
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 13-18 градус, говийн бүс нутгаар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 6 градус дулаан, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.