УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Уг төслийн хүрээнд тойргоос сонгогдсон гишүүн бүрийн нэг туслахыг, намын нэрээр УИХ-д сонгогдсон гишүүн бүрийн нэг туслахыг цомхотгохоор болж, шийдвэрлэлээ. Тодруулбал, намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогдсон 28 гишүүн бүр туслахгүй, тойргоос сонгогдсон 48 гишүүн тус бүртээ зөвхөн нэг туслахтай ажиллах Засгийн газрын санал байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээлээ.