Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дарханы Засаг дарга А.Энхболдын ”сургаар” алба хаагчид ажлаа өгөөд эхэлжээ

2015-11-04
0
ЖИРГЭХ

        Улс орны эдийн засаг хямарч, хаа сайгүй бүсээ чангалсан энэ цаг үед засаг ноёдын тансаглал хэрээс хэтэрч, улам “гаарч” байгааг Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбаттай холбоотой олон асуудлууд гэрчлэх биз ээ. Албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд зарласны дараа аймгуудын засаг дарга нараас хөрөнгө орлогын мэдүүлгээрээ айргийн тавд багтсан С.Насанбат төсвийн хөрөнгийг өөрийн хөрөнгө мэт сэтгэснийхээ хариуд өдгөө шалгагдаж байгаа.


Тэгвэл олон жил бугшиж байсан гэх С.Насанбат ийн хууль хяналтын байгууллагаар шалгагдаж эхлэх үед  МАН-д харьяалалтай А.Энхболд гэгч Дархан-Уул аймгийн удаах засаг даргаар томилогдсон.

Гэтэл түүнийг албан тушаалд томилогдоод 3 хүрэхгүй сар болж байхад  тус аймгийн иргэд хийгээд Засаг даргын тамгын газрын зарим ажилчдаас янз бүрийн таагүй мессеж хөврөх болсоныг нуух юун.


Өөрөөр хэлбэл, Дархан-Уул аймаг шинэ засагтай болсоноор өнөөх л халаа сэлгээ, орон тооны цомхотгол яригдаж, хэл ам тасрахгүй байх боллоо. Өдгөө Засаг даргын тамгын газраас хэчнээн хүн цомхотголд орж, хэчнээн хүн өөрийн хүсэлтээр халагдаад байгаа нь тодорхойгүй байгаа ч манай сурвалжлах баг тус аймгийг зорьж, газар дээрээс нь мэдээ сурвалжлагыг бэлтгэсэн юм.


Аймгийн шинэхэн засаг ноён А.Энхболдын хэлж буйгаар өөрийг нь ажлаа авсанаас хойш агентлаг, хэлтсийн дарга нараас нь эхлээд таван хүн өөрсдийн хүсэлтээр ажлаас гарах өргөдлөө өгөөд байгаа гэв.


Нэгэн цагт хуучин засаг С.Насанбатын бусармаг үйлдлийг цаашид тэсч, хамтран ажиллаж чадахгүй гэж гарсан ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын гишүүн Г.Алтантуяа нарын зарим нэгэн хүний жишгээр...


Яг л түүх давтагдаж байгаа аятай өөрсдийн хүсэлтээр алба, хэлтсийн дарга нар нь ажлаа өгөөд байгаа нь Дарханы зарим иргэдэд их л учир битүүлэг байгаа бололтой.


Харин А.Энхболд засаг даргын хувьд “Анх намайг ажил авсан өдөр таван хүн өөрсдөө ажлаас гарах өргөдлөө өгсөн. Тухайлбал, Засаг даргын тамгын газрын дарга, Засаг даргын орлогч, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга тэргүүтэй хүмүүс. Уг нь төрийн алба гэдэг залгамж халаатай. Өөрийн гэсэн хууль дүрэм, журамтай. Энэ хүмүүс надтай уулзаж, ажлаа хүлээлцэх ёстой. Гэтэл тэгээгүй. Энэ хүмүүсийн гаргаж байгаа үйлдлээс харахад, төрийн ажил хийх сонирхолгүй, зөвхөн хуучин байсан Засаг даргатай хамтарч ажиллах, тэр хүнтэй баг болж явах сонирхолтой байсан гэж харагдаж байна” хэмээн хэлж сууна.


Тэгэхээр түүний хэлж буйгаар өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн алба хаагчид С.Насанбатын хүмүүс гэлтэй.  Гэвч ажлаа өгсөн хүмүүс  арай өөр бодолтой, бас арай өөр зүйл ярьж явах юм.


Ер нь ямарваа нэг газрын удирдлага солигдохоор дагаад бүтэц бүрэлдэхүүнд нь өөрчлөлт ордог бичигдээгүй хууль манай улсад тогтсон гэхэд болно. Энэ нь төрийн алба хаагчдын ажлын байрыг тогтворгүйдүүлж , битүүхэн айдсыг ч бий болгодог гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг.


Тэгвэл энэ бүхэн орон нутгуудын Засаг захиргааны газарт бүр хурцаар тавигдаж байгаа нь сурвалжлагын явцад ажиглагдаж байлаа.


Юутай ч Дархан-Уул аймгийн шинэхэн Засаг дарга А.Энхболдоос албан тушаалдаа ирсэнээс хойш цомхотгол хийж, намын тохироогоор хүн халж, сэлгэсэн тохиолдол байгаа эсэхийг тодруулахад “Цомхотгол хийгээгүй гэж хэлэхгүй. Бид хариуцлага тооцож, төрийн албаны хууль дүрэмд нийцүүлээд явахыг зорьж байна. Ер нь өөрийнхөө оногдсон үүрэгт ажлаа хийсэн шиг хийж байгаа хүнтэй асуудал ярихгүй. Тухайлбал, манай хэлтсийн дарга нар хурууны хээгээр ирц бүртгүүлдэггүй явсаар ирсэн хийгээд олон бугшсан асуудал бий. Үүнд нь бид хариуцлага тооцох механизм ярих ёстой. Зарим алба хаагчдын гэмт хэргийн чанартай асуудал АТГ-т шалгагдаж байгаа. Энэ үндэслэлээр үзвэл халагдах хэмжээний хариуцлага тооцох хүн байсан учир би халсан. Харин өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн хүмүүс дунд намайг ажлаас чөлөөлөөд өгөөч. Ингэснээр би цаашид төрийн албанд ажиллах нөхцөл бүрдэнэ гэсэн хүсэлт тавиад гарч байна” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.


Энэ мэт  Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд намын тохироогоор алба хаагчдыг халж сэлгэж байна, цомхотгол нэрийн дор төрийн алба хаагчдыг ганхуулаад байна гэх мэдээллийн дагуу бид газар дээр нь очиж нөхцөл байдлыг ийн сийрүүллээ.


Бид дараагийн удаад ажлаас өөрийн хүсэлтээр гарсан гэх иргэд хийгээд цомхотголд орсон алба хаагчдын байр суурийг хүргэх болно.

Д.Дуулим

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (122.201.22.176)
    Naana chini unen yum alga. Altantuya hezeeder turiin alba hashij baisan yum, jaahan undesleltei yum bich
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • zochin (103.57.94.84)
    A.enhboldtoi hen ajlah yum be deed bolobsrol ezemsheegui yum chin.oorigoo medeed ooroo ajla ogooch surch bga yum u Idej bga yum u.ichij amidar
    2015 оны 11 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.43.153)
    Ene hun ATG-s ashig soninrhliin zorchiltei gej horig tavigdaj bsan hezeedee zasag darga boldog bnaa. Unen yum gej daanch algaa
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (59.153.115.27)
    Дуулимаа 2 еер мэдээлэл бичээд байгаа юм биш уу чи. ХумУус олноороо ергедлее егч бгаа нь 1 бол дарамттай, эс бегеес хууль бУс даргатай ажиллахгуй гэсэнтэй нь холбоотой бишуу
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Darkhan (202.21.117.2)
    setguulch ajlaa ugsun xumuustei daraachiin survaljlagaar uulzana gesen bna. ter survaljlagiig harya. Yamar ch baisan shine udirdlagad amjilt xysie. Sain ajillaval Darhanchuud bidend heregtei. tiimees yunii tuhand hyrelgui haraaj zuhmeergui bna. Nasanbat uzegdej barigdahaar yu hiisniig sanahgui bna. TV-r yarilclaga uguhduu nudend gulugnuud baidgiig l sanaj bna. Shine zaluu darga ni M.Enhbold darga shig guliisun suheer tsohiulsan uher shig nudtei nuhur bna lee. Er ni ali ch zasag darga Bat-uul shig ajillaval Darhanchuud bitgii hel Mongolchuud meddeg bolno
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Tulga (202.131.233.10)
    Shaadag sda? Zasag darga bolonguutaa Praktsaa burduulhiin tuld humuusiig ajilaaa ug gej Daramtalchihaad yu ch boloogui yum shig uursduu garsan gej burdag Hutsdag nohoi ve......
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (112.72.15.60)
    Сэтгүүлчдэд ажлаасаа халагдсан гээд байгаа хүмүүс нь ажлаас халагдсан тушаалаа үзүүл л дээ. Тэгвэл үнэн худлыг дэслэхэд амар ш дээ. Өөрсдөө өргөдлөө өгч гарсан нь үнэн л юм бол яах гэж эргэж буцаад байдаг юм бэ.
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (43.242.241.10)
    нээрэ энэ нөхөр 10 жилийн боловсролгүй гээд байсан үнэн үү
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    haa saigui tsomhotgol ih zov bichdeg setguulch bna
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.229.123.61)
    AJLIIN AMJILT HUSIE
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • dorj (202.179.20.120)
    ter ajlaa ugsun darga nar ni urdnii dargadaa hahuul ugch orson bj bgaad uur dargatai bolohoor uuriin hunee darga bolgoh gej eserguutslee ilerhiilj bgaan bishuuu
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • cccccc (202.179.20.120)
    Dood darga nar ni ugaasaa hun tesgeedegguin bishuu. Ene niitlel neg taliig barij bichsen ni ajiglagdaj bna
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Энэ дарханы удирдлагууд угаасаа их заваан гарууд
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Darxan (27.123.214.117)
    Dandaa idej uuj baisan xuuliin bus uildel xiisen ni uursdee urgedlee ugch gemt uildlee tsairuulax gej garch baigaa um. Enxbold sharguu ajillaj baigaa
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Ошко ах... (202.55.183.178)
    Заваан маапаантай л газар байна даа... Албан тушаалын төлөөх ээлжит жалга довны хэрүүл байна даа.
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наран дээр хүчтэй дэлбэрэлт болж, судлаачид дэлхий рүү чиглэсэн нөлөөллийг ажиглаж байна
    2 цаг 53 мин
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
    3 цаг 2 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
    3 цаг 7 мин
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    3 цаг 12 мин
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
    4 цаг 30 мин
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
    4 цаг 34 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа
    5 цаг 50 мин
  • Ц.Идэрбат: Ургац хураалтыг 30 хоногт багтаан дуусгах техникийн боломж бүрдсэн
    6 цаг 8 мин
  • Ц.Идэрбат: Ирэх онд улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангана
    6 цаг 16 мин
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
    6 цаг 50 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
    6 цаг 58 мин
  • Цахим худалдаа эрхлэгчдийн анхааралд
    7 цаг 11 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
    7 цаг 34 мин
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
    7 цаг 50 мин
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
    8 цаг 1 мин
  • БОХХААБХ-ны дарга М.Мандхай НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэд ерөнхий захирал Бет Бечдолыг хүлээн авч уулзлаа
    8 цаг 18 мин
  • Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
    8 цаг 39 мин
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
    8 цаг 59 мин
  • Украинаас ирэх дроны цохилт Оросын эдийн засагт ТОМ дарамт болж байна
    8 цаг 59 мин
  • Путин Украины дроны цохилтод өртсөн хувийн компанийн эзэмшлийн дэд бүтцүүдийг төрийн мэдэлд авах эрхийг Засгийн газартаа олголоо
    9 цаг 7 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК