Японы Ерөнхий сайд Шинзо Абэ энэ сарын 22-нд манай улсад нэг өдрийн айлчлал хийгээд буцах аж.
Айлчлалынхаа үеэр Шинзо Абэ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, хоёр орны эдийн засгийн түншлэлийг хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлыг хурдасгах талаар санал солилцох юм байна.
Тэрбээр ирэх саруудад Өмнөд Солонгос, Хятад улстай гурван талт хэлэлцээрийн уулзалт хийхээр төлөвлөөд байгаа аж.