Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Тодруулбал, Гаалийн Ерөнхий газар болон Татварын Ерөнхий газрыг нэгтгэх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)