Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Оюутолгойн далд уурхайн ажлыг эрчимжүүлэхийг санууллаа

2015-10-28
0
ЖИРГЭХ

Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, улмаар эцэслэн шийдвэрлэх талаар тодорхой зааж, Засгийн газарт холбогдох үүрэг даалгаврыг өгч байсан. Энэ дагуу Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө шат дараатай арга хэмжээ авч буйн нэг нь дэлхийд томд тооцогдох Оюутолгойн зэс-алтны уурхайн дараагийн шатны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх юм.

Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтын өнөөдрийн сэдэв нь Оюутолгойн нөөцийн ная гаруй хувийг эдийн засгийн эргэлтэнд оруулах Оюутолгой төслийн бүтээн байгуулалтын тухай байлаа.

 

Тус уулзалтад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд нар оролцож Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явц болон цаг үеийн чанартай холбогдох зарим гүйцэтгэлийн талаар  танилцуулав.

 

Үүнд,

Ажил үйлчилгээний жагсаалтыг ТУЗ-өөр баталдаг болох, дотоодын ААН-үүдийг ханган нийлүүлэх ажилд түлхүү хамруулах талаар хөндөв. “Оюу Толгой” ХХК нь ТУЗ-ийн эрх мэдлийн хүрээнд жил бүр төсвийг батлахдаа хамтад нь баталдаг. Цаашид аудит, худалдан авалтын хороог Монголын талаас даргалах бөгөөд тухай бүр “Оюу Толгой” ХХК-ийн үйл ажиллагааны зардалд хяналт тавихаар болсон байна.

 

Гурван сайдын ажлын хэсгийн дүгнэлтийн мөрөөр авах арга хэмжээний жагсаалтын дагуу олон ажил хийгдэж байгаагийн хүрээнд 2015 оны зуны ээлжит ТУЗ-ийн хурлаар Менежментийн багийг томилсон байна. Ингэхдээ Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нийцүүлсэн ажээ.

 

Онтре Гоулд компанийн мэдэлд буй Ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу лицензийн асуудлыг шийдэх чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа ажээ. Тухайлбал, тус лицензүүдийг Оюу Толгой ХХК-д шилжүүлэх эсхүл Онтре Гоулд компанийн мэдэлд буй лицензийн эрхийн 34 хувийг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д шилжүүлэх ажлыг хөрөнгө оруулагч талтай хамтран зохион байгуулж байна. Уул уурхайн яам, Ашигт малтмалын газраас дэмжлэг авч байгааг мөн онцлов.

 

Түүнчлэн Би-Эйч-Пи корпорацийн гэгдэх Хоёр хувийн роялтийн асуудлыг Монголын талд ашигтайгаар шийдвэрлэсэн болохыг дурьдав. Хөрөнгө оруулагч тал тус роялтигаас албан ёсоор татгалзаж, улмаар санхүүгийн тайландаа холбогдох засварыг хийсэн ажээ. Цаашид энэ мэт асуудлаар Монгол Улсын хууль тогтоомжийг хатуу мөрдөж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

 

Оюу Толгой ХХК-д Монголыг төлөөлөн ажиллаж буй гишүүдийн цалин хангамжийн асуудлыг дотоодын жишигт нийцүүлэн яаралтай өөрчлөхийг Ерөнхий сайд даалгалаа. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ганболд хэлэхдээ, энэ асуудлыг бид байнга анхаарч нөгөө талд тавьж ирсэн. Гэхдээ Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн цалин нь Хувь эзэмшигчдийн хурлын эрх мэдэлд байдаг. Сүүлийн нэг жил хэлэлцэх, шийдвэрлэх асуудал үнэхээр их байсан тул энэ асуудал сунжирсан тал бий.  Гэхдээ дараагийн ээлжит Хувь эзэмшигчдийн хурлаар тус асуудлыг нэн даруй хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. Цаашид Монголын талын ТУЗ-ийн гишүүд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас уул уурхайн салбарт мөрдөгддөг нийтлэг жишгийн дагуу цалинждаг болно.

 

Өмнөговь аймгийг хөгжүүлэх чиглэлээр байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний биелэлтийн талаар асуусан Ерөнхий сайдын асуултад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Гэрээний хэрэгжилт сайн байгаа. Ирэх долоо хоногт бид “Ханган нийлүүлэгчдийн чуулга уулзалт”-ыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангасан. Энэ форумд орон нутгийн төлөөлөл ч идэвхитэй оролцоно” гэдгийг онцлов. Ерөнхий сайд  Орон нутгийн дэмжлэг болон Хандивын зардлыг өр гэж тооцохгүй байх талаар хатуу анхааруулав.

 

ТУЗ-ийн түвшинд болон “Оюу Толгой” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хооронд энэ зун батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийн хүрээнд тус асуудлыг байнга хөндөж тавьсаар ирсэн. Цаашид байнгын хяналтад байх асуудлуудын тоонд оруулан ажиллаж байна. “Эрдэнэс Оюу Толгой” ХХК нь эдгээр асуудлаар Оюу Толгой ХХК-ийн удирдлага, ТУЗ, ХЭХ болон Татварын ерөнхий газартай хамтарч ажиллана. Татварын ээлжит шалгалт нь Оюу Толгой ХХК дээр ажиллаж байна. Одоогоор эдгээр зардлуудыг Үйл ажиллагааны зардал гэж бүртгэж байна. Дашрамд дурьдахад Оюу Толгой ХХК-ийн хувьцааны санхүүжилт дэх манай хувь хэмжээ (өр төлбөр) гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний 8.3-т зааснаар ойлгогдох юм. Төслийн санхүүжилтийг эцэслэх талаар Ерөнхий сайд мөн тодруулга авав. Хөрөнгө оруулагч тал Олон улсын нэр хүнд бүхий банкууд, хөгжлийн байгууллагуудтай Санхүүжилтийн асуудлыг эцэслэх шатандаа ороод буй ажээ.

 

Эцэст нь Ерөнхий сайд Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, мөн олон нийтэд бодитой мэдээлэл, зөв ойлголт өгөх талаар анхаарч ажиллахыг даалгалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.106.108)
    Hudlaa garuud
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • CHIMCKING олон улсын сүлжээ ресторан Монголд анхны салбараа нээнэ
    10 мин
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    3 цаг 39 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    3 цаг 49 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    3 цаг 53 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    3 цаг 59 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    5 цаг 17 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    5 цаг 21 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    6 цаг 37 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    6 цаг 54 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    7 цаг 3 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    7 цаг 37 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    7 цаг 45 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    7 цаг 57 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    8 цаг 21 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    8 цаг 37 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    8 цаг 48 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    9 цаг 4 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    9 цаг 25 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    9 цаг 45 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    9 цаг 46 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК