Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Мод тарина, суулгац бэлдэнэ гэдэг бол үйлдвэрлэл юм

2015-10-09
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63, Засгийн газарт чиглэл өгөх тухай 2013 оны 178 дугаар зарлигийн хэрэгжилтийн талаар Иргэний танхимд мэдээлэл сонслоо.

 

Уг мэдээлэлд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын хэлтсийн дарга Ч.Болдбаатар нар үндсэн илтгэл тавьж байгаль хамгаалал, экологи, мод үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд оролцсон юм.

 

Мэдээллийг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг хэлсэн үгэндээ “Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд Мод тарих үндэсний өдөр зарлах тухай 63, 2013 онд Засгийн газарт чиглэл өгөх тухай 178 дугаар зарлиг гаргасан. Мөн Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, түүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2014 онд Засгийн газарт чиглэл өгөх тухай 48 дугаар зарлиг гаргасан. Эдгээрийн хэрэгжилт болон иргэдийн оролцоо, эрх зүйн орчны талаар нээлттэй мэдээлэл сонсох юм” гэлээ.

 

Мэдээллийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Маргааш мод тарих үндэсний өдөр болох гэж байна. Мод тарих өдөртэй болох зарлиг гаргаад 5 жил болсон байна. “Ногоон хэрэм” төслийг 2005 онд гаргаад 10 жил явсан байна. Зөвхөн нийслэлд биш, бүх аймаг, хүн ард оршин суугаа газар бүхэнд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжтай болъё гэж зарлиг шийдвэр гаргаж ажилласан. Эдгээр Засгийн газарт чиглэл өгсөн зарлигт зөвхөн Ерөнхийлөгч биш, бас Ерөнхий сайд гарын үсэг зурдаг. Засгийн газар, нийт төрийн байгууллагууд хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн, хуульд нийцсэн зарлигийг хууль мэт мөрдөнө гэсэн Үндсэн хуулийн заалт, утга агуулгын дагуу явж байгаа баримт бичиг юм.

 

Иргэд, олон нийтээс 5, 10 жил явж байгаа үйл ажиллагааныхаа талаар сонсооч гэсэн хүсэлт ирсэн. Энэ дагуу өнөөдөр мэдээлэл сонсч байна. Мэдээлэлд зөвхөн дарга нар биш, иргэд, ногоон байгууламж дээр ажилладаг аж ахуйн нэгж, олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцож үнэтэй санал хэлэх байх гэж энэ ажлыг зохион байгуулж байна.

 

Мөн Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх талаар зарлиг гаргасан. Үүнийг ард иргэд их шаардаж байсан. Байгаль хамгаалагчдад гартаа барьдаг эрх зүйн баримт бичиг алга гэсэн шаардлага гарч байсан. Зарлиг гарсны дараа энэ дагуу амжилт гарч байна, гартаа барих баримт бичигтэй боллоо гэцгээж байсан.

 

Ногоон байгууламж гэдэг бол хүний амьдралын их чухал хэсэг юм байна гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрч идэвхтэй оролцдог болсон байна. Мод, устай холбоотой ажлыг би зөвхөн албан ажилтайгаа холбож биш, амьдралынхаа туршид хийж  өөрийгөө зориулах үйл ажиллагааны чиглэл гэж боддог. Энэ хоёр асуудал дээр Монгол Улсын иргэн бүхэн хувь нэмрээ оруулж анхаарах ёстой гэж боддог. Шар шороон шуурга, байгаль орчны халалт зэргээс үүдэн дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа асуудалд монголчуудын оруулж байгаа тааруу хувь нэмэр ч байдаг. Үүн дээрээ бид анхаарал хандуулахаар болж байна. Энэ бол Монгол Улсын иргэдийн анхаарах амин чухал асуудлын нэг юм. Иргэд ногоон байгууламж нэмэгдүүлэхэд идэвхтэй оролцож, оролцохдоо тодорхой урамшуулал авдаг систем бүрдүүлэх ёстой” гэлээ.

 

Мэдээлэлд оролцсон иргэд, аж ахуйн нэгжүүдийн дотооддоо тарьсан мод, суулгацыг авах газар олддоггүй, үнэ хямд байдаг. Тэгсэн атлаа гадаадаас Монголын нөхцөлд ургах боломж тааруу суулгац оруулж ирэн үргүй зардал гаргаж, ургалгүй үрэгдсэн моддын тоог нэмж байгааг анхааруулан хэлж байв.

 

Иргэдийн байр суурийг сонссоны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ асуудал дээр гааль, мэргэжлийн хяналтынхан болон холбогдох албаныхан хамтарч иргэдийн мэдээллийг авах хэрэгтэй гэж байв. Тэрээр цааш нь хэлэхдээ “Гаднаас хямд тарьц, суулгац оруулж ирнэ гэдэг бол зөвхөн эрдэм шинжилгээний байгууллагын чиглэл, зориулалтаар, тэдгээр байгууллагын лаборатори, туршилтад ашиглах хэмжээгээр л оруулж ирэх ёстой. Гудамж талбайд тарих, нөхөн сэргээлтэд зориулж оруулж ирэх ёсгүй юм байна. Тэгэхээр энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй.

 

Дотооддоо мод тарина, суулгац бэлдэнэ гэдэг бол үйлдвэрлэл юм. Ингэж ойлгох хэрэгтэй. Дотоодын энэ үйлдвэрлэлээ хамгаалах чиглэлд онцгой анхаарах хэрэгтэй. Үүний хууль эрх зүйн орчинд нь Засгийн газар анхаарах хэрэгтэй. Нөхөн сэргээлтийг чанартай ногоон байгууламж хийж чадах мэргэжлийн аж ахуйн нэгжээр нь хийлгэмээр байна.

 

Мод тарина гэдэг нь саваа тарих биш, үндэс тарих хэрэгтэй. Үндэс олон, үндэс сайтай байх тусмаа мод сайн ургадаг. Монголдоо зохицсон, энд төлжсөн мод сайн ургана. Сибириэс оруулж ирсэн мод сайн ургана. Халуун газраас оруулж ирсэн мод ургах нь бага. Энэ асуудалд ингэж мэргэжлийн талаас нь хандах хэрэгтэй. Мод тариад мартаж хаях биш, арчлах хэрэгтэй. Мал хариулдаг шиг мод арчлаад амьдрал ахуйгаа аваад явдаг систем бий болгомоор байна. 1000 мод тарьж арчилсан айл 1000 хонь хариулсантай адил орлого олдог, тийм дэмжлэгтэй байх юм бол түүний хойноос хүн явна. Тийм хэмжээнд хүргэх ёстой.

 

Парисын хурал гэж том хурал болно. Эндээс хуулийн хүчин чадалтай том шийдвэр гаргах юм. Хэрэв тэр гарч чадаад олон улсын сан байгуулагдаж, жил бүр мөнгө орох юм бол НҮБ ногоон байгууламжийн чиглэлээр хийж байгаа ажилд нь гишүүн орнууддаа дэмжлэг үзүүлэх юм. Сэргээгдэх эрчим хүч байна. Үүний илүүдэл зардлыг иргэдийнхээ нуруун дээр үүрүүлэх биш, олон улсын сангаас төлж байх ёстой. Дотооддоо ч сан үүсгэж болно. Гадна ,дотнын хүмүүсийн ирүүлсэн мөнгийг сандаа аваад зөв тайлагнадаг байя. Тарьсан модыг худалдаж авахад санг зарцуулах юм бол маш зөв болно. Суулгац бүрт дэмжлэг үзүүлдэг бол маш том дэмжлэг болно. Ийм маягаар аж ахуйн нэгжүүдээ босгох хэрэгтэй. Хувийн санаачлагуудыг дэмжих хэрэгтэй. Төрийн байгууллагууд дэмжлэгийг нь үзүүлэх хэрэгтэй” гэлээ.

 

Мод тарих Үндэсний өдөртэй болох тухай Ерөнхийлөгчийн 2010 оны зарлигаас хойш өнгөрсөн 5 жилд улсын хэмжээнд 8,8 сая мод тарьж 70 хувь нь ургасан талаар мэдээллийн үеэр оролцогчид хэлж байлаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (182.160.32.52)
    өчигдөр газар хөдлөх тухай ярьж явсан. одоо мод тарих тухай чалчиж явна. нэг юмаа ажил болгооч ээ? маргааш энхбаяр гээд солиорч явах байхдаа. өөрөө настояший авилгач байж
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (77.119.131.250)
    ene luivarchin mod tarih gazar hodloh hodolguuleh modiig tariad hataah talaar yaridag boljee
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    3 цаг 9 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    6 цаг 38 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    6 цаг 48 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    6 цаг 52 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    6 цаг 58 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    8 цаг 15 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    8 цаг 19 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    9 цаг 35 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    9 цаг 53 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    10 цаг 2 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    10 цаг 36 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    10 цаг 44 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    10 цаг 56 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    11 цаг 20 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    11 цаг 36 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    11 цаг 46 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    12 цаг 3 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    12 цаг 24 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    12 цаг 44 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    12 цаг 45 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК