Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Болор: Бид татвар нэмэх бодлого барьж байна

2015-10-13
0
ЖИРГЭХ

        УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанөөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар дэмжин, хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ.

 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэлд улсын нэгдсэн төсвийн алдагдлыг 3.3 хувь, 2017 онд 0 хувьтай байхаар тус бүр заасан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. Гишүүдийн асуултад Сангийн сайд Б.Болор хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:  Төрийн банкны хувьчлалаас хэдэн төгрөг олох вэ?  Эдийн засгийн ил тод байдлын хангах тухай хуулийн хүрээнд хэчнээн төгрөгийг татварт төвлөрүүлэхээр тооцсон бэ?

 

Сангийн сайд Б.Болор: Төрийн банкийг хувьчилж 75 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон.  Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн хүрээнд 100 гаруй тэрбум төгрөг татварт төвлөрүүлнэ гэж тооцож байгаа.

 

УИХ-ын гишүүн Д.Батцогт: -Хэдий үед зээлийн төлбөр өсөв гэдгийг Сангийн яам тодорхой гаргаж ирье. Гэхдээ зээлийн цаана асар том бүтээн байгуулалтын ажлууд хийгдсэнийг бас санах ёстой. Цалинг бууруулахыг дэмжихгүй. Хямралтай үед иргэдийн орлого багасвал худалдан авалт буурна. Тэр чинээгээр хувийн хэвшил хүнд байдалд орно. Хэдий ирэх онд нөхцөл байдал амаргүй байх ч ахмад настнуудын тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмэх талд ажиллах ёстой. Энэ асуудлаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.

 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: -Төрийн банк ямар хариуцлагагүй ажилласныг та бид бүгдээрээ мэднэ. Тэрхүү хариуцлагаас зугатаалгахын тулд хувьчлах замаар анхаарлаас холдуулах гэж байгаа бол энэ буруу.  Хоёрт, төсвийг хэр тэнцвэртэй хуваарилж байна вэ гээд үзвэл орлого иргэдэд очихгүй байна. Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллах байтал зургаан орлогчтой байна. УИХ-аас өнгөрсөн жил хууль баталсан. Харамсалтай нь, хэрэгжээгүй. Ийм байж бид иргэнээсээ хууль хэрэгжүүл гэж яаж шаардах болж байна. 

 

Гишүүд ийнхүү асуулт тавьж,  санал хэлэв.

 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар энэ оны Төсвийн тодотголын төслийн дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Тухайлбал, Засгийн газрын бүтцийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн тавьсан  асуултад Сангийн сайд Б.Болор хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Оюутнуудыг сурлагатай нь холбож тэтгэлэг өгч байя гэж 2013 онд санал гараад, сүүлдээ хүүхдийн мөнгө нь ч дэмжигдэхгүй болж байлаа. Ер нь оюутны мөнгийг хавтгайруулж өгөхөө болье гэдэг санал дэмжигдсэн үү. Хичээлдээ очдоггүй, унтдаг, тоглоом тоглодог нөхдөд тэтгэлэг өгмөөргүй байгаа юм.   800 тэрбум төгрөгийн алдагдлын ихэнхэд нь энэ мөнгө ороод байгаа. Тиймээс амжилттай суралцаж байгаа хүүхдүүдэд энэ мөнгийг олгомоор байна.

 

Сангийн сайд Б.Болор: Таны ярьж байгаа саналыг энэ оны нэгдүгээр сард шийдвэрлэсэн. Өөрчлөлт ороогүй, тэтгэлгийг сурлагын амжилтаар нь олгож байна. Дээр нь урамшууллын тэтгэлэг  гэж байсан. Үүнийг ирэх оны төсөвт бууруулж байгаа.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: -Үндэсний орлогын газар гэж байгуулаад, татвар, гааль хоёрыг нэгтгэж байгаа юм байна.  Нийгмийн даатгалын шимтгэл цуглуулдаг хүмүүсийг нэгтгэвэл ямар вэ?  Орлого цуглуулдаг байгууллагуудыг нэгтгэж, татвараас зугтаадаг хүмүүсийг илчье гэж байгаа бол нийгмийн даатгал цуглуулдаг албыг нэгтгэх хэрэгтэй. Юм хийвэл гүйцэт хийх хэрэгтэй.  Тендэрийн байгууллагыг татан буулгаад яамдад хуваарилахаар болж. Хэрвээ сайд нар тендэртэй болвол хүссэн хүсээгүй асуудал нэмэгдэнэ. Энэ нь том ухралт болж байгаа юм биш үү? Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулаад ҮСХ-г Засгийн газрын дэргэд аваачих гэж байгаа нь буруу.  Засгийн газрын бүтцийн асуудлыг оруулж иржээ. Үүнийг 2016 оны наймдугаар сарын нэгнээс бус ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс биш дараагийн Засгийн газрын бүрэн эрхэд халдаж болохгүй. Үндсэн хууль  зөрчөөд 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдах Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдаж болохгүй.  Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шинэчилж мөрдүүлэх хэрэгтэй.

 

Сангийн сайд Б.Болор: Үндэсний орлогын газрыг байгуулах нь олон улсад ч байдаг юм билээ.  Нийгмийн даатгалын газрын хувьд тусдаа хуультай учраас энэ удаад  өөрчлөөгүй. Худалдан авах агентлаг сүүлийн 3 жилийн хугацаанд яамдтай уялдаа муутай ажиллаж  ирлээ. Энэ агентлаг өнөөгийн хямралтай үед ажиллаад байх шаардлагагүй гэж үзсэн. ҮСХ-ны хувьд ИБМУТ-тэй нийлүүлэхээр болсон.  Эрүүл мэндийн даатгалын тухайд шинэ хуулиар цоо шинэ агентлаг байгуулагдан явахаар заасан.

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: -УИХ Засгийн газарт өөрийн эрх мэдлээсээ Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах босгыг зааж өгсөн. Үүн дагуу гаалийн албан татварыг нэмж байна. Яагаад энэ эрхийг өгсөн гэвэл өргөн хэрэглээний барааны үнэ өсгөхөөс сэргийлж, татварын хувь хэмжээг тогтоох эрх өгсөн. Гэтэл та нар өнөөдөр өргөн хэрэглээний барааны үнэ өсгөх бодлого оруулж ирлээ. Хувийн хэвшлийг дэмжинэ гээд байгаа хэрнээ татвараа нэмж байгаа нь ямар учиртай вэ? ОАТ-ыг тэглэвэл шатахууны үнэ ч багасана. Гэтэл та нар унагаах бодлого явуулаад байна. Эрчим хүчний салбарт татаас өгч байгаа. Энэ татаасыг чөлөөлчих хэрэгтэй. Төрийн энэ зохицуулалтаас болоод үнэ өсөөд байна.

 

Сангийн сайд Б.Болор: Зах зээлийн зарчмаар явдаг болъё гэдэгтэй санал нэгдэж байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл явж ирсэн зарчмаасаа шууд татгалзах асуудалтай. Аажимдаа гарах хэрэгтэй юм. Нөхцөл байдал хүнд үед нефть импортлогчид үнээ буулгах бодлого барихгүй байна. Тиймээс бид татвар нэмэх бодлого барьж байна. 

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (182.160.35.211)
    taraasan munguu butsaagaad ard tumneesee tataj bn uu daa
    2015 оны 10 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.89.199)
    больж үз. Харин татвараа хасаж хувийн хэвшилээ дэмжиж үз.
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.170.94.226)
    Ediin zasag hyamraagui geed sayhan hooson tolgoilood baisan nuhor meddeggui yumniihaa said bolchih gej dee.
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • z (124.158.107.6)
    Болор цалин хасна,татвар нэмнэ гээд ард түмнийг,төрийн албан хаагчдыг ярилцлага болгоноороо дарамтладагаа болиочээ
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • z (103.242.46.34)
    Naad bolor chini setgetssiin uvchtei yum bishuu.zailbal taarna
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • MAXH (202.180.216.19)
    ARDCHILSAN NAMYNXAA SONGUULIIN XOTOLBORIIN ESREG ZUILIIG YARIAD BAIJ BOLJ BAIGAA YUM UU ???
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    2 цаг 21 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    5 цаг 50 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    6 цаг 0 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    6 цаг 4 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    6 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    7 цаг 28 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    7 цаг 32 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    8 цаг 48 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    9 цаг 6 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    9 цаг 14 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    9 цаг 48 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    9 цаг 56 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    10 цаг 8 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    10 цаг 32 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    10 цаг 48 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    10 цаг 59 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    11 цаг 15 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    11 цаг 37 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    11 цаг 56 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    11 цаг 57 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК