Саудын Арабын гүнж Маха Ал-Судани Парис хот дахь “Шангри-Ла” зочид буудлаар үйлчлүүлээд төлбөрөө төлөлгүй явжээ.

Саудын Арабын гүнж Маха Ал-Судани Парис хот дахь “Шангри-Ла” зочид буудлаар үйлчлүүлээд төлбөрөө төлөлгүй явжээ. Өнгөрсөн пүрэв гарагт тэрбээр 60 гаруй хүмүүстэй буудалд орж ирэн, үдийн хоол идсэн байна. Тэдний тооцоо 6 сая евро буюу 7,4 сая доллар болсон аж. Энэ их мөнгийг төлөлгүй явсанд эгдүүцсэн зочид буудлынхан цагдаагийн газар руу утсаар ярьжээ. Харин цагдаагийн газар Парис хот дахь Саудын Арабын элчин сайдтай холбогдож энэ болчимгүй үйлдлийг нь мэдэгдсэн байна.
Маха Ал-Судани гүнж өмнө нь 2009 онд нэгэн загварын шоуны үеэр хувцас худалдан авсан ч мөн л мөнгөө төлөлгүй явсан нь шуугиан дэгдээж шүүхэд дуудагдаж байсан. Шүүх түүнийг 89 мянган евро төлөхийг шаардсан юм. Саудын Арабн хаан ширээ залгамжлах хунтайж Найф бен Абдел Азизтай гэрлэж байсан ч тэрээр хэдэн жилийн өмнө нөхрөөсөө салж хүүхдүүдийн хамт Лондонд амьдрах болсон юм.