УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийх гэж байна. Тэрбээр Зам тээврийн төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяагийн баривчилгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийх аж. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан өнгөрсөн баасан гаригийн шөнө Б.Батзаяаг баривчилж Зайсан дахь хорих ангид саатуулаад байгаа.
Б.Батзаяагийн хувьд УИХ-ын гишүүн Х.Баттулгын ойрын хүн гэгддэг бөгөөд бие хамгаалагчаар нь олон жил ажилласан юм. Мөн Х.Баттулгыг Зам тээврийн сайд байх үед Төрийн нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан юм. Түүнийг Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компаниас хахууль авсан хэрэгт сэжиглэн саатуулсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компани нь Ухаа-Худаг Гашуун сухайт чиглэлд зам тавихаар шалгарсан юм. Б.Батзаяа нь Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байхдаа тендер зарлалгүйгээр тус компанийг шалгаруулж орхисон байх магадлалтай аж. Олон сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь Зам тээврийн сайдаар ажиллаж байсан хүмүүсийг хээль, хахуул авлигын хэрэгт оролцсон байх магадлалтай хэмээн сэжиглэхэд хүргэжээ.
Т.Хулан
Сэтгэгдэл (2)