Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболдын үед засаг нь ч унаж, нам нь ч задрах төлөвтэй

2015-10-15
0
ЖИРГЭХ

        Төрийн ордны зүгээс бядан явагч бялзуухай сүүлийн үед янз бүрийн юм жиргэх болсон байна. Ядаж байхад түүний жиргэх нь хожим үнэн болдогийг нь яана гээч. Тэгвэл тун удахгүй Ардчилсан нам задарч, МҮДН болон Алтангадасынхан тус тусдаа өрх гэрээ босгохоор хатуу шийдсэн тухай жиргэжээ.



Ингэхэд энэ нам 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд мөн ч сүртэй байгуулагдаж байсан даа, зайлуул. Сар өдрөө ч ихээхэн билгэдэж авсан байдаг юм. 12 сарын 06 гэдэг чинь 1206 буюу Их Монгол улс байгуулагдаж, Эзэн Чингис хаан ширээнд суусан он л доо. АН-ынхан ч энэ талаар тэр үед сүртэй сүртэй үгсийг өвөр хоорондоо дуудалцаж байсан санагдана. Мөн нэгдэж байгаа  Үндэсний Ардчилсан Нам, Социал-Демократ Нам, Шашинтны Ардчилсан Нам, Уламжлал, Сэргэн Мандлын Нам, хуучин Ардчилсан Нам, Уламжлалын нэгдсэн намын дарга нар нь  үүрд хамт байх андгай тангараг тавин үнсэлдээд л. Тэд нарын бүгдээрээ монгол дээл өмсчихсөн ийм нэг зураг хэвлэлүүдийн хуудсыг тэр аяаар нь дүүргээд л.



Ингэхэд ерөөсөө л олон удаагийн сонгуулийн ялагдал, нэг удаагийн эвслийн ялалт, 2000 оны “хосоо шувтруулсан” сонгууль тэдэнд нэгдэхээс өөр замгүй гэдгийг заасан юм. Сайндаа ч биш. Анхны дарга нь Дамбийн Дорлигжав байлаа. Хоёр жилийн дараа М.Энхсайханаар солив. Гурван жил болоод Р.Гончигдорж авлаа. Нэг жил болж байтал Ц.Элбэгдорж сонгогдов. Мөн түүнийг хоёр жил болж байтал Н.Алтанхуяг болоодохдог юм. Энэ нөхөр хаа очиж “хааны” суудал дээр зургаан жил болж, хэдхэн сарын өмнө З.Эхболдод намын даргынхаа эрх мэдлийг шилжүүлжээ.



Энэ хугацаанд тус нам их юм үзсэн дээ. Ёстой л, “Толь” Гэндэн, “Толгой” Шарав гэдэг үлгэр шиг л амьдрал туулсан байдаг. Гэвч хүүхэд нас ахихын хэрээр томоождог шиг энэ намынхан гайгүй ухаажиж, Н.Алтанхуягийгаа ноололгүй зургаан жил болсон юм. Энэ хугацаанд ч хамаг ялалтуудаа авсан байдаг нь үнэн л дээ. Ер нь хамгийн олон жил намын дарга хийсэн хүн нь энэ нөхөр. Тэгээд яахав дээ, хэн нэг нь жаахан амжилт гаргахаар атаархаад, ор дэрийг нь булаахаар улайрч эхэлдэг монголчуудын зангаар түүний намын даргын суудлыг З.Энхболд зартай хэдэн “хорчдын” хүчээр аваадах шиг харагдана билээ.



Ингээд хөөрхий, АН  хавьтсан бүхнээ хажиглаж, хамтарсан бүхнээ харааж явдаг, зартай хэрүүлч Зандаахүүгийн Энхболдын үе дээр задарч байгааг та бүхэндээ сонордуулъя. Очиж очиж сонгуулийн өмнө шүү. Уг нь намын дарга гэдэг хагалан бутаргагч бус хамаг бүхнийг эвлүүлэн наалдуулагч байх ёстой л доо. Гэвч төрөлхийн араншин гэж нэг айхтар юм удирдагч байх эсэхийг тун богино хугацаанд таниулдаг бололтой золиг юм. Мөн нэг зүйлийг онцлоход нуруу намхан удирдагчид буюу Наполеон, Сталин, Франко, Йозеф Геббельс нар заль мэх, зандалчлах айлгахаараа алдартай бөгөөд хамгийн харгис хүмүүс байсан гэлцдэг. Үүнийг BBC-3-ийн захиалгаар хийсэн “Намхан нуруутай намайг битгий оролдоорой” (Fuck Off, I'm Small) нэвтрүүлгийн үеэр Ланкаширийн төв их сургуулийн(University of Central Lancashire) эрдэмтэд “Хятад саваа” хэмээх аргаар баталсан байдаг. Тиймээс манай УИХ-ын намхан даргаас ийм араншин байнга цухалзах нь аргагүй ч юм уу даа гэж бодогдох. Ингэхэд өөрийнхөө хийж буй үйлдлийг хамгийн зөв гэж боддог хүн хамгийн их алдсан байдаг гэж алдартай үг бий. Бодвол дээрхи намханчууд бүгд л өөрийнхөө үйлдлийг тухайн үед зөв гэж үзэж байсан учраас харгислал, хамаг муухай бүхнийг үйлдсэн биз. Гэвч түүх тэднийг өршөөсөнгүй. Өнгөрсөн хугацаанд мөн ч их хараалгалаа шүү дээ.



Өдгөө өөрийн гэсэн байраа нураагаад хаана байгаа нь мэдэгдэхээ байсан АН одоо өөрсдөө тарах шинжтэй байна. Өөрөөр хэлбэл нэгэн цагт нэгдэж асан намууд өнөөдөр өргөө гэрийнхээ хана, тооно, хаалга үүдийг салгаж аваад тал тал тийшээ одох төлөвтэй. Уг нь Ардчилсан намд ард түмэн итгэдэг, бас хардаг болоод байсан юм шүү дээ. Одоо яая гэхэв. Тэдэндээ, тэдэндээ ч юу байхав АН-ын дарга З.Энхболдод МАН болоод бусад улстөрийн хүчнүүдийн зүгээс  цааш цаашдаа улам сайн задлаарай л гэж ерөөе дөө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.26.195.25)
    enkhboldoosoo ANiihan sal
    2015 оны 10 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    2 цаг 11 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    5 цаг 40 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    5 цаг 50 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    5 цаг 54 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    6 цаг 0 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    7 цаг 18 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    7 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    8 цаг 38 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    8 цаг 56 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    9 цаг 4 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    9 цаг 38 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    9 цаг 46 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    9 цаг 58 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    10 цаг 22 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    10 цаг 38 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    10 цаг 49 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    11 цаг 5 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    11 цаг 27 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    11 цаг 46 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    11 цаг 47 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК