Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Их-7”-гийн уулзалтад Хөдөлмөрийн сайд оролцжээ

2015-10-16
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ХБНГУ-д болсон “Их-7-гийн Хөдөлмөр ба хөгжлийн сайд нарын дээд хэмжээний ээлжит уулзалт”-д оролцоод иржээ.

 

“Их-7” буюу дэлхийд эдийн засгийн хувьд тэргүүлдэг АНУ, Герман, Их Британи, Итали, Канад, Франц, Японы хөдөлмөрийн болон хөгжлийн асуудал хариуцсан  сайд нар жил бүр цуглаж  дэлхийн улс орнуудын хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн асуудлаар хэлэлцдэг уламжлалтай.

 

Энэ удаагийн уулзалтыг “Нийлүүлэлт, борлуулалтын тогтвортой сүлжээний төлөө хамтран ажиллах” санаачилгын дор Германы нийслэл Берлин хотноо зохион байгуулсан бөгөөд Монгол Улсыг тусгайлан урьж оролцуулсан билээ.

 

Ази дахь ардчиллын үлгэр жишээ болсон орны хувьд Монголд зохистой хөдөлмөрийг дэмжих чиглэлд төрийн бодлогын түвшинд хэрхэн анхаарч буй нь оролцогч талуудын сонирхлыг ихээр татаж байгааг уг уулзалтыг зохион байгуулсан ХБНГУ-ын Холбооны хөгжлийн сайд Герд Мюллер тэмдэглэсэн байна.

Дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн оролцсон Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хэлсэн үгэндээ Монгол Улс 1968 оноос хойш Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд ОУХБ-ын суурь найман конвенц, нийт 17 конвенцид нэгдэн орсон Азийн анхны орнуудын нэг бөгөөд 2015 онд “Хөдөлмөр эрхлэлтийн албадын тухай” 88, “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн албадын тухай” 181 дүгээр конвенциудэд нэгдэн орж, хэрэгжилтийг хангуулахаар бэлтгэж байгааг дурдсан. Түүнчлэн зохистой хөдөлмөрийг тогтвортой борлуулалт-нийлүүлэлтийн сүлжээгээр дэмжих нь чухал санаачлага бөгөөд үүний тулд хөдөлмөрийн хууль эрх зүйн орчныг сайжруулах, хөдөлмөрийн нөхцөл, бүтээмжийг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч байгаагаа дуулгасан.

 

Мөн Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан  “Монголын парламент Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг яг одоо хэлэлцэж байгаа бөгөөд хуулийн төсөл батлагдсанаар хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ өргөжин хөдөлмөрийн харилцааны суурь хэм хэмжээ, ажлын байран дээрх үндсэн эрх болох эвлэлдэн нэгдэх, үл ялгаварлан гадуурхах, хүүхдийн хөдөлмөрийг устгах, албадан хөдөлмөрийг хориглохтой холбоотой зохицуулалт үр дүнтэй хэрэгжих болно.

Тухайлбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд эрсдэл ихтэй ажлын байранд ажилладаг ажилтны амь нас, эрүүл мэндийг ажил олгогч 36 ба түүнээс дээш сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр арилжааны даатгалд даатгуулах, мөн үйлдвэрлэлийн орчин, гадна талбайд гарсан ослыг ажил олгогч хариуцаж байхаар, түүнчлэн хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдыг сургалтанд хамруулж осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс өөрийгөө хамгаалах чадавхийг бий болгож байхаар хуульчиллаа.

 

Монгол оронд нийгмийн түншлэл гурван талт хэлбэрээр хөгжөөд 20 гаруй жил болж байна. Өнгөрсөн хугацаанд хөдөлмөр, нийгмийн олон асуудлыг нийгмийн зөвшлийн түвшинд гурван талт механизмын хүрээнд шийдвэрлэх, үндэсний хэмжээнд болон орон нутаг, салбар, аж ахуйн нэгж байгууллагад нийгмийн түншлэл амжилттай хөгжиж, хамтын үйл ажиллагааныхаа чиглэлийг үндсэндээ тогтоож чадсан төдийгүй, хамтын гэрээ хэлэлцээрийн ач холбогдлыг өндөржүүлэх, харилцан бие биеэ хүлээн зөвшөөрч хүндэтгэх соёлыг хэвшүүлэх тал дээр эдгээр хууль тогтоомжийн шинэчлэл зохих үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

 

Дэлхий нийтээрээ эдийн засгийн хувьд харилцан хамааралтай өнөө үед “Их-7”-гийн орнууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан, нийгмийн болон хүрээлэн буй орчны стандартуудыг хангах талаар хамтран ажилласнаар хөгжиж буй улсуудад зохистой хөдөлмөр, тогтвортой өсөлтийг бий болгоход дэмжлэг үзүүлэх болно гэдгийг тэмдэглэсэн. Түүнчлэн цаашид зохистой хөдөлмөрийг тогтвортой борлуулалт-нийлүүлэлтийн сүлжээгээр дэмжих энэхүү санаачлага илүү өргөжин олон улсын хэмжээнд хамтран ажиллахад энэхүү уулзалт чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байгаагаа Г.Баярсайхан сайд илэрхийлжээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    2 цаг 10 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    5 цаг 39 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    5 цаг 49 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    5 цаг 53 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    5 цаг 59 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    7 цаг 17 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    7 цаг 21 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    8 цаг 37 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    8 цаг 55 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    9 цаг 3 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    9 цаг 37 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    9 цаг 45 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    9 цаг 57 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    10 цаг 21 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    10 цаг 37 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    10 цаг 48 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    11 цаг 4 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    11 цаг 26 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    11 цаг 45 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    11 цаг 46 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК