Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Малын генетик нөөцийн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2015-10-14
0
ЖИРГЭХ

        Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр /2015.10.14/ үдээс өмнө хуралдаж хоёр асуудал хэлэлцэв.

 

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх шийдвэрлэлээ.

 

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа танилцуулсан. Малын генетик нөөцийн тухай хуулиар дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэн мал, түүний генетик материалыг “малын генетик нөөц” гэж шинээр томьёолон, энэхүү нөөцийг бүртгэх, төлөв байдлыг тодорхойлох, эрсдэл, хандлагыг үнэлэх, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэх, хадгалах, хамгаалах, ашгийг төвлөрүүлэх, зарцуулахтай холбогдсон харилцаах зохицуулах юм байна. Малын генетик нөөцийн нэгдсэн бүртгэл байх бөгөөд энэ бүртгэлийг үндэслэн малын удам зүйг үнэлэх, малын генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлохоор хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн төсөлд малыг уугуул орчинд болон нутагшуулан, генетик материалыг тусгай орчинд хадгалж, хамгаалахын зэрэгцээ малын үржлийн ажил, үйлчилгээг итгэмжлэл бүхий нэгж эрхлэхээр, холбогдох мэргэжлийн холбоо малын генетик нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, доройтол мөхлөөс урьдчилан сэргийлэх, хөгжүүлэх чиглэлээр санал гаргах, малын генетик нөөцөд нөлөөлж буй байгаль, орчин, нийгэм, эдийн засаг, соёлын хүчин зүйлүүдийг тодорхойлж, тэдгээрийг багасгах, арилгах арга замыг тодорхойлох, малыг ялган тэмдэглэж удам зүйн бүртгэл, мэдээллийн дэд санг бүрдүүлэх, үржилд ашиглах малыг холбогдох журам, дүрмийн дагуу хянан баталгаажуулах зэрэг ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэхээр тус тус тусгасан байна.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж санал хэлсэн. Гишүүдийн зүгээс монгол малын генетикийн үүлдэр угсааг хэрхэн хадгалах, монголын нөхцөлд тохирсон ямар мал байх ёстой, малын генетик удмын санг хамгаалах зэрэг асуудлыг хөндсөн юм. Мөн олон жилийн эрдэмтдийн судалгаагаар 40 гаруй төрлийн үүлдэр угсааг гаргаж ирсэн. Ингэснээр аль аймагт ямар үүлдэр угсаа тохирохыг шинжлэх ухааны үндэстэй гаргасан байгаа. Иймд шинжлэх ухааны үндэстэй гаргаж ирсэн генетикийг хадгалж байгаа цөм сүргийг аймаг орон нутагт нь хадгалж үлдэх ёстой. Хуулийн төсөлд шинжлэх ухааны судалгаанд тулгуурласан үг өгүүлбэр харагдахгүй байна гэдгийг хэлж байв.Түүнчлэн хуулийг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт гарах эсэх асуултад одоо байгаа бүтэц хэвээр байх тул төсөвт нэмэлт хөрөнгө шаардагдахгүй гэсэн тайлбарыг өгсөн юм.

 

Гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 70 хувийн саналаар дэмжлээ.

 

Мөн байнгын хорооны хуралдаанаар Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл нарын 13 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

 

Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцууллаа. Жил ирэх тутам нэмэгдсээр байгаа их хэмжээний хог хаягдлын улмаас газрын хөрс, ус, агаар бохирдож, халдварт өвчин гарах нөхцлийг бүрдүүлж, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаагаас дүгнэхэд одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хог хаягдлын тухай хууль нь нийгэм, эдийн засгийн хурдацтай өөрчлөлтөөс шалтгаалж тухайн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй, өнөөгийн шаардлага хангахгүй байна. Нийт хог хаягдлын 82 хувийг дахин боловсруулах боломжтой, үлдсэн 18 хувийг нь дахин ашиглах боломжгүй хог хаягдал эзэлдэг. Гэвч дахин боловсруулах боломжтой хаягдлыг ангилан ялгалгүй, дахин боловсруулалгүй, ил хаях болон газрын хөрсөнд булж устгаж байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж, хүний эрүүл мэндэд бодитой аюул занал учруулж байна. Монгол Улс хог хаягдлын талаар баримталж буй НҮБ-ын бодлого, санал зөвлөмжийг харгалзан үзэж, олон улсын нийтийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагад нийцсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан талаар илтгэлд дурдав.

 

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, хууль батлагдсанаар иргэдэд эдийн засгийн дарамт бий болох эсэх асуудлыг тодотгосон. Түүнчлэн уул уурхайн хариуцлагагүй үйл ажиллагаанаас бий болсон хаягдал бохирдлыг зайлуулах, цэвэршүүлэх, ямар хариуцлага тооцох талаар төсөлд тусгагдсан заалт байхгүй байгааг хэллээ.

 

Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл өгсөн тайлбартаа, хог хаягдлыг дахин ашиглах бизнесийг ямар ч зөвшөөрөлгүйгээр чөлөөтэй хэрэгжүүлж болохоор төсөлд тусгагдсан. Хог хаягдлыг сэргээн ашиглах технологиор бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд орон нутгийнхаа засаг захиргаанаас зөвшөөрөл аваад иргэд энэ бизнесийг хийж болохоор байгаа. Хог хаягдлын хувьд татварын хөнгөлөлтөөр байгуулах химийн технологи орсон нарийн үйлдвэр байгуулах бол тухайн үйлдвэрийн лицензийг Аж үйлдвэр хариуцсан төрийн захиргааны төв байгуулагаас олгоно. Мөн хог хаягдлыг тээвэрлэх зөвшөөрөл олгогдоно. Энгийн хог хаягдлыг тээвэрлэх зөвшөөрлийг орон нутаг өгөхөөр байгаа бол аюултай хог хаягдлыг тээвэрлэх зөвшөөрлийг байгаль орчныг хариуцсан байгууллагууд өгөхөөр зохицуулагдсан. Эдгээр зөвшөөрлүүдийг авсны үндсэн дээр хог хаягдлын эргэн тойронд олон янзын бизнес бий болох нөхцөл бий болно. Аймаг орон нутагт гарч байгаа уул уурхай, үйлдвэрлэлийн бүх аюултай хог хаягдал заавал саармагжиж байж энгийн хог хаягдал руу орохоор зааж өгсөн. Энгийн хог хаягдлын байршлыг орон нутаг хурлаараа шийднэ. Аюултай хог хаягдлын байршлыг Засгийн газар шийднэ. Энгийн хог хаягдал руу хогоо нийлүүлэхийн тулд тухайн үйлдвэр, уурхай заавал саармагжуулах, цэвэрлэх үүргийг энэ хуулийн төсөлд оруулж өгсөн гэлээ.

 

Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих саналыг гишүүд 90 хувийн саналаар дэмжив.

 

Үүний дараа Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн А.Бакейг баталлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    2 цаг 21 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    5 цаг 51 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    6 цаг 0 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    6 цаг 5 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    6 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    7 цаг 28 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    7 цаг 32 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    8 цаг 48 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    9 цаг 6 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    9 цаг 14 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    9 цаг 48 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    9 цаг 56 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    10 цаг 9 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    10 цаг 32 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    10 цаг 48 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    10 цаг 59 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    11 цаг 16 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    11 цаг 37 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    11 цаг 57 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    11 цаг 57 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК