Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд цэргийн сургалтад хамрагдлаа

2015-10-26
0
ЖИРГЭХ

        Батлан хамгаалах яамнаас төрийн байгууллагын ажилтнуудын дунд Цэрэг-стратегийн сургалтыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Дайчилгааны тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, дэд сайдууд, аймгийн Засаг дарга нар хэмээн хууль тогтоох, гүйцэтгэх засаглал, орон нутгийн удирдлагуудыг тус бүрт нь Цэрэг-стратегийн сургалтад хамруулж байсан юм. Үүний буухай болгож өнгөрсөн бямба гаригт УИХ-ын Тамгын газрын 50 гаруй ажилтанд Цэрэг-стратегийн сургалт явуулж батлан хамгаалах салбар дахь эрх зүйн шинэчлэл, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа тухай мэдээлэл өглөө. УИХ-ын байнгын хороодын ажлын алба, УИХ дахь намын бүлгийн ажлын алба гэсэн бүрэлдэхүүн оролцсон сургалт Зэвсэгт хүчний Энхийг дэмжих сургалтын нэгдсэн төвд болсон бөгөөд гурван үе шаттайгаар үргэлжилсэн юм. Зэвсэгт хүчний 311 дүгээр анги буюу Энхийг дэмжих сургалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцсаны  дараа нь батлан хамгаалах, зэвсэгт хүчний бодлоготой холбоотой онолын сургалт болсон бол эцэст нь зэвсэглэл техниктэй танилцах практик дадлага гэсэн гурван үе шаттайгаар өрнөв.

Батлан хамгаалах, зэвсэгт хүчний бодлоготой холбоотой сургалтаар БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга,  хурандаа Г.Сайханбаяр "Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагаа, эрх зүйн орчны шинэчлэл, тулгамдаж буй асуудлууд" сэдвээр мэдээлэл өгсөн. Тэрээр Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын баримт бичгээ батлуулж чадлаа. 2009 оноос хойш эрдэмтэн судлаачид, батлан хамгаалах салбарынхан судалгаа шинжилгээ хийж, үе шаттайгаар ажиллаж энэ төслийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн тухай, баримт бичгийн төслийн онцлогын тухай мэдээлэл өгсөн. Мөн тэрээр энэ баримт бичгийг дагалдаад батлан хамгаалах салбарын хэд, хэдэн хуульд өөрчлөлт шинэчлэл оруулах шаардлага байгаа тухай онцолсон юм. "УИХ-ын гишүүд буюу хууль тогтоогчид өнгөрсөн жил түүхэндээ анх удаа хугацаат цэргийнхээ хувцасны  төсвийг танасан. Та бүхэн өөрсдийнхөө боломжоор зохицуул" гэдэг шаардлагыг тавьсан. Хэдийгээр батлан хамгаалах салбарын зүгээс энэ асуудлаа зохицуулж чадсан ч хожим буруу зүйлийн эхлэл байх вий гэдэгт эмээж байна. Цэрэг эр гэдэг бол төрийн маш чухал эд эс нь. Тэднийг хувцаслаж, хооллож, магадгүй аюул заналхийлэл ирэх тохиолдолд ашиглах ёстой. Энэ утгаар нь эр цэрэгтээ хандах байх гэж найдаж байна. Нөгөө талаар батлан хамгаалах, зэвсэгт хүчний шинэчлэл ярихаар төсөв мөнгөтэй холбож таарамгүй байгаа юм" гэсэн юм. Түүний дараа ЗХЖШ-ын Бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга,  бригадын генерал Ж.Бадамбазар "Зэвсэгт хүчний шинэчлэл, өнөө ба ирээдүй" гэсэн сэдвээр сургалтад оролцогчдод сонирхолтой лекц уншиж харилцан ярилцсан бол БХЯ-ын Гадаад хамтын ажиллагааны дарга, бригадын генерал Ч.Сосорбарам "Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны тухай" ярьж өгөв. Тэрээр энэ жил батлан хамгаалах салбарт гадаад хамтын ажиллагаа өндөр байсан, гадаадын тусламж дэмжлэгийн хувь хэмжээ ч нэмэгдэж байгаа талаар онцолсон. Тухайлбал, 2015 оны хувьд батлан хамгаалах салбарын гадаад хамтын ажиллагаа өндөр төвшинд хөгжиж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Эрве Ладсу, Катар Улсын Батлан хамгаалахын сайд, хошууч генерал Хамад Бин Али Аль-Аттияа, Японы Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Ниши Масанори, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Элчин сайд Александр Вершбоу, БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ваньцюань тэргүүтэй төлөөлөгчид айлчилж батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд ахиц авчирсан он жил болж байна гэв. Үүний дараа сургалтад оролцогчид зэвсэгт хүчний техник зэвсэглэлтэй танилцсан юм. Сургалтад оролцогчдоос сэтгэгдлийг нь сонирхов.

УИХ-ын Тамгын газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Ширэндэв:

 

-УИХ-ын Тамгын газар гэдэг баталсан хуулийг хянаж гаргаж гал тогоо юм. Тэр утгаараа батлан хамгаалах салбарын хууль тогтоомж ямар төвшинд байгааг бид бүхэн гадарлаж байна. Юуны өмнө "Монгол Улсын батлан хамгаалах төрийн бодлого" баримт бичгээ батлуулж чадлаа. Цаашид шинэчилж батлуулах олон хуулийн төсөл хүлээлэгдэж байгааг сургалтаар ойлгож авлаа. Энэ асуудалд манай байнгын хороодын ажлын алба идэвх, зүтгэлтэй ажиллах учиртай. Өнөөдрийн сургалт Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд болж байгаараа онцлог юм.

 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албаны зөвлөх Ш.Хишигсүрэн:

 

-УИХ-ын Тамгын газрын ажилтнуудын хувьд урьд нь Цэрэг-стратегийн сургалтад хамрагдаж байсан. Харин сүүлийн жилүүдэд тасалдаад байсан учраас өнөөдөр дахин сэргээж батлан хамгаалах, зэвсэгт хүчний бодлогын талаар ойлголт, мэдээлэл өгч байна. Сургалтаар манай залуус энэ салбарыг илүүтэй ойлгож байх шиг байна. Энэ нь сургалтын гол үр дүн юм даа.

 

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны ажилтан Б.Ууганцэцэг:

 

-Батлан хамгаалах салбарын тулгамдаж буй асуудлыг сонслоо. Төр, засгийн зүгээс тусгайлан дэмжиж ажиллах ёстой гэдгийг нь ойлгож авлаа. Миний хувьд Монголын Зэвсэгт хүчин гэхээр нэг л хийморлог сайхан залуустай газар гэж ойлгодог байсан маань үнэн юм гэдгээ өнөөдөр бататгалаа. Монголын цэрэг эрс дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж байгаа сайхан үлгэр залууст өгч байгаа энэ үед хүүгээ том болохоор цэргийн алба хаагч болгоно доо гэж бодож байгаа шүү.

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    18 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    3 цаг 47 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    3 цаг 57 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    4 цаг 1 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    4 цаг 7 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    5 цаг 25 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    5 цаг 29 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    6 цаг 45 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    7 цаг 3 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    7 цаг 11 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    7 цаг 45 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    7 цаг 53 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    8 цаг 5 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    8 цаг 29 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    8 цаг 45 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    8 цаг 56 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    9 цаг 12 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    9 цаг 34 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    9 цаг 53 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    9 цаг 54 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК