УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Хуралдаанаар 2015 оны Төсвийн тодотголыг хэлэлцэж, Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгаж байгаад завсарлууллаа. УИХ-ын гишүүдийн хувьд танах ёсгүй зардлыг таналаа. Тодруулбал, цалин бусад нэн шаардлагатай зардлуудыг танасан нь буруу. Тэгсэн мөртлөө шинээр баригдах обьектуудад 10 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр болсон байна гэсэн шүүмжлэлийг хэлж байв. Харин Сангийн яам болон Төсвийн ажлын хэсгийнхний зүгээс шинээр баригдах обьектод хөрөнгө төсөвлөөгүй. Ажил нь эхлээд дуусаагүй байгаа ажлуудад л мөнгө өгнө. Нэн шаардлагатай дуусгах ёстой олон ажил байгаа. Түүнд хөрөнгө төсөлөвлөсөн гэх хариултыг өгч байв.
Үдээс хойшхи хуралдаан 14.00 цагт үргэлжилнэ. Үүний дараа байнгын хороод хуралдах юм.
Т.Энхэлээ