Хүүхдийн баяр буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд түргэн тусламжийн газарт ирэх дуудлагын тоо өссөн үзүүлэлттэй байжээ. Зургадугаар сарын 1-ний өдөр 557 дуудлага ирсэн бол зургадугаар сарын 2-н буюу өчигдөр 655 дуудлага ирсэн байна. Энэ нь зөвхөн 103-т ирсэн буюу насанд хүрэгчдийн дуудлагын тоо аж. Энгийн өдрүүдэд дуудлагын тоо 500 орчим байдаг бол баярын өдрүүдэд нэмэгдсэн байжээ.


















































