Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

2015 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

2015-10-09
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.09.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09.00 цаг 52.00 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.

 

                    УИХ дахь МАН-ын бүлэгт 3 хоногийн нэмэлт завсарлага өгөв

 

Хуралдаан эхлэхийн өмнө Өршөөлийн тухай хуулиар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс 5 хоногийн завсарлага авсан талаарх тайлбарыг Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хийсэн юм.

Тэрээр тайлбартаа, завсарлага авсан шалтгаан нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31.5-д заасны дагуу Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бол хоригт тусгагдсан хэсэгчлэн тавьсан зүйл, заалт нэгбүрээр нь санал хураалгах ёстой. Ингэж санал хураалгах процесс байнгын хороон дээр явагдаагүй учраас байнгын хороо дахин үргэлжлэн хуралдаж энэ асуудлаа шийдэх ёстой гэдэг үндэслэлээр завсарлага авсан. Харамсалтай нь энэ долоо хоногийн Мягмар гарагт хуралдсан байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн процедурын дутуу асуудлыг шийдье гэсэн боловч байнгын хорооны даргын сонгуулийн асуудлаас болж өнгөрсөн өдрүүдэд шийдэж чадсангүй. Улсын Их Хурлын дарга өдөр бүр байнгын хороо хуралдаж асуудлаа дуусгаж оруулж ир гэсэн шаардлагыг тавьж байсан. МАН-ын бүлгийн гишүүд ч Өршөөлийн тухай хуулийг хурдан батлах ёстой, ингэхдээ хуулийн процедурын алдаагаа засаад чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Иймээс Хууль зүйн байнгын хороог хуралдуулах мөн МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацааг сунгаж өгөхийг хүсч байна гэв.

 

Улсын Их Хурлын дарга Өршөөлийн тухай хуулиар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс авсан завсарлагын хугацааг сунгаж ирэх долоо хоногт 3 хоногийн нэмэлт завсарлага өглөө.

 

Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголыг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

 

Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулав.

 

Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулгадаа, “Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан энэ оны эхний найман сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3 их наяд 576,8 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 221,2 тэрбум төгрөгөөр, төлөвлөсөн хэмжээнээс 660, 7 тэрбум төгрөгөөр тус тус буусан үзүүлэлттэй гарлаа. Төсвийн орлого ийнхүү буурхад нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвар, өмч хувьчлал, газрын тос, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын бууралт гол нөлөө үзүүлсэн. Төсвийн орлогын энэ оны эхний сарын гүйцэтгэлд үндэслэн Монгол Улсын 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцоход нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 900 гаруй тэрбум төгрөгөөр буурахаар байна. Иймд 2015 оны төсвийн орлогын байдалтай уялдуулан төсвийн урсгал болон хөрөнгийн зардлыг бууруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар боломжит бүхий л арга хэмжээг авах зайлшгүй шаардлага бий болоод байна. Төсвийн тухай хуулийн 6.2-ийн 3-т урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, эсвэл зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал нэмэгдэхээр бол төсвийн зарлагыг бууруулах эсвэл орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тухайн жилийн төсөвт тодотгол хийж төсвийг тэнцвэржүүлнэ гэж заасныг үндэслэн Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Хөрсөн дээр буусан алдагдалгүй төсөв батлах хэрэгтэйг гишүүдийн зүгээс хэлж байсан юм.

 

Төсвийг алдагдалгүй болгох нь Төсвийн тодотгол болоод ирэх оны төсвийн зорилго гэдийг Улсын Их Хурлын дарга хэлээд, хамгийн амархан зам нь Засгийн газар мөнгө авахаа болиод хувийн хэвшилдээ зайгаа тавьж өгөх гэдгийг онцолсон юм. Мөн Сангийн сайд Б.Болор төсөвөө эрүүлжүүлье гэж байгаа. Улсын Их Хурлын даргын хэлсэнчлэн хувийн хэвшлээ дэмжих, мөнгөний бодлогоо зөөллөх бодлогууд гарч ирнэ. Хөрөнгө оруулалтуудын хувьд сүүлийн гурван жилд 50 орчим цэцэрлэг, 70-аад сургууль ашиглалтад орсон гэлээ.

 

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл:- Төсөв тасалдаж байгаа нь юунаас болж байгаа судалгаа, шинжилгээ байна уу. Засгийн газрын үйл ажиллагаанаас хичнээн хувь нь шалтгаалж байна.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:- Орлого 660 орчим тэрбум төгрөгөөр тасарч байна гэж харж байгаа. Үүний гол шалтгаанууд нь импортоос хамааралтай орлого юм. Учир нь уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнэ нөлөөлж байгаагийн зэрэгцээ дээрээс нь эдийн засаг агшиж байгаатай холбогдуулаад хуучин гаднаас орж ирдэг байсан импортын урсгал багассан тул НӨТ, гаалийн импортын онцгой татваруудын зөрүүнээс 324,8 тэрбум төгрөгийн алдагдал төсвийн орлого дутагдаж байгаа. Экспортоос хамааралтай орлогоос газрын тосны орлого, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар зэрэг гээд 111, 6 тэрбум төгрөгийн орлогын алдагдал гарч байгаа. Мөн өмч хувьчлалын орлого дээр 155,2 тэрбум төгрөгийн орлого хэд хэдэн хүчин зүйлийн улмаас одоогоор орж ирээгүй байна. Мэдээж засгаас шалтгаалсан зүйлүүд ч байгаа бас биднээс шалтгаалахгүй хүчин зүйлүүд давхар байна.

 

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:- Төсвийн орлогын ачааг хувийн хэвшил үүрдэг гэдгийг бүгд мэддэг, хүлээн зөвшөөрдөг. Хувийн хэвшлийнхний үүрч байгаа хүнд ачааг багасгая гэсэн төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөөлөл орж ирж байгаа. Тиймээс гишүүд ямар нэг асуудал тавихгүйгээр батлах нь зүйтэй. Ингэвэл та бүхний хүсээд байгаа асуудал шийдэгдэнэ гэж бодож байна. Түүнчлэн бодлогын алдааг засч байгаа . Ингэхдээ өмнөх Засгийн газрын сайн зүйлүүдийг аваад муу зүйлүүдийг засч яваа. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрч байгаа. Тиймээс шүүмжлэл, дайралт хэрэггүй. Энэ бол гашуун боловч үнэн үг. Өнөөдөр 2016 оны сонгуулийг угтсан шоу хийгээд хэрэггүй. Ардын намын гишүүдийн ихэнх нь сайн ойлгосон юм байна гэж ойлгогдож байгаа ч цөөн хэдэн тооны хүмүүс улс төр хийж байгаа гэдгийг харж байна. Энэ утгаар асуудлыг шийдээд аль болохоор богино хугацаанд ямар нэг хүндрэл учруулахгүй төсвийн тодотголыг 2016 оны төсөвтэй батлаад явуулаасай гэж хүсч байна. Дараа нь бид зөв зам руугаа явна. Яагаад гэвэл Засгийн газар асуудлаа боловсруулдаг, алдаа гарсан бол хариуцлагаа хүлээдэг, Сангийн яам асуудал боловсруулж байгаа бол орон нутагтайгаа сайн танилцаж зөв зүйтэй шийдвэрээ гаргадаг, буруу зүйл хийсэн бол Сангийн яамныхан хариуцлага хүлээдэг систем рүү бид явж байгаа учраас хий хоосон яриад үр дүнгүй.

 

Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Болд 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын төсөв, санхүүжилтийн талаар тодотгосон юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ оны 9 дүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулсан ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал өндөр дээд хэмжээнд болсныг онцолж, ирэх онд Монгол Улсад зохион байгуулах АСЕМ-ын хурлыг мөн өндөр хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгааг дуулгалаа.

 

УИХ-ын гишүүн-Засгийн газрын гишүүд чуулганы танхимд тусгайлсан суудалтай болно

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн танхимын тодорхой хэсэгт Улсын Их Хурлын гишүүн-Засгийн газрын гишүүдэд зориулсан тусгайлсан суудал /блок/ гаргахаар Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэснийг дуулгасан юм. Энэхүү суудлын хуваарилалт ирэх долоо хоногоос хэрэгжих бөгөөд ингэснээр Улсын Их Хурлын гишүүн- Засгийн газрын гишүүд нэг дор сууж гишүүдийн асуултад хариулт өгөх, ирц нь тодорхой байх боломж бүрдэх юм байна. Улсын Их Хурлын даргын энэхүү саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжсэн юм.

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийж хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

 

Үүний дараа Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/ нэг дэх хэлэлцүүлгийг хэлэлцэж хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсан бөгөөд чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар гишүүдийн асуулт хариултаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    3 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    13 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    24 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    14 цаг 54 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    15 цаг 1 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Өчигдөр 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Өчигдөр 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК