Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Цагаан Суваргын Зэс-Молибденийн баяжуулах үйлдвэрийн гэрээнд гарын үсэг зурлаа

2015-10-13
0
ЖИРГЭХ

        Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар болон “Монголын алт” ХХК, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн хооронд хөрөнгө оруулалтын гэрээ байгууллаа. Тус гэрээнд Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс цагаан суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цогт, “Монголын алт” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Нямтайшир нар 2015 оны 10 дугаар сарын 13-ны энэ өдөр гарын үсэг зурлаа.

 

Тус гэрээ нь 2013 оны сүүлээс хэрэгжиж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд байгуулагдаж буй анхны гэрээ бөгөөд Засгийн газраас хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа чухал хэлбэр юм гэж Уул уурхайн сайд Р.Жигжид онцоллоо.

Цагаан суваргын үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилд 14.6 сая тонн хүдэр боловсруулж, 310 000 тонн зэсийн, 4 000 молибдений баяжмал үйлдвэрлэнэ. Цагаан суваргын уурхайн одоогийн батлагдсан нөөцийг ил уурхай хэлбэрээр 18 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар ашиглана. Төсөлд нийт 1.031 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатайгаас 344.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Үлдэгдэл 686.6 сая ам.долларыг ХБНГУ-ын болон Олон улсын банк, санхүүгийн байгууллагаас санхүүжүүлэхээр  ажиллаж байгаа ажээ.

 

Төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 3.3 их наяд төгрөг буюу жилд дунджаар 185 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ. 1000 гаруй монгол иргэн ажлын байртай болно.

 

Дорноговь аймгийн Мандах сумын төвийн захиргааны байр, эмнэлэг, сургууль, дотуур байр, цэцэрлэг, соёлын төвийг Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр барих ба бүс нутгийн байгаль орчны болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн байгууллага, иргэдтэй хэрхэн харилцах, хамтран ажиллах зохицуулалтыг гэрээнд тусгаж өгсөн байна. Мөн мега төслийн бүтээн байгуулалтын болон үйлдвэрлэлтийн шатанд шаардлагатай туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдээр дотоодын ААН-ийг тэргүүн ээлжинд сонгон хамтран ажиллахаар гэрээнд тусгагджээ.

 

Энэ өдөр байгуулагдсан хоёр дахь гэрээ нь “Хөх цавын цемент-шохойн үйлдвэр” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байлаа. Тус гэрээнд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, “МАК Цемент” ХХК-ийн захирал Б.Баттулга, “Монголын алт” ХХК-ийн  ерөнхийлөгч Б.Нямтайшир нар гарын үсэг зурлаа.

 

Тус төслийн хөрөнгө оруулагч нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт орших Хөх цавын шохойн чулууны ордыг түшиглэн цемент, шохой болон клинкер үйлдвэрлэх хуурай аргын дэвшилтэт технологи бүхий үйлдвэр байгуулах төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Цаашид төслийг “Монголын алт” ХХК-ийн 100%-ийн охин компани болох “МАК Цемент” ХХК хэрэгжүүлнэ.

 

Төсөл хэрэгжсэнээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр 961.9 сая ам.доллар буюу жилд дунджаар 32.1 сая ам.долларыг төвлөрүүлэх бөгөөд 480 монгол иргэдийг ажлын байраар хангах юм. Түүнчлэн, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд 120 хүүхдийн цэцэрлэгийг хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр барих ба бүс нутгийн байгаль орчны болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон нутгийн байгууллага, иргэдтэй хэрхэн харилцах, хамтран ажиллах зохицуулалтыг гэрээнд тусгаж өгсөн байна. Мөн төслийн бүтээн байгуулалтын болон үйлдвэрлэлтийн шатанд шаардлагатай туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчдээр дотоодын ААН-ийг тэргүүн ээлжинд сонгон хамтран ажиллахаар гэрээнд тусгагджээ.

“2013 оны сүүлээс хэрэгжиж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар анх удаагаа үндэсний үйлдэрлэгчидтэй хийх хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ хоёр гэрээ нийтдээ 1,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдсан гэрээ юм. “Монголын алт” ХХК-ийн хийж буй болон цаашид хийх хөрөнгө оруулалт, түүний зохицуулалт нь Монгол Улсын эрх ашиг, эдийн засгийн хөгжилд бодитой үзүүлэлтийг бий болгох чадвартай гэж итгэж байна. Эдгээр гэрээг үзэглэснээр үндэсний үйлдвэрлэгчдэд зөвхөн Цагаан суварга, Хөх цавын цемент шохойн үйлдвэрээр тогтохгүй бусад үйлдвэрлэгчид, гаднын хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай гэрээ байгуулах боломжийг нээж байгаа. Эдгээр төсөл хэрэгжиж, хоёр үйлдвэр ашиглалтад орсны дараа манай улсын төсөвт урт хугацаанд найдвартай, орлого бүрдүүлэх боломж бий болно. Урьдчилсан тооцооллоор жилд дунджаар 500-гаад тэрбум төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлэх боломж нээгдэнэ” гэж Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Зочин (150.129.140.71)
    Нэг ч гэсэн монгол хүн газар шороондоо эзэн сууг.
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.91.150)
    Odoo Гацууртын ордыг эхлүүлэх хэрэгтэй. МАК компанид эрхийг өгөх хэрэгтэй.
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.229.121.22)
    Mak mundag company shuu. Shuud ajliig ni hiilgeh zuv
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (43.242.243.199)
    засаг нь ядаж саад болохгуй байвал ингээд л явчихна шуу. амжилт хусье
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • ө₮ж”₮ж (202.21.112.186)
    мак-ийг дэмжиж байна
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.193.190)
    Ажил хийхгуй мортлоо буруушаагаад суудаг шаарнууд их байгаа шуу.
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (183.81.171.135)
    Зүйтэй
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.193.190)
    Оdoo ajil hiih negniigee demjie. MAK sain b.naa.
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Гэрлээ (103.26.193.190)
    Овоо гэрэл гэгээтэй мэдээ ганц гарч дээ. Дандаа хар хэруул л байдаг.
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Зөв байна. Үндэсний үйлдвэрлэгч нараа дэмжих хэрэгтэй.
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Зочин (217.172.236.141)
    mash buruu gereedee
    2015 оны 10 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    2 цаг 21 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    5 цаг 51 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    6 цаг 0 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    6 цаг 5 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    6 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    7 цаг 28 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    7 цаг 32 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    8 цаг 48 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    9 цаг 6 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    9 цаг 14 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    9 цаг 48 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    9 цаг 56 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    10 цаг 9 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    10 цаг 32 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    10 цаг 48 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    10 цаг 59 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    11 цаг 16 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    11 цаг 37 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    11 цаг 57 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    11 цаг 57 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК