Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Чуулган: Сангийн сайд таныг огцруулах асуудлыг тавина

2015-10-09
0
ЖИРГЭХ

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар 2016 оны төсвийн төслийг үргэлжүүлэн хэлэлцээд хоёр дахь шатны хэлэлцүүлэгт шилжив.

 

Хэлэлцэж буй асуудалдтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, асууж хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: АСЕМ-ын уулзалтад хөрөнгө төсөвлөж байгааг дэмжээд гэхдээ энэхүү уулзалтыг далимдуулж илүү мөнгө төгрөг гаргах гэсэн оролдлого байж болохгүй гэсэн юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Есөн яамтай болно гэж байгаа бол нэгдүгээр сарын нэгнээс хийчих хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, “Царцаагдсан обьектуудыг цаашид барьж дуусгаад заримыг нь хувийн хэвшил рүү шилжүүлэх хэрэгтэй. Засаг захиргааны олон барилгыг сургууль цэцэрлэг болгох нь зөв.

 

Цалинтай холбоотой асуудлыг хэд хэдэн гишүүн тодруулж Сангийн сайдаас лавлахад Б.Болор сайд, “Ирэх онд улс төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хүртэлх хувь бууруулах ажил хэвээр үргэлжилнэ. Төсөв сайжирсан үед цалин нэмэх асуудлыг хөндөнө. Төрийн албан хаагчдаа цомхотгохоосоо илүү хувийн хэвшил рүү шилжүүлэх бодлого барьж байна. Үүний зэрэгцээ ажлын байрны давхардал маш их байна. Төсвийн ерөнхийлөн захирагч нарыг үүн дээр ажиллаж, сул орон тоон дээр хүн нэмж ажиллуулахгүй байх чиглэл өгч байгаа. 15 хувийн хэмнэлтийн тухай асуудал дээр эрүүл мэнд, боловсролын салбарыг бага хамруулж, бусад салбарт таналтыг нэлээд хийсэн” гэв.

 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Онцгой албан татварын хуулинд өөрчлөлт оруулах замаар ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх санал дэвшүүлсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бүх орлогч нарыг танах хэрэгтэй гэлээ. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, “Загастай давааны 67 км замыг засварлана гээд хоёр жил боллоо. Загастайн даваа маш өндөр даваа. Санхүүжилтэд онцгой анхаарч өгөөч” гэсэн хүсэлт илэрхийлсэн. Мөн тэрбээр Байгаль хамгаалах санг татан буулгахыг эсэргүүцэж буйгаа хэллээ.

 

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл:  Хэдэн агентлагийг нааш цааш болгоод өөрчлөлт болж чадахгүй. Шилэн дансны биелэлтийг харахад АНУ явж туршлага судална гээд зарим нэг албан хаагч 2-3 хүний жилийн цалингаар тансаглаж байна. Энэ мэт асуудлаа олж харах байтал цалингийн асуудлыг хамгийн түрүүнд ярьж байна.

 

УИХ-ын гишүүн Су.Батболд: Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгаж тендэрийг яам, нийслэл, аймаг бүрт хариуцуулах болж байгаатай санал нийлэхгүй гэдгээ мэдэгдэж энэ асуудлаар МАН-ын бүлэг тэмцэх болно гэв. Үндэслэлээ тэрээр “Яамны сайд тендэр хариуцах нь зохисгүй байна. Тусад нь байлгах ёстой гэж үзсэнээр УИХ хууль баталж Худалдан авах ажиллагааны газрыг байгуулсан. Гэтэл одоо эргээгээд татан буулгахаар оруулж ирлээ. Буцаад сайд тендэр хариуцах нь. Энэ чинь 2016 оны сонгуулийн мөнгөө босгох гэсэн башир арга. Хэрвээ энэ газрыг татан буулгавал Сангийн сайд таныг огцруулах асуудлыг тавина. Үндэсний статистикийн хороог Засгийн газрын мэдэлд авна ч гэх шиг. Дэлхийд Засгийн газрынхаа харьяанд энэ хороо нь байдаг жишиг байдаггүй. Нэг бол УИХ-ынхаа дэргэд, эс бол Ерөнхийлөгчийнхөө харьяанд байдаг юм.

 

УИХ-ын гишүүн С.Оюун: Засгийн газрын боловсруулсан төсвийн төсөлд сэтгэл дундуур байна.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Орлого, зарлагаа хэр бодитой тооцсон бэ гэдгийг тодрууллаа. Үүнд Сангийн сайд “Орлого, зарлагын хувьд бодитой.  Өмч хувьчлал, том төслүүдээ явуулна гэж тооцсон. Ирэх жил төсөл явах бүрэн боломж бүрдсэн. Өмч хувьчлал дээр том обьектууд гарч ирнэ.

 

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг: Улсын хэмжээнд 96 мянган ахмад настан хамгийн бага тэтгэвэр буюу 230 мянган төгрөг сардаа авдаг. Сардаа энэ хэмжээний тэтгэврээр амьдрахад амаргүй. Сүүлийн гурван жилд бараа, бүтээгдэхүүний үнэ асар их өссөн. 96 мянган ахмад настны тэтгэврийг тус бүр 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд нийтдээ 34.8 тэрбум төгрөг шаардлагатай. УИХ-аас архи, тамхины Онцгой албан татварыг бууруулах хууль баталсан. ОАТ-ыг 25 хувиар бууруулсан. Үүнийгээ буцаагаад өөрчилье. Архи, тамхины ОАТ-ыг 25 хувиар бууруулахаас өмнө төсөвт жилдээ 320 тэрбум төгрөг төвлөрдөг байсан. Бууруулснаар татварын хэмжээ 62 тэрбум төгрөгөөр багассан. Эндээс ахмад настнуудын тэтгэврийг нэмэх боломж байна гэдгээ Сангийн яамныханд санал болгож байна.

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Төсвөө, Мөнгөний бодлоготой хамт хэлэлцэх шаардлага байна. Хамгийн их санаа зовоож байгаа юм өр боллоо. УИХ-аар Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан ч өрийн дарамт сэтгэл түгшээх хэмжээнд хүрсэн. Тоо том байна ч гэж тоохоо болилоо. Өнөөдрийн байдлаар 21 тэрбум ам.доллартай тэнцэх өр бий болсон. Зээлийнх нь хүүд нийт төсвийнхөө дөрөвний нэгийг өгнө. 2017, 2018  онд нийт төсвийнхээ орлоготой дүйх 7-8 их наядыг төлөх болж байна. Тийм учраас 2016 оныхоо төсвийн алдагдлыг бууруулж, 2 хувьтай батлах шаардлагатай байна. Төсөв дээр реформ шинэчлэлээ эхлүүлээч ээ. Өнгөрсөн жил төсвөө батлахдаа нэг их наядаар илүү хөрөнгө оруулалт баталж, төсвийн тодотголыг хэд, хэдэн удаа хийх нь хариуцлагагүй явдал. Тооцоо судалгаа муу байна. Хөрөнгө оруулалтын бодлогоо өөрчлөх цаг болсон. Төсөв дээр хэмнэлт хийхээр оруулж ирсэн иргэний зоригийг тань үнэлж байна. Гэхдээ хөрөнгө оруулалтын зарчмаа шинэчил. Өнгөрсөн жил 50 орчим тэрбум төгрөгөөр зургаан бүсэд эмчилгээ оношлогооны төв байгуулсан. Одоо тэгтэл тоосонд дарагдаад байж байна. Зардлыг нь төсөвт суулгаагүйгээс. Маш үнэтэй аппаратууд ажиллахгүй байна. урсгал зардал нь 1 тэрбум, нийтдээ 6 тэрбум төгрөгийг төсөвт суулгах шаардлагатай. Ингэчихвэл орон нутгийн иргэд Улаанбаатар хот руу ирж, зардал чирэгдэл болохгүй.

 

Үүгээр уг асуудлыг тойрсон асуулт, хариулт өндөрлөлөө.

 

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нар Оюутолгой төслийн хэрэгжилттэй холбогдуулан асуулга тавьсан юм. Тэдний асуулгад хариулж байна.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.21.118.98)
    УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл Хэдэн агентлагийг нааш цааш болгоод өөрчлөлт болж чадахгүй
    2015 оны 10 сарын 10 | Хариулах
  • Зочин (112.72.13.96)
    aimag duurgiin 16 hodolmoriin heltsiin darga nar 219 000 000 saya togrogoor Geand tyrslaga sydlah nereer yavj bna sdee bolor saidaa
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • amar (202.179.20.101)
    “Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах тухай” Засгийн газрын 2014 оны 400 дугаар тогтоол гаргаж чацуутанд нь 3 сая төг өгнө гээд өдий хүртэл өгөлгүй алаг үрсийг горьдоож даажигнаж ирэв. Ард олноо хуурч ирсэн нь даамжирч одоо алаг бяцхан үрсийг АЛАГЧИЛЖ, даажигнан, ардчлалын үнэт зүйлсийг хөлдөө гишгэсэн ёс зүйгүй ЭНЭ ЗАСАГ өөрөө ОГЦРОХ ЁСТой
    2015 оны 10 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    3 цаг 10 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    6 цаг 39 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    6 цаг 49 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    6 цаг 53 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    6 цаг 59 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    8 цаг 17 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    8 цаг 21 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    9 цаг 37 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    9 цаг 55 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    10 цаг 3 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    10 цаг 37 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    10 цаг 45 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    10 цаг 57 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    11 цаг 21 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    11 цаг 37 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    11 цаг 48 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    12 цаг 4 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    12 цаг 26 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    12 цаг 45 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    12 цаг 46 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК