Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бие даагчид: ЕС-ыг огцруулахад 14 гишүүн гарын үсэг зурсан

2015-10-12
0
ЖИРГЭХ

        УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр нэр бүхий зургаан гишүүнээс Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээний талаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуны талаар мэдээлэл хийлээ.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Энэ оны тавдугаар сарын УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарын зургаан гишүүн Ерөнхий сайдад Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын талаарх Дубайн гэрээний талаар асуулга тавьсан. Өнгөрсөн баасан гарагт Ерөнхий сайд бидний асуулгад хариу өглөө. Үнэхээр харамсалтай хариу байсан. 2009 оны анхны гэрээгээр Монгол Улс 2023 оноос цэвэр ашиг хүртэх байсан. Гэвч Дубайн гэрээгээр далд уурхайн бүтээн байгуулалтад зургаан тэрбум ам.долларын санхүүжилт авснаас болж цэвэр ашиг хүртэх хугацаа 2037 он хүртэл хойшилсон гэдгийг Ерөнхий сайдын Ажлын хэсэг хэлсэн. Оюутолгойн асуудал ийм хүнд нөхцөлд хүрээд байхад  “Шударга ёс” эвслийн бүлэг яагаад энэ талаар дугарахгүй, эсэргүүцэхгүй байна вэ. Хаврын чуулган хаах үед МАН-ын бүлгээс “Дубайн гэрээний талаар дүгнэлт гаргаж байгаа. Удахгүй мэдээлнэ” гэж байсан ч өнөөг хүртэл чимээгүй байна. Ерөнхий сайд Оюутолгойг битгий улс төржүүл гэсэн. Дэлхийд  хоёрдугаарт орох, Монгол Улсыг олон жил тэжээх томоохон ордоос ашиг хүртэж чадахгүйд хүрч байхад бид үгээ хэлэх ёстой” гэв.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Улс орон 21 тэрбум долларын өрөнд орчихсон, цалин тэтгэвэрээ нэмэх нь битгий хэл хасах тухай ярьж байна. 2009 онд Оюутолгойн гэрээ байгуулж байхад өргүй байсан. Харин 2039 онд гэрээ дүгнэгдэхэд бид ногдол ашиг аваад хоёрхон жил болно. Нэг үгээр хэлэхэд Монгол Улс ногдол ашиг, татвар юу ч авахгүй гэсэн үг. Таван хувийн роялти авч байгаа боловч гурван хувьтай тэнцэх хэмжээний мөнгий менежментийн зардал гэж өгдөг. Энэ бүхнийг ярьсны төлөө хувь хүн рүү минь дайрч байна. Ерөнхий сайдын тэр хүндтэй индэр дээрээс тийм зүйл ярина гэдэг эмгэнэл. Төсөв дээр харамсалтай зүйлүүд их байна. Цалин хасч, агентлагуудыг татан буулгаад хоёр тэрбум долларыг л хэмнэж байгаа. Гэтэл энэ мөнгөө Америкийн хуулийн фермд өгч байгаа юм. Тодруулбал, Амеркийн хуулийн 17.5 тэрбум төгрөгөөр зөвөлгөө авах гэж байсан. Үүнийхээ таван тэрбумыг нь шилжүүлчихсэн байгаа. Тодотголоор хоёр тэрбумыг нь шилжүүлнэ. Үлдсэн 10 тэрбумыг нь ирэх оны төсөвт суулгасан. Энэ мэт олон асуудалтай зүйл төсөв дээр байна” гэсэн юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Дубайн гэрээний хариуг Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганы мэдээллээр өглөө. Бид 2023 оноос Оюутолгойн ногдол ашгийг хүртэх байсан бол 2037 оноос авч эхэлнэ гэж Ерөнхий сайд хэллээ. 2037 он гэхэд үүнийг хийсэн хүмүүс энд байхгүй. Харин бидний үр хүүхдэд үлдэх ёстой. Дараа дараагийн Оюутолгой шиг том ордууд зөв явах ёстой.

 

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

 

-Бие даагч гишүүд агентлагуудыг нэгтгэх асуудалд ямар байр суурьтай байна вэ?

 

- УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Худалдан авах үйл ажиллагааны газар байх хэрэгтэй. Яам бүр дээр худалдан авах үйл ажиллагаагаа явагдаж, Эрүүл мэндийн яам барилгын яам болчихсон, маргаантай асуудал тал бүрт гарч байсан. Харин энэ үйл ажиллагааг нэгтгэсэн нь зөв юм. Харин бусад үйл ажиллагааг бид судалгаа тооцоотой хандана. Байгаль орчин, утаатай тэмцэх асуудалд төсөв нь танагдсан байсан. Үүнээс авах зүйл ч бий, хаях зүйл ч бий.

 

-Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт юунд зарцуулагдах вэ?

 

-4.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт далд уурхайг хэрэгтэй гэж Оюутолгойн гэрээнд ярьж байсан. Гэтэл 6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Дубайн гэрээгээр баталгаажуулж ирсэн. Энэ 6 тэрбум ам.доллар Монголд орж ирэхгүй. “Рио тинто”  өөрийн өр төлбөртөө зарцуулах эрхтэй. Монголын газар нутаг, лицензийг  барьцаанд тавьчихлаа.  Дубайн гэрээг монгол, англиараар  хэвлэж, гарын үсэг зурсан. Гэтэл парламент дээр Ч.Сайханбилэг “Гэрээг орчуулаад Монгол дээр гаргана” гэсэн. Гэрээний монгол хувилбарыг Дубайд гээсэн юм уу гэж бид асуудаг. Ийм байдлаар Дубайн гэрээнд маш их ноцтой зүйл байдаг.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: УИХ-аар 2009 онд Оюутолгойн бүтээн байгуулалтыг хэлэлцэж байхад “Далд уурхайн бүтээн байгуулалтыг 1.5 тэрбум ам.долларт багтаана гэж байсан. Гэтэл одоо 6.2 тэрбум орчим ам.доллар болсон. Энэ  мөнгийг дэлхийн акул болсон санхүүгийн байгууллагаас авна. Сангийн яамаар үүний баталгааг гаргуулсан. 6.2 тэрбум ам.долларын 2 тэрбумыг нь хөрөнгө оруулагчийн авсан зээл, хуримтлагдсан оронд зарцуулна. Өөрөөр хэлбэл  анхны хийгдсэн 2 тэрбум ам.доллараа буцаагаад авчихаж байна гэсэн үг. Гэтэл бид 34 хувьд ногдохыгоо төлөөд л явж байна. Цаана л үлдсэн 4 тэрбум ам.долларыг олон улсын  санхүүгийн байгууллагаас авсан хүү дээр шимтгэлийн 1.9 хувийг нэмээд Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулна гэж гэрээнд заажээ. Гэхдээ Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад хэдэн төгрөг зарцуулахыг тодорхой хэлэхгүй байгаа. ТЭЗҮ өөрчлөгдөнө гээд байна. Энэ нь дахиад  их хэмжээний тэрбум ам.долларын зардал гаргах магадлалтай.

 

-Та бүхэн Ерөнхий сайдыг огцруулах саналд гарын үсэг зурсан. Энэ саналд одоогоор хэдэн гишүүн гарын үсэг зураад байна вэ?

 

-Бид Дубайн гэрээг Монгол Улсад ашиггүй болсон гэж үзэн Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан таван гишүүний гурав нь. Одоо 14 гишүүн энэ саналд гарын үсэг зурсан. Хэзээ нэгэн цагт Оюутолгойн асуудал Арибтрийн шүүхэд очиход Дубайн гэрээг Монголын төр хүлээн зөвшөөрөөгүй гэсэн баримттай үлдэх ёстой.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Ачу (194.230.159.207)
    Ёстой нэг Сайханбалаг юмаа.Монгол төр оршиж байгаал юм бол цаазлах хэрэгтэй.Бүр тэр урвагч Баярцогттой нь хамт.Монгол улс хэн нэгэн дотоодын дайсны хэн нэгэнд далдагнаж дольдогнож зусардаж байдаг халтар цаас биш гэдгийг Монгол улсын нэрийн өмнөөс хатуу ойлгуулах хэрэгтэй.Тэгвэл аминдаа хайртай урвагчид эсвээс хулгайлсан мөнгөө эргүүлж өгнө эсвээс гадаадад нуусан мөнгөрүүгээ амь тавин тэмцэнэ хараарай.Энэ бол өнөөгийн үнэн байдал.Хэдхэн хүнээр хунхуузуудаар тоглуулж байдаг үнэхээр тэнэг ард түмэн юмдаа бид.Хохьнь сөнөвөл сөнөхөөсдөө чааваас хуурамч ардчилал хүний тархийг үнэхээр ялзруулж чаддаг гэдгийг мэдлээ.Дайнаар биш 100 жилийн өмнөөс үр удмаа хилээр шургуулж байгаад сөнөөдөг юм байна!!!
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.1.111)
    zuw gej bodoj baina uuriin tolgoigui tsaan ni offshor tolgoig ni atgachihsan uuriin hiij guitselduuleegui oyutolgoin asuudalaa hiilgeedl udirdaad ywj baihad iim erunhii saidaar yah ym offshoroo umuuruud uheh neee bas undsen huuliin tsetsiig hahuulfah gej oroldoj baidag erunhii juldrai saidaar yugaa hiineee
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • amar (202.179.20.92)
    “Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулах, алдаршуулах ” 400 дугаар тогтоол ЗГ-aac оны эхээр гаргаж чацуутанд нь 3 сая төг өгнө гээд хошигруулчихаад өдий хүртэл өгөлгүй алаг үрсийг горьдоож, хуурч мэхлэн даажигнаж ирэв. Ард олноо хуурч ирсэн нь даамжирч одоо алаг бяцхан үрсийг АЛАГЧИЛЖ, даажигнан, ардчлалын үнэт зүйлсийг хөлдөө гишгэсэн энэ ёс зүйгүй араншинтай ЭНЭ ЗАСАГ өөрөө ОГЦРОХ ЁСТой
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (185.64.197.28)
    saihanbalag 2023 oniig 2037 gej helsen ugnihee tuluu Mongoliin esreg ajillasan gej shuud ogtsorch gemt heregt shalgulah estoi.Byambasuren gyai 1 jiliin umnu OT gereeg Mongol ulsd ashgui bolgoson humus bol manai doloogch nar gej todorhoi yarisan unen baij
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (185.64.197.28)
    uls ornii bayalag bol niit ard tumnii umch.Getel hedhen hun uunii tuluu duugarch bn.Yagad?!buh Mongolchudiig tarhig ni zad ugaadag MANANgiin oligarhiud ni tom dargataigaa suuj bgaa bizdee.MAN yagad OT! Gej ogt duugarhgui jijig sajig zuil yarij bn, ene ni MAN gyai hedhen oligarhiin nam bolsong haruulj bn.Edgerr mungutei oligarhig 2016 onii songuulid turd gargaj bolohgui.Singuukin huuli gedeg um oruulj irsen ni gar toollogiig dabhar oruuliya,namiin ajiltanudaa turiin alvan haagchdiin orond oruulina g.m heden um bh shig.Getel gol zuil namiin jagsaalt gedeg huuramch zuiliig baihgui bolgoh tihai ogt bhgui bnuu gej harahdah um.Unen UUUU?!
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (185.64.197.28)
    Hamgin shudarga zub yarij bui humusiig Populist ner zuuh um. Ongon huuhnee zugeer ugchihluu ,odoo yaya geheb ,ungursun gesen 1 hun olon jiliin umnus mash ih populizm hiij bga.Odoo uul tahij ,gazar hudlult geed suuj bn.Uls ni urund orston bhad ter hun ogt sanaa zobdogui bh ni emnegneltei.Iim l bn
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (49.0.187.96)
    ez_ch chi uchraa medej bgaa yum bol tegeed olitoihon hucaachdee bugsnii guluguu
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • ЭЗ-ч (27.123.214.105)
    Попууд учраа мэдэхгүй хуцнашүү.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • 6511 (150.129.143.8)
    AN butehgui ee odoo yaj amidarch bgaaga haraach ireeduid ur huuhed chin guilgachin bolohiig harah geegui l yum bol serj uz
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.122.152)
    Энэ хэд үнэн яриад байна гэж хардаг,ЗГ ч ОТ-ггор тоглоод,өөрсдөө авдаг юмаа дахин аваад,баахан зээл авхуулаад барьцаанд нь ОТ-гоо тавьчихсан бололтой.Энэ ОТ ч олон эрх мэдэтнийг баяжуулж байна даа,даанч Монголдоо үлдэх юмгүй болох нь бололтой.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • МАН бүтэхгүй ээ. (112.72.13.137)
    МАН-ынхан бас ашиг харж зурахгүй Сайханбилэгээсээ юм горьдоод сууж байгаа биз дээ. МАН үнэхээр сөрөг хүчин болж чадахгүй шантаажчид юм аа.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    13 цаг 17 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    13 цаг 24 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    23 цаг 10 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    23 цаг 23 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    23 цаг 32 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    23 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    23 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    23 цаг 55 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    23 цаг 55 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК