ын гишүүд ням гараг бүрт ууланд алхдаг бөгөөд Монгол орныхоо байгалийг танин мэдэх, явган аялал, уулын спортыг олон нийтэд сурталчлах, таниулах, бүх нийтийн биеийн тамирыг дэмжих, эрүүл амьдралын хэв маягийг үлгэрлэх зорилготой аж.