Нийслэлийн дагуул Багануур хотын захирагчийн сонгууль өглөөний 7 цагт албан ёсоор эхэлж сонгогчид харьяа хэсгийн хорооны санал авах байранд саналаа өгч байна. 15:00 цагийн байдлаар 1 дүгээр хэсгийн хорооны 5728 сонгогч нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 1161 иргэн саналаа өгсөн байна. Харин 2 дугаар хэсгийн хорооны хувьд 421 сонгогчоос 151 иргэн саналаа өгсөн бол 3 дугаар хэсгийн хорооны 5429 сонгогчоос 1243 иргэн 4 дүгээр хэсгийн хорооны 3231 сонгогчоос 908 сонгогч 5 дугаар хэсгийн хорооны 4215 сонгогчоос 934 сонгогч тус тус саналаа өгсөн байна. Дүүргийн хэмжээнд нийт 19024 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэнээс 4394 сонгогч саналаа өгч ирц 23,11 хувьтай байна. Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.