УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ирэх оны төсвийн төсөл болон дагалдан өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан билээ.
Харин Сангийн сайд Ч.Болорын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах хүсэлт гаргасан учир саналыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь хүлээн авч 2016 оны төсвийн төслийг хэлэлцэлгүй түр хойшлууллаа.
Сангийн сайд Б.Болор, “Засгийн газарт ирэх оны төсвийн төслийг дахин нягталж, сайжруулах чиглэлэлийг Төсвийн байнгын хорооноос өгсөн. Тиймээс төсвийн төслийн зарим зүйл дээр өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байна” гээд төслийн хэлэлцүүлэг хийхийг хойшуулах санал гаргасан юм.