Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАН: Цалин бууруулахыг дэмжихгүй

2015-10-12
0
ЖИРГЭХ

        УИХ дахь МАН-ын бүлийн өнөөдрийн хуралдаар 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөл болон УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

 

Төсвийн орлого зарлагыг хангалттай хэмжээнд тооцоолоогүй байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төлөвлөсөн байна. Мөн зарлагыг бууруулахад илүү анхаарах хэрэгтэй байна гэсэн шийдэлд хүрсэн. Түүнчлэн төтвөр нэмэхгүй байх, цалин хасахгүй байх, тэтгэврийг боломжтой хэмжээгээрээ нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн санал гарсан хэмээн бүлгийн дарга С.Бямбацогт мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

 

Тэрбээр, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн А.Бакей нарын гишүүд өргөн барьсан. УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхийг Үндсэн хуулиар олгосон. Гэтэл УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг УИХ дарга хязгаарлах, хуулийн төслийг хүлээж авахгүй байх, чуулганаар хэлэлцүүлэхгүй байх зохицуулалт оруулахаар тусгасан байна. Энэ бол буруу. УИХ-ын гишүүн хууль санаачилсан бол нам эвсэл, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцдэг байх одоогийн зарчим зөв. Бусдаар бол УИХ-ын дарга ажлын хэсэг байгуулж, гишүүдийн санаачилсан хуулийг хэлэлцэх эсэхийг шийддэг байж болохгүй гэж үзсэн.

 

Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаа тун удахгүй дуусах гэж байна. Тиймээс энэ чуулганы бүрэн эрхийг дуустал Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь буруу. Харин дараагийн УИХ энэ асуудлаа өөрсдөө зохицуулах хэрэгтэй. Мөн Засгийн газар 2016 оны наймдугаар сарын 01-нээс 9 яамтай ажиллахаар төсөвт тусгасан байна. Энэ нь дараагийн сонгуулиар байгуулагдах Засгийн газрын бүрэн эрхэнд халдаж байна гэсэн үг. Тиймээс Засгийн газар 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс бүтцийн өөрчлөлтөө хийх хэрэгтэй” гэлээ.

 

Харин УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа ярихдаа "МАН-ын бүлэг 2015 оны төсвийн тодотголыг эргэж харах ёстой гэсэн байр суурьт хүрсэн. Төсвийн тодотголд оруулах саналуудаа дахин тооцож гаргаж ирнэ гэж үзэж байгаа. Төсвийн тодотголын ДНБ эзлэх алдагдлын хэмжээг таван хувиар тооцоод байна вэ гэдгийг ойлгохгүй байгаа. 2015 оны төсвийг батлахдаа төсвийн тусгай шаардлагуудад тавигддаг хуулийг Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаад хүчингүй болгуулсан. Ингээд гурав, дөрвөн төсөвтэй яваад байснаа нэгтгээд нэг төсөвтэй болгоод төсвийн алдагдлыг таван хувь байхыг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл өнөөдөр оны эцэст эдийн засгаа эрүүлжүүлж, төсвийн алдааг засч, сайжруулъя гэж байгаа бол төсвийн алдагдлыг хоёр, гурав руу оруулах гарцыг судалж үзэх нь зүйтэй гэж үзсэн. Харамсалтай нь тоо чанар хоёрын ялгаа их байна. Төсвийн зардлыг 446 тэрбум төгрөгөөр бууруулаар тооцож оруулж ирсэн байна. Гэтэл нэмэгдүүлэх зардал нь 697 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлэхээр оруулж ирсэн байгаа юм. Хассан зардал дээрээ нэмээд 300 орчим тэрбум төгрөгийн зардлыг нэмэгдүүлэхээр төсвийн төслөө оруулж ирсэн. Тэгэхээр энэ төсөв эрүүл болж чадаагүй байна. 2016 оны төсвийн төсөл дээр зээлийн үйлчилгээний төлбөрт 900 орчим тэрбум төгрөг гэж тусгасан. Энэ нь 1000 цэцэрлэг барих мөнгө. Тэгэхээр ирэх жилийн төсөв ийм их ачааллыг даахгүй. Нийт урсгал зардлын 12.7 хувь нь зээлийн үйлчилгээний төлбөрт явах төсвийн төслийг оруулж ирсэн байна. Тэгэхээр энэ төсвийн төслийн хэд, хэдэн зүйл дээр анхаарах ёстой юм байна гэсэн байр суурин дээр МАН хүрсэн. Нэгэнт хяналтын горимонд шилжиж байгаа бол төсвийг төвлөрүүлэх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд эдийн засаг өссөн гэдэг шалтгаанаар бүх аймагт орон нутгийн хөгжлийн сан, сумын хөгжлийн сан, нийслэл, томоохон төсөвтэй газруудыг бие даасан эрх мэдэлтэй болгосон. Тиймээс эдгээр үр ашиггүй зүйл зарцуулагдаад байгаа төсвийг Сангийн яаман дээрээ төвлөрүүлж, юунд зарцуулах вэ гэдгийг тодорхой болгож өгөх нь зүйтэй гэсэн дээр МАН-ын бүлэг зарчмын санал гаргана. Хөрөнгө оруулалтуудыг дахин хянана. Тодруулбал, Нийгмийн даатгалын сангаар 20 гаруй обектыг, улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө  оруулалтаар 100 гаруй обектийг шинээр барьж 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх гэж байна. Үүнийг 2016 онд эхэлж, энэ ондоо дуусгана гэж оруулж ирсэн. Үүнийг бид цэвэр сонгуулийн шоу гэж харж байгаа. Бид төсөв батлах бүртээ яг ийм маягаар төсвөө батлаж ирсэн. Тиймээс манай бүлэг ирэх жил шинээр барилга барихгүй байя гэсэн саналтай байгаа юм. Харин эхэлсэн царцсан обектуудаа дуусгая. Ингээд бүлэг дээр ажлын хэсэг гараад хөрөнгө оруулалтын зардлыг салбар, аймаг бүрээр нь хянаж байгаа. Үүнээс үр агшиггүй, өнөө маргаашдаа хэрэггүй хөрөнгө оруулалтыг танана. Гуравдугаарт урсгал зардлуудыг бууруулах ямар боломж байна вэ гэдгийг судалж үзнэ. Бүх аймаг, дүүрэг, төсвийн бүх газрын урсгал зардал дээр анализ хийж үзнэ. Дөрөвдүгээр Нийгмийн даатгалын сан, Улаанбаатар, Өмнөговь гэх мэт том төсөвтэй газруудыг хянаж үзнэ. Бүлгээс ажлын хэсэг гаргаж нийслэлийн төсвийг хянана. Өнөөдөр нийслэл дэндүү том төсөвтэй, дэндүү дураараа газар. Гуравдугаарт нь урсгал зардлыг бууруулах ямар боломж байгааг судалж үзнэ. Бүх яамдууд аймаг, төсвийн байгууллагуудын урсгал зардал дээр анализ хийж үзье. Урсгал зардлыг их хэмжээгээр таналаа гэж төсвийн тодотголд оруулж ирж байгаа ч гэсэн хасаж танаж болох ямар зардлууд байна, тэвчиж болох ямар зардлууд байна гэдгийг судалж үзнэ. Дөрөвдүгээр нь Улаанбаатар, Өмнөговь зэрэг төвлөрсөн том төсөвтэй газруудыг хянаж үзнэ. Бүлгээс ажлын хэсэг гаргаж нийслэлийн төсвийг хянана. Нийслэл дэндүү том төсөвтэй, дэндүү дураараа авирладаг болсон нийслэлийг хянадаг газар гэж алга боллоо. Үр ашгаа дээшлүүлэх та дээр анхаарч ажлын хэсэг байгуулна.  Тавдугаарт дотоод, гадааын бонд, Чингис, Самурай бонд, Хятадын зээл, Үнэ тогтворжуулах зээлэнд үндсэндээ нэг их наяд төгрөг төлж байна. Цаашдаа 2016,2017 онд ямар болох вэ, зээлийн үйлчилгээний төлбөр нэмэгдэх тусам, төсвийн чадамж ямар байх вэ. Үүнтэй уялдуулаад ямар орлогыг олж чадах бололцоо байна вэ.  Төсөвт ирэх өрийн ачаалал дээр дүгнэлт хийж, УИХ дээр тайлагнана. Мөн эдийн засгийн хямрал гэхээсээ илүүтэй санхүүгийн дампуурлаас эхлэлтэй. Санхүүгийн сахилга бат алдагдсанаас эхэлсэн. Хөрөнгө санхүүг үр ашигтай зүйлд зардаггүй байдлаас эхэлсэн. Тийм учраас эдийн засагт бодит үнэлэлт дүгнэлт өгөөд танилцуулах талаар бүлэг дээр ярилцсан. Хэрвээ Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг ярьвал нэгдүгээр сарын 1-нээс, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг бууруулахгүй гэдэг дээр санал нэгдсэн. Орох ёстой орлого бодит амьдрал руу орж чадахгүй байна. Үүнийг бодит байдал руу оруулья" гэлээ. 

 

С.Бямбацогт: Ирэх жил Монгол Улсын зээлийн үйлчилгээний төлбөр буюу өр нэг их наяд орчим гэж Д.Хаянхярваа дарга хэллээ. 2012 онтой харьцуулбал бараг 30 дахин нэмэгдсэн. Цэцэрлэг барих мөнгөөр аваад үзвэл 1000 цэцэрлэг барих мөнгө шүү. 2012 онд АН ажилтай, орлоготой монгол хүн гэсэн мөрийн хөтөлбөрт үнийн өсөлт, инфляфитай уялдуулж жил бүр цалин, тэтгэвэрийг нэмэгдүүлнэ гэсэн байгаа. 2012 онд Атар талх 650 төгрөг байсан. Өнөөдөр 1100 төгрөг болчихсон байгаа. 2012 онд 650 мянган төгрөгийн цалин сая 100 мянган төгрөгийн цалинтай болж чадсан билүү. Уг нь ийм л зүйлийг амласан. 2012 онд төрийн албанаас цалин авдаг хүмүсийн цалингийн сан 1,2 их наяд байсанб ол өнөөдөр 1,8 их наяд болсон. Өөрөөр хэлбэл 600 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Гэвч бодит байдал дээр цалин нэмэгдээгүй. Энэ мөнгө хаашаа орсон бэ гэхээр энэ хэмжээгээр төрийн албыг данхар болгосон. Төрийн албаны шаардлагагүй орон тоонууд нэмэгдсэн. 

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (122.201.22.156)
    Amidral hund bna. Buh tsalingaa zeelend ugch bgaa bid yaaj amidrah yostoi yum be an arai dendej bna daraagiin songuuld an gj unshihaas ch durgui hurch bna
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • зосин (202.179.10.82)
    сүхбаатар аймагт л гэхэд маш их илүү орон тоог намын халхавчин дор нэмсэн шүү дээ дагаад бүх сум орон тоогоо нэмсэн иймд шалгаж орон тоог цомхотгох нь зөв цалинг хасч болохгүй ард түмэн бослого гаргана шүү амьдрал хүнд байна.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • зочин (202.131.252.213)
    Аймгуудын ИТХ,ЗДТГ-уудын орон тоо, урсгал зардлыг шалга гэрээт ажилтан гэдэг албан тушаалд төрөл садан, намын хүмүүсээ томилон татвар төлөгчдийн мөнгийг хувааж завшиж байна жилд 10,0 гаруй тэрбум төгрөг хэмнэх боломж байгаа,
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Баагий (202.126.89.175)
    Найрсаг Улаанбаатараас ч их юм гарна даа. МАН ч хорчигнолдохоос цаашгүй дээ.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.26.193.133)
    сөрөг хүчин ажлаа хийж чадахгүй бсан учир ан- махн ы дээрэмчид улсыг дампуурууллаа
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • niisleliig (202.70.46.220)
    Tagnuuliin baiguullagatai hamt shalgaarai batuul yagaad hotiin irgediig horlood bgaagiin uchiriig hurdan olohgui bol gadagshaa zugtaah vii dee.chimeegui genet shalgahgui
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • зочин (119.40.97.116)
    зайлаач ээ, өөрсдөө юу ч хийхгүй хүнийг юм хийлгэхгүй. Мэддэг чаддаг л юм нь хор найруулах, сөнөөх..Бүх л болж бүтэж байгаа юманд хориг тээг тавьж хорлоно, одоо овоо сайн бүтээн байгуулалт явагдаж байгаа нийслэлийг хорлох нь. одоо дуугай л зайлцгаа!
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
    • Зочин
      Боож үхлээ юу
      2015 оны 10 сарын 12
  • Зочин (202.179.29.77)
    Үнэн шалгалт хийгээд энэ хэлсэн ярьсандаа байж чадвал болж л байна.МАН-ханч ярих даа сайн хэрэгжүүлж үрдүн гартал нь бага даа.
    2015 оны 10 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    2 цаг 21 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    5 цаг 50 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    6 цаг 0 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    6 цаг 4 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    6 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    7 цаг 28 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    7 цаг 32 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    8 цаг 48 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    9 цаг 5 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    9 цаг 14 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    9 цаг 48 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    9 цаг 56 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    10 цаг 8 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    10 цаг 32 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    10 цаг 48 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    10 цаг 59 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    11 цаг 15 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    11 цаг 36 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    11 цаг 56 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    11 цаг 57 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК