УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ирэх долоо хоногоос сонгуулийн сурталчилгааны ажлаар хөдөө, орон нутгаар явахаар болжээ. Тэрбээр энэ жил тойрогт нэр дэвшээгүй ч АН-ын листэнд багтсан нэр хүндтэй улс төрчийн хувьд орон нутгийн сонгогчидтой уулзаж, намынхаа мөрийн хөтөлбөрийг сурталчилахаар болсон байна. Х.Тэмүүжин гишүүн өнөөдөр Токио, Сөүлийн цагаар 15.00 цагт эхлэх Япон, БНСУ-д суугаа монголчуудыг оролцуулсан "Цахим ардчилал" онлайн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин зочноор оролцоно.



















































