Өнгөрч буй долоо хоногт Монголын хөрөнгийн бирж дээр Адуунчулуун
/22.7%/, Багануур /16.1%/, Бэрх уул /14.8%/, Хөх ган /6.4%/, Шарын гол
/5.3%/ Монголын цахилгаан холбоо /5.0%/, Таван толгой /3.3%/, УИД
/3.3%/, Би Ди Сек /2.8 %/, Женко тур бюро /2.2%/, Ремикон /1.0%/ зэрэг
ХК-ийн үнэт цаасны ханш буурсан байна.

Өнгөрч буй долоо хоногт Монголын хөрөнгийн бирж дээр Адуунчулуун /22.7%/, Багануур /16.1%/, Бэрх уул /14.8%/, Хөх ган /6.4%/, Шарын гол /5.3%/ Монголын цахилгаан холбоо /5.0%/, Таван толгой /3.3%/, УИД /3.3%/, Би Ди Сек /2.8 %/, Женко тур бюро /2.2%/, Ремикон /1.0%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш буурсан байна. Харин ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Автозам архангай /32.2%/, Солонго экспресс /15.0%/, Алтандуулга /15.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Мөн ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Адуунчулуун /22.7%/, Багануур /16.1%/, Бөөний худалдаа /14.9%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 48 үнэт цаас арилжигдсанаас 13 үнэт цаасны ханш өсч, 25 үнэт цаасны ханш буурч, 10 үнэт цаасны ханш тогтмол байлаа
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /156.9 мянган ширхэг /, Э транс ложистикс /41.3 мянган ширхэг/, Автозам архангай /34.0 мянган ширхэг/ зэрэг компанийн үнэт цаас орж байна.
Үнийн дүнгээр Шарын гол /243.2 сая төгрөг/, Автозам архангай /66.5 сая төгрөг/, АПУ /39.3 сая төгрөг/ зэрэг компанийн үнэт цаас арилжигдсан байна.
Зах зээлийн нийт үнэлгээ 59.1 тэрбум төгрөгөөр буюу 3.1 хувиар буурч, 1 их наяд 830.8 тэрбум төгрөг болсон байна.