Өчигдөр өглөөний 07 цагт Сүхбаатарын талбайгаас “Улаанбаатар” олон улсын марафоныг зохион байгуулсан билээ.

Өчигдөр өглөөний 07 цагт Сүхбаатарын талбайгаас “Улаанбаатар” олон улсын марафоныг зохион байгуулсан билээ. Нийслэлийн БТСГ, Хөнгөн атлетикийн холбоо, Нийслэлийн цагдаагийн газар, Хөдөлгөөнт эргүүлийн алба хамтран явуулсан энэ тэмцээнд 12 улсын 96 тамирчин ирж оролцсон. Харин Монголын талаас 200 гаруй хүн оролцсон. Гурав дахь жилдээ зохиогдсон энэ тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд ОУХМ Л.Отгонбаяр, эрэгтэйчүүдийн төрөлд Ц.Бямбажав нар тэргүүлж, ялагч болсон байна.
Дэлхий нийтээр нийтийн биеийн тамир, тэр дундаа, нийтийн марафон гүйлтийг бүх талаар дэмжиж, хүн амын эрүүл мэндийг сайжруулах болон нийслэлээ гадаадад сурталчилж, аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс дэлхийн 90 гаруй орон өөрийн нийслэлдээ жил бүр зохион байгуулдаг болсон юм.