УИХ-ын сонгуулийн хугацаа тулсан энэ цагт нэр дэвшигчдийн өрсөлдөөн улам ширүүсч байна. Учир нь Баянхонгор аймгийн сонгуулийн хорооноос тус тойрогт МАН-аас нэр дэвших эрхээ авсан Г.Занданшатарыг бүртгэхгүй гэжээ. Энэ саналыг тус аймгийн Ардчилсан нам оруулж ирээд байгаа шалтгаан нь тавдугаар сарын 23-нд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын шулгамаар аймгийн Халамж үйлчилгээний хэлтэс нь гэр олгожээ. Тэр үеэр тойрогтоо ажиллаж таарсан Г.Занданшатар сайд гэр олголтын ажилд оролцсон юм байна. Уг нь гэр олгох үеэр сонгуулийн сурталчилгааны цаг хугацаа эхлээгүй, намууд ч нэр дэвшигчээ эцэслэн тодруулаагүй гээд сонгуульд нэр дэвшигчээр бүртгэх эсэхтэй холбох ямар ч шалтгаан харагдахгүй байгаад л асуудал байна. Хэрэв ийм шалтгааныг Г.Занданшатар сайдад тавьж байгаа бол өөр аймгуудын МАН-ын хороо ч тавьж бас болохоор харагдана.Тухайлбал, мөн л Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумдын эмнэлэгт олгогдож байгаа машиныг УИХ-д Ардчилсан намаас төлөөлөлтэй газрууд “Гишүүдээ ирэхээр тараана...” гэж хоёр, гурван ч сар хүлээлгэсэн тухай гомдол саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. Нэг хэсэг нь тууз хайчлахын тулд төрийн ажлыг хойш татаж, тойргийнхоо өвчтөнүүдээр тоглож, нөгөө хэсэг нь тойрогтоо ажиллаж явах зуураа гэр олголтын ажилд төрд төлөөлж суугаа түшээгийнх нь хувиар “нүүрээ харуулсны” төлөө сонгуульд нэр дэвшихийг нь бүртгэлээс хасах ёстой гэж хүртэл асуудал дэгдээх нь шударга харагдахгүй байна.
Дашрамд, МАН-аас Дорноговьд нэр дэвших эрхээ аваад гарч ирэхэд нь л Ц.Анандбазарыг барьж хорьсон. Гэтэл тус тойрогт өрсөлдөхөөр Ардчилсан намаас хэдийнэ тодорхой болсон байсан Я.Батсуурийн явуулга буюу өмнө нь түүний Ц.Ананджазарыг намнах тухай ярьж, хэлж байсан үгс бас л мэдээллийн хэрэгслээр цацагдаад байгаа билээ. Ийн хүчтэй нэр дэвшигчээсээ айсан, бүр өрсөлдөхгүйгээр өмнө нь улстөржүүлэн байж намнах хүртэл зарим нэг хүний магадгүй улстөрийн хүчний бодлого яваа нь тодорхой байна. Ямартай ч, энэ удаагийн сонгуульд ч хамгийн хүчтэй өрсөлдөгч болж байгаа нутаг усандаа нэр хүндтэй сайдыг нь нэр дэвшүүлэхгүйд хүргэж улстөржиж байна хэмэнэ үзсэн Хонгор нутгийн уугуул, Улаанбаатар дахь олны танил, нэр алдартай хүмүүс дээрх үйл явдлыг эрс эсэргүүцэн, дургүйлхсэндээ эвлэлдэн нэгдэж эхэлсэн сурагтай байна.
Б.ХАС

















































