Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Оюутолгой” ХХК-ийн зардал 1.4 тэрбум ам.доллараар хэтэрчээ

2015-10-10
0
ЖИРГЭХ

         Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны /2015.10.10.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюутолгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон “Эвлэрлийн гэрээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариуг сонсов. Энэ талаарх гишүүдийн асуулгын хариуг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

 

“Оюутолгой” нь тогтвортой байдлын гэрээтэй цорын ганц компани

 

Ерөнхий сайд гишүүдийн асуулгад өгсөн хариултдаа, “Оюутолгой” ХХК нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шууд болон шууд бус байдлаар татвар, хураамж, төлбөр төлж, улсын төсөвт төвлөрүүлж байгаа. Тухайлбал, тус компанийн борлуулалтын орлого 2013 онд 59.4 сая, 2014 онд 1,945.7 сая ам.доллар байсан бол улсын төсөвт 2013 онд 173 сая, 2014 онд 207 сая ам.доллар, үүнээс Ашигт малтмалын нөөц ашигласны татварт 2013 онд 4.7 сая, 2014 онд 67.8 сая ам.долларын татвар төлжээ. Харин баяжмал үйлдвэрлэлт 2013 онд 290 мянга, 2014 онд 563 мянган тонн, зэсийн баяжмал ачилт 2013 онд 74.9 мянга, 2014 онд 742.9 мянган тонн, зэсийн баяжмалын борлуулалт 2013 онд 24.1 мянган тонн байсан бол 2014 онд 733 мянган тонн болж өссөнийг дурдав.

 

Асуулга тавьсан гишүүд Ерөнхий сайдын 2012 оны 45 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах талаар Рио Тинто компанитай хийж буй хэлцлийн агуулга, үр дүн ямар байгаа талаар,Улсын Их Хурлын 2009 оны 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх, Оюутолгойн баялгийн борлуулалтын орлогыг Монголын татварын дансаар дамжуулдаг болгох, зэс цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажлын явц ямар байгаа талаар хариулт авахыг хүсчээ. Энэ талаар Ерөнхий сайд хариулахдаа, Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний 3.19-д “Засгийн газраас бичгээр хүсэлт гаргасан бол Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэнээс хойш 3 /гурав/ жилийн дотор Хөрөнгө оруулагч Үндсэн үйл ажиллагаанаас гаргасан ашигт малтмалын баяжмалын Бүтээгдэхүүнийг металл болгох, зэс хайлуулах үйлдвэрийг /цаашид “Хайлуулах үйлдвэр" гэх/ Монгол Улсад барих. ажиллуулах эдийн засгийн боломжийн талаарх судалгааны тайланг боловсруулна” гэж заасан. Үүний дагуу “Оюутолгой” ХХК зэс хайлуулах үйлдвэртэй холбоотой судалгааны ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд Монголын талын хувьцаа эзэмшигчдийн зүгээс мөн ялгаагүй гэрээний хэрэгжилт буюу зэс хайлуулах үйлдвэр байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтыг баримталж ажиллаж байгаа гэдгийг хэлэв. Түүнчлэн “Оюутолгой" ХХК нь Улсын Их Хурлаас баталсан тогтвортой байдлын гэрээтэй цорын ганц компани. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу "Оюутолгой" ХХК болон "Эрдэнэт үйлдвэр" ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлдөг. 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд "Эрдэнэт" УҮГ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг өссөн шатлалаар төлөх эрх зүйн орчин бүрдсэн гээд энэ талаарх зарим тоо баримтыг дурдав.

 

Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хамтарсан тушаалаар байгуулсан “Оюутолгой” ХХК-ийн зардлын хэтрэлтийг шалгах Ажпын хэсгийн дүгнэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг асуулга тавьсан гишүүд хүсчээ. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2010 онд хүлээж авсан ТЭЗҮ-д туссанаар Оюутолгой төслийн анхан шатны хөрөнгө оруулалт 5.1 тэрбум ам.доллар байсан. Төслийн хүрээнд төлөвлөсөн ажлуудаас цахилгаан станц барих гэх зэрэг зарим ажил хийгдээгүй бөгөөд дээрх нөхцөл байдалд нийцүүлж ТЭЗҮ-д тохиргоо хийхэд 4.7 тэрбум ам.доллар болж байна. Ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд гүйцэтгэл нь 6.1 тэрбум ам.доллар болж, анхны хөрөнгө оруулалт ТЭЗҮ-д таамагласнаас 1.4 тэрбум ам.доллараар хэтэрсэн байна. Энэ нь ажлын цар хүрээ, төлөвлөгөөний өөрчлөлт, цаг хугацааны хэтрэлт, татвар зэрэг хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалж байгааг дурдлаа. Тухайлбал, ажлын цар хүрээ, төлөвлөгөөний өөрчлөлтийн тухайд алд уурхайн босоо амуудыг өргөтгөх, агааржуулалтыг сайжруулах, аюулгүйн тоноглолыг нэмэх, хонгилуудыг өргөтгөх зэрэг ажлуудыг нэмэлтээр хийж гүйцэтгэсэн. Хөрөнгө оруулалтын гэрээ анх төлөвлөж байсан хугацаанаас даруй 9 сараар хоцорч зурагдсан. Хүчин төгөлдөр болох хугацаа мөн адил 6 сарын дараа үйлчилж эхэлсэн бөгөөд үүний дагуу зохих ажлуудыг эхлүүлэх үйл ажиллагаа олон сараар хоцорч, багагүй хохирол учруулсан. Газар, барилга, ус, цахилгааны болон бусад ажлын зөвшөөрлүүд хугацаандаа олгогдоогүйгээс гэрээ байгуулсан компаниудад алданги төлөх, зураг, тооцооны ажлыг дахин шинэчлэх, бараа, материалыг нэмж агуулах. суурилуулсан эд зүйлсийг хадгалж хамгаалах, зээлийн хүүгийн төлбөр гэх зэрэг тооцоогүй зардлууд гарсан. Ил уурхай болон баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад дэлхийн өнцөг булан бүрээс ханган нийлүүлж байгаа харилцагчдаас ирүүлсэн бараа, материалуудын шаардлага бүрэн хангах байдал, стандарт, угсарсан байдал, хоорондын уялдаа зэрэг нь ялгаатай байсан учир нэмэлт татан авалт олонтаа хийгдсэн.

 

НӨАТ, менежментийн төлбөрийн тухайд Хөрөнгө оруулагч талтай Монгол Улсын Засгийн газар анх НӨАТ-ыг буцаан олгоно гэж тохирсон боловч явцын дунд энэ нь өөрчлөгдсөн. Иймд 2012 он хүртэл 243 сая ам.долларын НӨАТ төлсөн нь зардлын хэтрэлтэд нөлөөлсөн. Мөн менежментийн зардлыг ТЭЗҮ-д туссаны дагуу зардлын өсөлттэй уялдуулж тооцсон нь өсөлтөд нөлөөлөх шалтгаан болсон. Хэдийгээр дээрх зардлын хэтрэлтүүд хөрөнгө оруулагч талуудад ашиггүй ч Монгол Улсад 243 сая ам.долларын НӨАТ-ын орлогыг нэмж төвлөрүүлэх боломжийг бүрдүүлсэн гэдгийг дурдав.

 

Хөрөнгө оруулагчтай эвлэрлийн гэрээ байгуулж, татварын төлөх өр, анхны хөрөнгө оруулалтын гэрээний баримтаар баталгаажаагүй 2.0 тэрбум ам.долларын хэтрэлтийг цайруулах саналыг Засгийн газраас тавьсан эсэх, харилцан буулт хийх яриа, хэлцэл явагдаж байгаа эсэх тухайд Улсын Их Хурлын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд мэдээлэл хийсэн гэдгийг хэллээ.

 

Ажлын хэсгийн дүгнэлтийн мөрөөр шийдвэрлэвэл зохих асуудлын хэрэгжилтийн тухайд "Эрдэнэс-Оюутолгой” ХХК-ийн түвшинд шийдвэрлэх 4 асуудлаас нэг асуудал нь бүрэн биелсэн, харин нэг асуудал нь 80, хоёр асуудал нь 70 хувийн явцтай байгаа. “Эрдэнэс-Оюутолгой” ХХК, “Оюутолгой” ХХК-ийн түвшинд хамтран шийдвэрлэх 5 асуудлаас 4 нь 75-100 хувийн хэрэгжилттэй, нэг асуудал нь байнга хэрэгжих ангилалд байна. Харин “Оюутолгой” ХХК-ийн түвшинд шийдвэрлэх 18 асуудлаас 12 асуудал 100 хувь хэрэгжсэн, 4 асуудал нь 80 хувийн хэрэгжилттэй, 2 асуудал нь байнга хэрэгжих ангилалд хянагдаж байна. Нийт 27 асуудал дунджаар 88 хувийн хэрэгжилттэй байгааг гишүүдийн асуулгын талаарх танилцуулгад дурдсан байна.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    3 цаг 10 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    6 цаг 39 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    6 цаг 49 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    6 цаг 53 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    6 цаг 59 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    8 цаг 17 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    8 цаг 21 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    9 цаг 37 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    9 цаг 55 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    10 цаг 3 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    10 цаг 37 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    10 цаг 45 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    10 цаг 58 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    11 цаг 21 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    11 цаг 37 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    11 цаг 48 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    12 цаг 4 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    12 цаг 26 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    12 цаг 45 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    12 цаг 46 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК