Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тавантолгой ба Японы Ерөнхий сайдын айлчлал

2015-10-23
0
ЖИРГЭХ

        Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэгийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар өчигдөр манай оронд айлчлал хийлээ. Айлчлал дөрвөн цаг үргэлжилсэн бөгөөд тэрбээр хамгийн түрүүлнд Их тэнгэрийн аманд байрлах Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөөнд зочилсон юм.

 

Уулзалтын эхэнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ “Япон улсын хэрэгжүүлж буй энхтайван ч бодлогыг тууштай дэмжиж байсанд талархаж байна. Өнгөрсөн сард батлагдсан Энхтайван аюулгүй байдлын тухай хуулийн өөрчлөлт нь манай улсын тууштай энхтайван ч бодлогын илрэл болж байгаа. Тавантолгойн төсөл болон зүүн чиглэлийн төмөр замыг барьж байгуулах төслийн тухайд одоогоор ямар нэг тодорхой хариулт өгөх боломжгүй байна. Гэхдээ Монголын талаас энэ хоёр төслийн талаар тавьсан саналын тухайд бид судалж үзэх болно. Цаашид манай хоёр орны харилцаа улам бүр гүнзгийрч, өргөжин тэлэхэд тодорхой ажлууд хийх болно” гэсэн юм.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Манай улсад айлчилж байгаад талархал илэрхийлье. Японы Ерөнхий сайд албан үүргээ хашиж байх хугацаандаа Монгол Улсад хоёр удаа айлчилж байгаа анхны тохиолдол боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөнд Японы Ерөнхий сайд гэргийн хамт морилж байгаа нь бидний хувьд анхны тохиолдол юм” гэсэн юм. Тэрбээр мөн зочноо хөөргөөр тамхилж, уран зургийн цуглуулгын өрөөндөө зочноо урьж “Хаврын зураг” нэртэй зургийг сонирхуулсан юм.

 

Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын үеэр “Монгол, Япон хоёр орны хоорондох улс төр болон аюулгүй байдлын салбар дахь харилцаа улам бүр тэлэн өргөжиж байгаад талархалтай байна. Мөн Япон улсын баримталж байгаа тууштай энхтайванч бодлогыг цаашид дэмжин ажиллах болно. Хоёр орны хооронд эрч санаачлагын хүрээнд бүс нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарсанд баяртай байна. Хоёр орны хоорондох эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулагдсантай холбогдуулан хэрэгжүүлэхэд шаардлагатай Монголын дотоодын эрхзүйн орчныг бүрдүүлэх зорилгоор гурван хуулийг өнөөдөр УИХ-аар баталлаа. Энэ нь Японы Ерөнхий сайдын айлчлалыг угтсан ажил юм. Монголын экспортын бүтээгдэхүүнд уул уурхайн бүтээгдэхүүн зонхилох хувь эзэлж байгаа. Гэтэл уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ ханш буурч байгаа хүнд хэцүү нөхцөл дунд Японы мэргэжилтний зөвлөгөөг авч байгаа нь таатай хэрэг юм. 2020 онд Токио хотод зохиогдох олимп болон паралимпийн зохион байгуулах ажилд Монголоос дэмжиж оролцох, хүчин туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Ялангуяа барилгын салбарт ажиллах хүчийг томилж ажиллуулах боломж бидэнд байна” гэсэн юм.

 

Харин Ерөнхий сайд Ш.Абэ “Манай улсын баримталж буй энхтайванч тууштай бодлогыг дэмжиж байгаад талархал илэрхийлье. Япон улсын хувьд дэлхийн олон нийтийн бүхий л хөгжил дэвшилд өөрийн улсын зүгээс хүчин зүтгэлээ зориулахад бэлэн байна. Өнгөрсөн есдүгээр сард батлагдсан Энхтайван аюулгүй байдлын тухай хууль эрхзүйн акт бидний дэлхий нийтэд баримтлах энхтайванч тууштай бодлогын гол иөм болно. Япон, Монголын хоорондох гадаад худалдаа, эдийн засгийн салбарын үйл ажиллагаа ч улам бур өргөжин тэлж байна. Өнгөрсөн зургадугаар сард Монгол Улсад зохион байгуулагдсан “Хааны эрэлд” цэргийн сургуулилалтад анх удаагаа Японы батлан хамгаалах армиас төлөөлөгч оролцсон. Энэ мэт хамтын ажиллагаа цаашид өргөжин тэлэх болно. Өнгөрсөн есдүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Япон, АНУ, Монгол гурван улсын уулзалт анх удаагаа болсонд талархалтай хандаж байна. Хойд Солонгосын цөмийн пуужин хөөргөж байгаа асуудал дэлхийн олон нийт хүчээ нэгтгэж, тэмцэх хэрэгтэй. НҮБ- ын аюулгүй зөвлелөөс гардаг аюулгүй байдлыг хамгаалах шийдвэрүүдийг чанд мөрдөж ажиллах нь зүйтэй. Хойдсолонгосчууд Японы жирийн иргэдийг хулгайлаад нутагт нь буцаахгүй байгаа асуудлыг Монгол Улс ойлгож, дэмжиж ажиллаж байгаад талархал илэрхийлье. Энэ асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагаанд найдвар тавьж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд бай нгы н гишүүн орноор элсэхээр хөөцөлдөж байгаа асуудалд өнөөг хүртэл үзүүлж ирсэн Монгол Улсын туслалцаад талархал илэрхийлье. Монгол Улс ил тод бөгөөд нэгдсэн бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй юм. Цаашид Японоос эдийл засгийн салбарын зөвлөхийг Монгол Улсад томилж ажиллуулах замаар эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг дэмжиж ажиллана. Тавантолгой болон зүүн чиглэлийн төмөр замын тухайд одоогоор ямар нэг тодорхой хариу өгөх боломжгүй боловч Монголын талаас тавьсан саналын боломж, нөхцөл байдлын талаар судалж үзээд чухалчилж хүндэтгэлтэй хандахыг Японы талын холбогдох хүмүүст хэлнэ. Уул уурхайн том төслүүдийнхээ талаар Монголын талаас Японы компаниудад хангалттай мэдээлэл хийх нь зүйтэй” гэсэн юм.

 

 

 Японы Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал хэдийгээр богино хугацаанд үргэлжилсэн ч үр дүнтэй болсон гэж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ онцолж байлаа.

 

Тэд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай энэ жил хоёрдахь удаагаа уулзаж өргөтгөсөн хэлэлцээ амжилттай хийсэндээ сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монгол-Японы стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж ирснийг тэмдэглэлээ.  

 

Монгол Улсын Ерөнхий сайд “Энэхүү албан ёсны хэлэлцээний үр дүнд Таван толгойн зүүн чиглэлийн төмөр замын төсөл болон холбогдох дэд бүтцийн бусад төслүүдэд хамтран ажиллах тухай хоёр орны Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурлаа. Хэлэлцээний үеэр Япон Улсын зүгээс төсвийн зээлийн дэмжлэг авах, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай төслийг хэрэгжүүлэх асуудлаар ярилцаж, энэ чиглэлээр цаашид үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцлоо. Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдаж байгаа Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын менежментийг Японы консерциумтай хамтран хэрэгжүүлэхээр зарчмын тохиролцоонд хүрлээ. Мөн Япон Улс 2020 онд Токиогийн олимпийн наадмыг зохион байгуулах болсонтой холбогдуулан бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх барилга болон бусад дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд Японы талаас тавьсан саналын дагуу Монголоос ажиллах хүч илгээхэд бэлэн байгаагаа илэрхийллээ” гэж хэллээ.

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    1 цаг 17 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    4 цаг 46 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    4 цаг 56 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    5 цаг 0 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    5 цаг 6 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    6 цаг 23 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    6 цаг 27 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    7 цаг 43 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    8 цаг 1 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    8 цаг 10 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    8 цаг 44 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    8 цаг 52 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    9 цаг 4 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    9 цаг 28 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    9 цаг 44 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    9 цаг 54 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    10 цаг 11 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    10 цаг 32 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    10 цаг 52 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    10 цаг 53 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК