Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АН тарж хоёр, гурван нам болж задраагүй

2015-10-19
0
ЖИРГЭХ

        УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийлээ. 

 

Өнөөдрийн хуралдаанаар төсөв тойрсон асуудлуудыг ярилцсан байна. Мөн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Төсөвтэй холбоотойгоор АН-ын бүлгээс байгуулсан Ажлын хэсгийн ахлагч мэдээлэл хийжээ. Мөн Тариалангийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. Засгийн газар Гацууртын ордтой холбоотой гэрээ хэлцлийн талаар Сентерра Гоулд компанитай тохиролцоонд хүрсэн тухай Ерөнхий сайд мэдээлсэн байна. АН-ын бүлгээс Гацууртын ордыг ашиглах тухай хуулийн төслийг өргөн барихдаа Ноён уулыг тусгай хамгаалалтад авах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн барихыг үүрэг болгожээ.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр АН-ыг задарч, 2-3 нам шинээр байгуулагдаж байгаа тухай мэдээлэл гарсан. АН-ын бүлгийн даргын хувьд АН задраагүй, өөр нам, эвсэл байгуулагдаагүй гэдгийг албан ёсоор хэлье. Нам байгуулж, АН-аас гарч байгаа гэх нэр нь яригдаж байгаа гишүүдээс бүлгийн даргын хувьд тодруулахад тийм асуудал огт байхгүй гэсэн мэдээлэл надад өгсөн. Төсвийн ажлын хэсгээс Төрийн захиргааны албан хаагдчын цалинг хасах асуудал нэлээд маргаан дагуулж байгаа тухай мэдээлэлдээ дурьдсан. АН-ын бүлэг Засгийн газраас өргөн барьсан төслөөр нь батлахад анхаарах болно. Төсөв хувийн хэвшлийн татвараас бүрддэг. Төрийн захиргааны албан хаагдчын цалинг 10 хувиар хасах нь хувийн хэвшлийн ажиллах боломжийг нээж байгаа юм. Бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор 3000 хүн ажлаас чөлөөлөгдөж байгаа. АН эдгээр хүмүүсийг давтан сургалтад хамруулах, хувийн хэвшилд ажиллах боломжийг нь нээж өгөх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн. МАН өмнө нь төрийн албан хаагчийн тоо өссөн талаар шүүмжилж байсан бол өнөөдөр 3000 мянган хүнийг ажилгүй болголоо хэмээн улс төрийн суртал, ухуулга хийж байна. Бүтцийн асуудлыг 2016 оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ энэ асуудал 2015 оны төсвийн тодотголтой давхар өргөн мэдүүлсэн. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, “Тодотголтой хамт өргөн мэдүүлснээр 2016 оны төсөвт хүндрэл учруулахгүй байх боломжийг бүрдүүлэх зорилготой. Тиймээс АН-ын бүлэг үүнд өөрчлөлт оруулахгүйгээр анх өргөн мэдүүлсэн төслөөр нь дэмжих хэрэгтэй” хэмээн тайлбарласан. Үүнд бүлэг санал нэгдсэн" гэлээ. 

 

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

 

-Бүтцийн өөрчлөлтөөр ажилгүй болох 3000 хүнийг сургалтад хамруулна гэхээр дахин зардал гарахын биш үү. Нөгөө талаар хувийн хэвшлийхэн ажилчдаа цөөлж байхад шинэ ажилтан авч чадах уу?

 

-Төсвийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлт хийж байгаа. Бүтцийн өөрчлөлтөд зайлшгүй 3000 орчим хүн хамрагдана гэсэн тооцоо гарсантай холбоотойгоор ийм асуудал ярьж байгаа юм. Шийдлийн Засгийн газар, үүний өмнөх Засгийн газрыг байгуулж байхад төсөв хэтрүүллээ, маш олон хүнийг ажилд авч байна, яам тамгын газруудад танил талаа харж олон хүнийг ажилд авч байна, энэ нь төсөв хүндрүүлээд байна гэж сөрөг хүчингүүд ярьж байсан.  Энэ нь алдаа байгаад, үүнийгээ засч залруулъя, бүтцийн өөрчлөлт хийе гэхээр 3000 хүнийг ажилгүй болголоо гэх юм. Тэгэхээр бүтцийн өөрчлөлтөд хамрагдах эдгээр хүнийг зүгээр ажилаас нь чөлөөлөөд орхих биш, давтан сургалтад хамруулах юм. Үүнд төсвөөс мөнгө гарахгүй. Хувийн хэвшилд шилжүүлнэ гэдэг нь эдгээр хүн зах зээлийн жам ёсоор хувийн хэвшилд ажиллах боломж бий гэсэн саналыг хэлж байгаа юм.

 

-Яг ямар албан тушаалтан цомхотголд орж байгаа вэ?

 

 -Төрийн захиргааны албан хаагчидын асуудал яригдаж байгаа. Мөн давхардсан албан тушаалууд орж байна. Улс төрийн албан тушаалтангуудын цалинг 30 хувиар хасч байгаа.

 

-Төсөв хүнд байна, таналт хийх ёстой гэж 3000 төрийн албан хаагчийг цомхотгоно гэж ярьж байна. Тэгсэн хэрнээ, Оюутолгойн гэрээнд зөвөлгөө авахах төлбөрийг төсвийн тодотголд оруулж ирсэн байна. Энэ төлбөрийн мөнгийг яагаад ингээд дахин дахин оруулж ирээд байгаа юм бэ?

 

-Оюутолгойн асуудлыг өнөөдрийн бүлгийн хурал дээр ярьсангүй. Энэ талаарх мэдээллийг Ерөнхий сайд өгсөн нь илүү дээр байх. Ямар ч байсан Оюутолгойн гэрээ хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Аль аль тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Тэр хуулийн хүрээнд л явж байгаа.

 

-Халх голд чөлөөт бүс байгуулах асуудал дээр танай намын бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?

 

-ХХАА-ын яам өнгөрсөн долоо хоногт Халх голоор тусгайлан хэлэлцүүлэг явуулсан. Тэрэн дээр илүү тодорхой мэдээлэл өгсөн байх гэж бодож байна. Өнөөдөр бүлэг дээр Халх голтой холбоотой асуудал яриагүй.

 

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал дээр танай намын бүлгийн гишүүдээ зурсан хүн байгаа юу?

 

-Надад байгаа мэдээллээр 14 гишүүн гарын үсэг зурсан гэсэн. АН-аас нэг гишүүн гарын үсэг зурсан байгаа.

 

-Танай намын зарим гишүүд нам байгуулж тусдаа гарсан гэсэн асуудал яригдаад байна. Энэ үнэн үү?

 

-Хэвлэлээр Ардчилсан намыг гурав задарчихсан гээд бичээд байна. Өнөөдрийн байдлаар нэр заагдсан хүмүүстэй бүлгийн даргын хувиар уулзсан. Ямар нэгэн өөр нам байгуулж, зохион байгуулалтад орсон зүйл байхгүй. Тийм учраас АН-д ямар нэгэн задрал явагдаагүй гэдгийг албан ёсоор хэлье.

 

-Гацууртын ордын асуудал Их хурал дээр хоёр, гурван удаа орж ирээд буцаагдсан. Засгийн газраас дахин өргөн барих гэж байгаа юм байна. Үүнийг бүлэг дэмжиж байгаа юу. Дахин, дахин өргөн барих гээд байгаа шалтгаан юу юм бол. Ард нь ямар нэгэн ашиг сонирхол яваад байгаа юм биш үү?

 

-Гацууртын орд байнгын хардлага явж байдаг. Гацууртын түрүүчийн УИХ-ын чуулганаар батлах гэж байхад нь сэтгүүлчид Гацуурт руу бүгд явсан. Түүнээс хойш ямар түвшинд байгааг сэтгүүлчид хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр гаргасан. Энэ асуудлыг дахиад эдийн засгийн хүнд байдал руу шилжүүлэхгүйн тулд зайлшгүй ашиглах ёстой гэдэг нь тодорхой байгаа юм. Засгийн газар, Бороо гоулд компанитай УИХ-ын гаргасан шийдвэрийн дагуу гэрээ хэлцэлд ороод асуудал нь тохиролцоонд хүрсэн гэдгийг Ерөнхий  сайд хэлсэн. Тиймээс УИХ-д энэ асуудлыг эргэж оруулж ирэх шаардлагатай болсон гэсэн. Үүнийг АН-ын бүлэг дэмжиж байгаа. Нэг ёсондоо Гацууртын уурхайг ашиглахыг дэмжиж байна. Үүнтэй хамтраад Ноён уулыг тусгай хамгаалалтад авах хуулийн төслийг хамт оруулж ирэх шаардлага тавьсан.

 

-Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээр оруулж ирж чадахгүй байгаа юм бэ. Наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэхээр дараагийн Засгийн газрын үйл ажиллагааны эрхэнд халдсан үйлдэл болохгүй юу?

 

-Нэг ёсондоо дараагийн Засгийн газрын үйл ажиллагаанд халдаж байна гэсэн шүүмжлэлийг нэг талаараа хүлээж авах боломжтой. Нөгөө талаар хүлээж авахгүй байх нөхцөл бүрдсэн байна. 2016 оны төсвийн төсөл дээр бүтцийн асуудал яригдаагүй. Саяын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын өгч байгаа мэдээллээр 2015 оны төсвийн тодотголыг дагаж бүтцийн өөрчлөлт орж ирж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг шийдээд явчихвал өөр бүтцээр ажиллах боломжийг бүрдүүлж байна гэж тайлбарлаж байна. Нэгдүгээр сарын 1-нээс өөрчилж болох эсэх асуудлыг Ардын нам яриад эхэлчихсэн. Энэ бол цэвэр тоглолт явагдаж байгаа. Ерөнхий сайдын өгсөн мэдээллээр бид энэ хуулийг батлан гаргасны дараагаар хэрэгжих хугацаа болтол зохион байгуулалтын зайлшгүй цаг хугацааг шаардаж байна гэсэн. Үүнтэй холбогдуулан наймдугаар сараас хэрэгжиж эхэлбэл илүү боломжтой юм гэсэн тайлбарыг өгсөн.

Т.Хулан

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Норов (150.129.141.169)
    Гарамгай баатар гарамгай хулгайч лдаа АН задрахгүй гэдгиыг чи мнддэг юм биш дараьч дардайна бжлавч бултаына задрахаа ирвэл чамшиг сэгсэлзүүрээр даанч нэг заалгахгүй юм байхаа хахаха
    2015 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (172.56.13.125)
    Ireh songuuliar man an oroltsuulahgui songuul yavuulaya avilga muu buhen ene 2 namd bugd negdej elbeg bayr enhbold badamjunai hurelsuh naymdorj dorligjob gesen buleg hulgaichid iig ustgaj mongol uls aa manduulah tun
    2015 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (73.170.206.93)
    Гарамгай луйварчин минь АН ын нэрийг щороотой хутгаж байж ичиж амьдар. Луйвардаж авсан монгоо толчихоод наад суудал дээрээ суу
    2015 оны 10 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.24.105)
    УГААСАА Л ЭНД ТЭНДЭЭС НЭГДСЭН ЮМНУУД БАЙСАН БИЗДЭЭ ТӨРХӨМДӨӨ БУЦАХ НЬ ЭДНИЙ Л ДУРЫН ХЭРЭГ ШҮҮ ДЭЭ
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.13.212)
    ene estoi h o giin hylgaich narin neg dee
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.252.209)
    2016 оны 8-р сараас хийх ЗГ-н бүтэц энэ сагсгарт ямар хамаа байна. АН сонгуульд ялагдана гэж итгээд үлгэрээ ярьжээ.
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (112.72.13.22)
    Сонгуулийн жил аль болох олон яамыг хариуцаж байж төрийн мөнгөөр сонгуулийн ажлаа амьжуулах сонирхол байлгүй яахав. Ямар тэнэг нь улс орноо бодох вэ. Сонгуульд ялж ахиухан идэж ууж, сайд болоогүй хэдийгээ сайд болгож сэтгэлийг нь амраах хэрэгтэй биз дээ. Эх орон, ард түмэн гэдэг чинь сонгуулийн шоуны лоозон болоод удаж байгаа даа.
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.229.122.10)
    tanai namiig hed heden heseg bolj huvaagdahiig husen eruuy ylanguya enhbold gedeg nowshd
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (49.0.204.91)
    8 сар хүртэл АН бүрэн гүйцэд дампууруулахаар шийдсэн бололтой
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    Ийм луйварчин бүлгийг даргатай нам задрах нь дээр биз дээ, тэр 30 хувьтай байсан замыг, шинэ зам тавина гээд баахан мөнгө хулгайлсан нөхөр чинь энэ Гарамгайбаатар гэж бичсэн байсан ш дээ, хуулийнхан шалгаач ээ,
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • Зочин (182.160.3.81)
    АН өнөөдөр биш удахгүй задарна гээд бичээд байна. Задрах нь бараг үнэн байх.Өөрсдийнхөө хүнийг маш их ад үздэг ийм нам задрана гэхэд гайхах зүйлгүй. МАН-ын нөхдөөр маш их зүйл хийлгэж байгаад дараа нь халдаг байдал газар авлаа.
    2015 оны 10 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    1 цаг 23 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    4 цаг 52 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    5 цаг 2 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    5 цаг 6 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    5 цаг 12 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    6 цаг 30 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    6 цаг 33 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    7 цаг 50 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    8 цаг 7 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    8 цаг 16 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    8 цаг 50 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    8 цаг 58 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    9 цаг 10 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    9 цаг 34 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    9 цаг 50 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    10 цаг 0 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    10 цаг 17 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    10 цаг 38 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    10 цаг 58 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    10 цаг 59 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК