Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЗГ-ын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

2015-10-13
0
ЖИРГЭХ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

   “Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэр” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна

 

“Цагаан суваргын уулын баяжуулах үйлдвэр” төслийн хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжээд Уул уурхайн сайд Р.Жигжидэд гэрээнд гарын үсэг зурах эрх олголоо. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу “Монголын алт МАК” ХХК-иас Монгол Улсын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт гаргасан юм.

УИХ-ын 2014 оны 54 дүгээр тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий Цагаан суварга зэс, молибденийн ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн тул хөрөнгө оруулагч тал хөрөнгө оруулалтаа бүрэн хариуцах байдлаар гэрээний төслийг боловсруулжээ. Ерөнхий сайдын захирамжаар Гэрээ байгуулах, хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсэг МАК-аас ирүүлсэн гэрээний төсөлд 92 зарчмын болон техникийн санал гаргаж, хэлэлцээнд оржээ. Ажлын хэсгийн зүгээс Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртөгийн албан татвар, Гаалийн албан татвар, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэсэн дөрвөн төрлийн татвар, хураамжийн орчныг тогтворжуулахаар санал гарган талууд харилцан зөвшилцөөд байна. Татварын тогтворжуулалт нь 27 жилийн хугацаатай мөрдөгдөхөөр гэрээний төсөлд тусгажээ.  Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын ордыг түшиглэн хөрөнгө оруулагч тал хөвүүлэн баяжуулах дэвшилтэт технологи бүхий зэсийн болон молибденийн баяжмал үйлдвэрлэх уулын баяжуулах үйлдвэр байгуулах төслийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид уг төслийг тус компанийн охин компани болох “Эрдэнэс цагаан суварга” ХХК хэрэгжүүлэхээр гэрээнд тусгажээ. Цагаан суваргын үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ 14.6 сая тонн хүртэл хүдэр боловсруулж, 310 000 тонн зэсийн, 4 000 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэнэ. Уг төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улсад татвар хураамж хэлбэрээр нийтдээ 3.3 их наяд төгрөг буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо хийжээ. Төсөл хэрэгжсэнээр 1000 гаруй монгол иргэн ажлын байртай болно.

 

“Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна

 

“Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн хөрөнгө оруулагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дэмжээд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад гэрээнд гарын үсэг зурах эрх олголоо. “Монголын алт” ХХК Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд цаашид уг төслийг “МАК Цемент” ХХК хэрэгжүүлэхээр гэрээний төсөлд тусгажээ. Төслийн компанийн хэрэгжүүлж буй Хөх цавын цемент-шохойн үйлдвэр жилдээ 900 000 тонн чулуунцар, РС 62.5, ОРС 52.5, ОРС 42.5 төрлийн  1 045 000 тонн цемент, 100 000 тонн барилгын болон металургийн сайн чанарын шатаасан шохой үйлдвэрлэнэ. Төсөл хэрэгжиж эхэлснээр татвар, хураамж хэлбэрээр улсад нийт 961.9 сая ам.доллар буюу жилд дунджаар 32.1 сая ам.доллар төвлөрүүлж, 500 орчим монгол иргэн ажлын байртай болно.

 

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт орууллаа

 

Засгийн газрын 2005 оны 139 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Тариалан эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам”-д “Өөрийн эзэмшлийн агуулах, цэвэрлэх, хатаах болон бусад хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг иргэн, аж ахуйн нэгжид түр хугацаанд гэрээгээр ашиглуулж болно” гэсэн заалт нэмлээ. Мөн хүнсний нөөц бүрдүүлэх, тарианы үр, улаан буудайн гадаад худалдааны үйл ажиллагааг нэг цонхны бодлогоор зохицуулах чиг үүргийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд хариуцуулахаар шийдвэрлэлээ. Нэг цонхны бодлогыг хэрэгжүүлснээр 2015-2016 онд хүн амын хэрэгцээний гурил үйлдвэрлэлд стандартын шаардлага хангасан хүнсний болон үрийн улаан буудайн нөөцийг дотоод, гадаад зах зээлээс бүрдүүлэх, гурилын үнийг тогтвортой байлгах эрх зүйн үндэс бүрдэнэ гэж үзэж байна. 

 

Хуулийн төсөл өргөн мэдүүлнэ

  Мексикийн Нэгдсэн Улсын Гудалахара хотноо 2010 оны 10 дугаар сард хуралдсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит их хурлаар хэлэлцэн баталсан “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Үндсэн дүрэм, Конвенцид оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь олон улсын мэдээллийн технологи, радио, цахилгаан холбооны салбарын нийтлэг хөгжлийн бодлого, зохицуулалт болон мөрдөгдөх техникийн стандарт, зөвлөмж боловсруулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Дэлхийн 192 орныг эгнээндээ нэгтгэсэн тус байгууллагад манай улс 1964 онд гишүүнээр элсчээ.

 

 “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын  Дүрэм, Конвенци”-ийг анх 1994 онд УИХ-аар батлууснаас хойш 1998, 2003 онд тус баримт бичигт орсон нэмэлт, өөрчлөлтийг батлуулж байжээ. Тус байгууллагын  дүрэмд заасны дагуу Үндсэн дүрэм, Конвенцид орсон нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлаагүй гишүүн орнууд гишүүнчлэлийн эрхийг эдэлж, үүргийг гүйцэтгэх боломжгүй болох эрсдэлтэй байдаг байна.

 

Авто тээврийн тухай хуулийн төсөл боловсруулна

 

Авто тээврийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуулийн төслийг боловсруулж, ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Зам, тээврийн сайд М.Зоригтод даалгалаа.  Авто тээврийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш 15 удаа нэмэлт, өөрчлөлт орсны улмаас хуулийн зүйл, заалтын уялдаа холбоо, логик дараалал алдагдахад хүрчээ. Өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд хаалганаас хаалганд хүргэж үйлчилдэг авто тээврийн хэрэгцээ, шаардлага өсөн нэмэгдсээр байна. 2014 оны тээвэрлэлтийн гүйцэтгэлээс үзэхэд нийт зорчигчийн 98.8 хувь буюу 342 сая хүн, тээвэрлэсэн ачааны 64 хувь буюу 37639.6 тонн ачаа авто тээврийн салбараар дамжжээ.

Авто тээврийн салбарт хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа төслүүдийг эрх зүйн хүрээнд зохицуулах, авто тээврийн салбарын тогтолцоог шинэчлэх, хяналт, удирдлагыг сайжруулах, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, тээврийн бусад төрлүүдтэй уялдуулахад салбарын гол хууль болох Авто тээврийн тухай хуулийг шинэчлэн боловсруулах шаардлагатай гэж үзэж байна.

 

Товч мэдээ

 

-  2015 оны 10 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод зохион байгуулах “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 4 дүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцэн зөвшөөрлөө.

 

-  Улаанбаатар хотод 2015 оны 10 дугаар сарын 19-нд зохион байгуулах Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний зөвлөлдөх уулзалтад оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцээд зөвшөөрлөө.

 

-  2015 оны 10 дугаар сарын 20-21-нд Жакарта хотод болох Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдаанд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцэн зөвшөөрлөө.

 

-  УИХ-ын дарга З.Энхболдын 2015 оны 9 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа.

 

-  Бүгд Найрамдах Чех Улсын Парламентийн Төлөөлөгчдийн танхимын дарга Ян Хамачекийн 2015 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 2-нд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайдад даалгалаа.

 

-  Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа 2015 оны ургац хураалтын ажлын явц, тариалангийн салбарт үүссэн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Үүнтэй холбогдуулан 2016 оны хаврын тариалалтад зориулан дотоодын ургацаас 20 хүртэл мянган тонн үрийн улаан буудайн нөөц бүрдүүлэх, түүнийг худалдан авах хөрөнгийн асуудлыг судалж шийдвэрлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Сангийн сайд Б.Болор нарт даалгалаа.

 

-  “Бүтээн байгуулалтын лизингийн санхүүжилт” ХХК, “Үндэсний экспортын даатгал” ХХК-ийг тус тус Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэлээ.

 

-  Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан Зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
ИРЦ: УИХ-ын дөрвөн гишүүн эмнэлгийн чөлөөтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    10 цаг 29 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    10 цаг 36 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    20 цаг 22 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    20 цаг 35 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    20 цаг 44 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    21 цаг 6 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    21 цаг 6 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    21 цаг 6 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    21 цаг 6 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    Уржигдар 17 цаг 13 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 17 цаг 04 мин
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    Уржигдар 16 цаг 50 мин
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    Уржигдар 16 цаг 04 мин
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    Уржигдар 16 цаг 01 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиковтой уулзлаа 
    Уржигдар 15 цаг 34 мин
  • Улаанбаатар, Милан хот хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    Уржигдар 15 цаг 26 мин
  • ФОТО: Азийн шилдэг боксчид Монголд
    Уржигдар 14 цаг 22 мин
  • АТҮТ-ийн захирал Ц.Батсайханы хууль бус үйлдлийн талаар ажилчид нь шүгэл үлээлээ
    Уржигдар 13 цаг 59 мин
  • Элчин сайд Э.Сарантогос Канадын ёслолын албаны дарга Сэбастьян Карриер-тэй уулзав
    Уржигдар 13 цаг 05 мин
  • Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
    Уржигдар 13 цаг 04 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК